Sunday, June 7, 2015

Манай оронд улаан бурхны өвчлөл нэмэгдэж байгаатай холбоотой жирэмсэн эмэгтэй улаан бурхны вакцин хийлгэж болох уу? Вакцин хийлгээд удалгүй жирэмсэн болсон байна яах вэ гэх мэт олон асуултуудыг эмч нараас асууж байна. Үүнтэй холбогдуулан жирэмсэн үед ямар ямар вакцин хийлгэж болох, болохгүй эсэх талаар, мөн вакцин хийлгэснээс хойш хэдий хугацааны дараа жирэмслэх хэрэгтэй талаар мэдээлэл орууллаа.
1. Гепатит A
Зайлшгүй тохиолдолд хийж болно
2. Гепатит B
Зайлшгүй тохиолдолд хийж болно
Дараах тохиолдолд заавал хийнэ:
-Нөхөр HBsAg-эерэг
-Сүүлийн 6 сард нэгээс олон сексийн хамтрагчтай байж БЗХӨ-р өвдөж эмчлүүлсэн
3. Хүний хөхөнцөр вирус (HPV)
Зөвшөөрөгдөөгүй
Вакцины эхний тунг хийсний дараа жирэмсэн болсон тохиолдолд давтан тунг хийгүй.
4. Томуу (Идэвхигүй)
Хийлгэж болно
Томуугийн улиралд жирэмсний хугацаа харгалзахгүй хийж болно.
5. Томуу (сулруулсан амьд)
Эсрэг заалттай
6. Улаан бурхан, гахайн хавдар, Улаануудын MMR
Эсрэг заалттай
Вакцин хийлгэснээс хойш 28 хоногийн дараа жирэмсэлж болно.
7. Менингит
Зайлшгүй тохиолдолд хийж болно
8. Пневмококкийн PCV13
Жирэмсэн үед хийж болох эсэх талаар хангалттай судлагдаагүй
9. Пневмококкийн PPSV23
Жирэмсэн үед хийж болох эсэх талаар хангалттай судлагдаагүй
10.Полимиелит
Зайлшгүй тохиолдолд хийж болно
11.Татран
Зайлшгүй тохиолдолд хийж болно
Зайлшгүй тохиолдолд жирэмсний хугацаа харгалзахгүйгээр хийж болох хэдий ч хамгийн тохиромжтой хугацаа нь жирэмсний 27-36 долоо хоног юм.
12. Сахуу, хөхүүл ханиад, татран
Хийлгэж болно
13. Салхин цэцэг
Эсрэг заалттай
Вакцин хийлгэснээс хойш 1 сарын дараа жирэмсэлж болно
14. Бүслүүр үлд
Эсрэг заалттай
15. Боом
Халдварын эрсдэл өндөртэй бол хийж болно. Халдварын эрсдэл багатай бол хийхгүй.
16. Сүрьеэ
Эсрэг заалттай
17. Япон энцефалит
Жирэмсэн үед хийж болох эсэх талаар хангалттай судлагдаагүй
18. Галзуу
Зайлшгүй тохиолдолд хийж болно
19. Хижиг
Жирэмсэн үед хийж болох эсэх талаар хангалттай судлагдаагүй
20. Чичрэг
Зайлшгүй тохиолдолд хийж болно
Вакцин хийлгэснээс хойш 1 сарын дараа жирэмсэлж болно.




No comments:

Post a Comment