Wednesday, December 14, 2016

Хөлдөлтийн үед үзүүлэх анхны тусламж


Хөлдөлтийн үед үзүүлэх анхны тусламж
Удаан хугацааны хүйтний үйлчлэлд үе мөчийн төгсгөл хэсэг, эсвэл чих, хамар зэрэг ил орших хэсгүүд хөлддөг. Хүйтний үйлчлэлд хөлдөлт болохоос гадна осголт болдог. Осголт, хөлдөлтөнд хүйтний эрч, агаарын чийглэг, салхины хурд зэргээс гадна хувцаслалт, биеийн эсэргүүцэл чухал үүрэгтэй. Бариу давчуу гутал хувцас нь цусны эргэлтийг саатуулж, амархан хөлдөх боломж бүрдүүлнэ. Мөн эцэж ядрах, цус алдах, удаан хугацаанд хөдөлгөөнгүй байх зэрэг нь хөлдөлтийг түргэсгэдэг. Хөлдөлтийг явцаар нь хөлдсөний дараахь буюу шинж тэмдэг нь балархай үе, гэссэний дараахь буюу шинж тэмдэг нь илрэх үе гэж хоёр хуваана. Хөлдөлтийг хүндрэлийн зэргээр нь 4 ангилдаг.
I зэрэг. Арьс, зөөлөн эд хөрч, өнгө нь улайж, улмаар цайвар болно. Хорсож хатгуулж өвдөхөөс гадна хавагнаж загатнах, мэдээ сулрах шинж илэрнэ.
II зэрэг. Хөлдөлт арьсны хөхлөг давхарга хүртэл явагдана. Хавагнаж, 2-3 хоносны дараа цусархаг шингэн бүхий цэврүү үүснэ. Нэлээд хүчтэй өвдөх ба хөлдсөн хэсэгт арьсны мэдээ суларна.
III зэрэг. Арьс бүтнээрээ хөлдөж үхжих бөгөөд арьсны өнгө хүрэнтэж, цусархаг шингэнтэй том цэврүүнүүд үүснэ. Арьсны мэдрэл алдагдаж, хатуурч үрэвсэх шинж тэмдэг илэрнэ. Арьс нь унасны дараа идээлж, шархны эдгэрэлтийг удаашруулна.
IV зэрэг. Яс хүртэл гүн хөлдөж, гэссэний дараа мөчний хөлдсөн хэсэг бүхэлдээ үхжинэ. 10-14 хоногийн дараа хөлдсөн хэсэг нь эрүүл эдээс тусгай шугамаар зааглагдана.
Хөлдөлтийн үед юуны өмнө дулаан байранд оруулж хөлдсөн хэсгийг спирт, үнэртэй ус зэргээр арчаад, аажим гэсгээнэ. Мөчийг мөстэй, хүйтэн усанд дүрэх, эсвэл цасаар үрж зөөлөн иллэг хийж, цусны эргэлтийг аажим сэргээх арга хэмжээ авна. Өвчтөнд халуун цай уулгах замаар дотроос нь аажим гэсгээж болно. Хөлдсөн хэсэгт хөвөнтэй зузаан боолт хийж өгнө. Гүн хөлдөлтийн үед анхны арга хэмжээг эрчимтэй аваад мэргэжлийн эмчид хүргэх нь чухал. Хөлдөлт, осголтоос сэргийлэхэд цаг улирлын байдалд гутал хувцсаа зөв тохируулах, хүйтэнд ажиллахын өмнө сайн амрах, илчлэг сайтай хоол унд хэрэглэх нь чухал юм. Хүйтэнд архи хэрэглэх нь буруу. Учир нь архи нь захын судсыг түр тэлж өргөсгөн дулаан алдах явдлыг түргэсгэхээс гадна биеийн эсэргүүцлийг доройтуулна. Хүйтэн нөхцөлд хүн үргэлж хөдөлж, ажиллаж байх нь хөлдөлтөөс сэргийлэхэд тустай. Ер нь зөв хувцасласан эрүүл саруул биетэй хүн л хүйтнийг хамгийн сайн тэсвэрлэдэг.

Хөлдөлтийн үед үзүүлэх анхны тусламж


Хөлдөлтийн үед үзүүлэх анхны тусламж
Удаан хугацааны хүйтний үйлчлэлд үе мөчийн төгсгөл хэсэг, эсвэл чих, хамар зэрэг ил орших хэсгүүд хөлддөг. Хүйтний үйлчлэлд хөлдөлт болохоос гадна осголт болдог. Осголт, хөлдөлтөнд хүйтний эрч, агаарын чийглэг, салхины хурд зэргээс гадна хувцаслалт, биеийн эсэргүүцэл чухал үүрэгтэй. Бариу давчуу гутал хувцас нь цусны эргэлтийг саатуулж, амархан хөлдөх боломж бүрдүүлнэ. Мөн эцэж ядрах, цус алдах, удаан хугацаанд хөдөлгөөнгүй байх зэрэг нь хөлдөлтийг түргэсгэдэг. Хөлдөлтийг явцаар нь хөлдсөний дараахь буюу шинж тэмдэг нь балархай үе, гэссэний дараахь буюу шинж тэмдэг нь илрэх үе гэж хоёр хуваана. Хөлдөлтийг хүндрэлийн зэргээр нь 4 ангилдаг.
I зэрэг. Арьс, зөөлөн эд хөрч, өнгө нь улайж, улмаар цайвар болно. Хорсож хатгуулж өвдөхөөс гадна хавагнаж загатнах, мэдээ сулрах шинж илэрнэ.
II зэрэг. Хөлдөлт арьсны хөхлөг давхарга хүртэл явагдана. Хавагнаж, 2-3 хоносны дараа цусархаг шингэн бүхий цэврүү үүснэ. Нэлээд хүчтэй өвдөх ба хөлдсөн хэсэгт арьсны мэдээ суларна.
III зэрэг. Арьс бүтнээрээ хөлдөж үхжих бөгөөд арьсны өнгө хүрэнтэж, цусархаг шингэнтэй том цэврүүнүүд үүснэ. Арьсны мэдрэл алдагдаж, хатуурч үрэвсэх шинж тэмдэг илэрнэ. Арьс нь унасны дараа идээлж, шархны эдгэрэлтийг удаашруулна.
IV зэрэг. Яс хүртэл гүн хөлдөж, гэссэний дараа мөчний хөлдсөн хэсэг бүхэлдээ үхжинэ. 10-14 хоногийн дараа хөлдсөн хэсэг нь эрүүл эдээс тусгай шугамаар зааглагдана.
Хөлдөлтийн үед юуны өмнө дулаан байранд оруулж хөлдсөн хэсгийг спирт, үнэртэй ус зэргээр арчаад, аажим гэсгээнэ. Мөчийг мөстэй, хүйтэн усанд дүрэх, эсвэл цасаар үрж зөөлөн иллэг хийж, цусны эргэлтийг аажим сэргээх арга хэмжээ авна. Өвчтөнд халуун цай уулгах замаар дотроос нь аажим гэсгээж болно. Хөлдсөн хэсэгт хөвөнтэй зузаан боолт хийж өгнө. Гүн хөлдөлтийн үед анхны арга хэмжээг эрчимтэй аваад мэргэжлийн эмчид хүргэх нь чухал. Хөлдөлт, осголтоос сэргийлэхэд цаг улирлын байдалд гутал хувцсаа зөв тохируулах, хүйтэнд ажиллахын өмнө сайн амрах, илчлэг сайтай хоол унд хэрэглэх нь чухал юм. Хүйтэнд архи хэрэглэх нь буруу. Учир нь архи нь захын судсыг түр тэлж өргөсгөн дулаан алдах явдлыг түргэсгэхээс гадна биеийн эсэргүүцлийг доройтуулна. Хүйтэн нөхцөлд хүн үргэлж хөдөлж, ажиллаж байх нь хөлдөлтөөс сэргийлэхэд тустай. Ер нь зөв хувцасласан эрүүл саруул биетэй хүн л хүйтнийг хамгийн сайн тэсвэрлэдэг.

Хүүхдийг осол гэмтлээс сэргийлэх талаар эцэг эх, асран хамгаалагчдыг үүрэг хариуцлагыг намэгдүүлэх, анхан шатны тулсламжийн дадал эзэмшүүлье


  1. 1. Хүүхдийг осол гэмтлээс сэргийлэх талаар эцэг эх, асран хамгаалагчдын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, анхан шатны тусламжийн дадал эзэмшүүлэх нь
  2. 2. 1. Хүүхдийн осол гэмтэл –Дэлхий нийтэд • 5-29 насны хүүхэд, залуучуудын нас баралтын үндсэн шалтгаан нь зам тээврийн осол болж байна. • ДЭМБ хүүхэд бүрийг осол гэмтэл, хүчирхийллийн эрсдлээс урьдчилан сэргийлж чадвал өдөрт 2000 гаруй хүүхдийн амь нас, эрүүл мэндийг аврах боломжтойг мэдээлж байна. • Дэлхийн хэмжээнд хүүхдийн осол гэмтлийн нас баралтанд зам тээврийн осол, живэх, түлэгдэх, унах, хордох, дайралт, халдлага, өөрийгөө гэмтээх шалтгаан тэргүүлж байгаагийн дотор түлэгдэхээс бусад шалтгаанд эрэгтэй хүүхдүүд эмэгтэй хүүхдүүдээс илүү өртсөн байна. • Хүүхдийн нас ахих тусам тухайн насны нас баралтанд осол гэмтлийн эзлэх хувь нэмэгдэж байна. • 15-19 насны өсвөр насны хүүхдийн нас баралтын тал хувийг осол гэмтлийн нас баралт эзэлж байна.
  3. 3. 2. Хүүхдийн осол гэмтэл – манай улсад • Хүүхэд өсвөр үеийнхний дунд бүртгэгдсэн осол гэмтэл 2008 онд 10000 хүн амд 311.4 байсан ба 2012 онд 388.3 болж нэмэгдсэн. • Нийт бүртгэгдэж байгаа осол гэмтлийн тохиолдлын 27.9 хувийг 19 хүртэлх насны хүүхэд, өсвөр насныхан эзэлж байна. • Хүүхдийн осол гэмтлийн тэргүүлэх шалтгаанд – Бүх төрлийн уналтаас үүдэлтэй осол гэмтэл – Зам тээврийн осол гэмтэл – 0-5 хүртэлх насны хүүхдийн түлэгдэлт
  4. 4. 2. Хүүхдийн осол гэмтэл – манай улсад (2) • 2013 оны байдлаар нэг хүртэлх ба 1-4 насны хүүхдийн осол гэмтлийн тохиолдолд-түлэгдэл хамгийн өндөр /10000 хүн амд 112.2-119.2/ • 5-9, 10-14 насны хүүхдүүдэд-дунд чөмөгний хугарлаас бусад мөчний ясны хугарал (43.98; 67.04) • 15-19 насны хүүхдэд-гавал тархины гэмтэл / 10000 хүнд 63.14 /бусад гэмтлээс илүү тохиолдож байна.
  5. 5. Õ¿¿õäèéí îсол гэмтлийн тэргүүлэх эмгэгүүд, насны бүлгээр, 10000 хүн амд
  6. 6. 2. Хүүхдийн осол гэмтэл – манай улсад (3) • 0-19 насны хүүхдийн осол гэмтлийн нас баралтын шалтгаан насны бүлгүүдээр эрэгтэй, эмэгтэй хүүхдийн дунд ялгаатай байна. • Эрэгтэй: -15-19 насны хүүхдийн нас баралт 41.0 хувийг эзэлж байгаа нь хамгийн өндөр - 5-9 насны хүүхдийн нас баралт 12.2 хувь байгаа нь хамгийн бага • Эмэгтэй: – 1 хүртэлх насны хүүхдийн нас баралтын эзлэх хувь хамгийн өндөр (24.9 хувь) – 10-14 насны хүүхдийн эзлэх хувь (13.1 хувь) хамгийн бага байна.
  7. 7. Хүүхэд ба өсвөр насны залуучуудын осол гэмтлийн шалтгаант нас баралтын байдал, хүйсээр
  8. 8. 0-5 хүртэлх насны хүүхдүүдийн түлэгдэлт өвчинд өртөж буй шалтгаан
  9. 9. Түлэгдсэн хүүхдүүдийн хувийн жин, хүүхдийн нас (сараар) 2.8 27.5 47.8 14.2 3.2 3.2 0 10 20 30 40 50 60 0-6 сар 7-12 сар 12-24 сар 25-36 сар 37-48 сар 49-60 сар Хувийнжин Хүүхдийн нас (сараар) Эх сурвалж: ЭМЯ, ДЭМБ, НЭМХ "0-5 насны хүүхдийн түлэгдэлт өвчинд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлс" судалгаа,УБ хот, 2011 он
  10. 10. Чингэлтэй дүүрэг, 0-5 насны осол гэмлтийн улмаас нас барсан тохиолдол 9 5 2013 он 2014 он
  11. 11. Чингэлтэй дүүрэг, 2013 оны осол гэмтлийн шалтгаан Түлэгдсэн, 4, 45% Механик бүтэлт, 1, 11% Нохойнд хөөгдөж унасан, 1, 11% Худагт унасан, 1, 11% Авто осол, 1, 11% Хоолонд хахсан, 1, 11%
  12. 12. Чингэлтэй дүүрэг, 2014 оны осол гэмтлийн шалтгаан Түлэгдсэн, 2, 40% Механик бүтэлт, 1, 20% Авто осол, 1, 20% Гэртэйгээ шатсан, 1, 20%
  13. 13. ХҮҮХДҮҮД ГЭРТЭЭ ТҮЛЭГДЭЖ БАЙНА. Эцэг эхчүүд халуун хоол цайгаа гэрийн шалан дээр, газраар тавьж хийдгээс олон хүүхдүүд гэртээ түлэгдсээр байна. Гэрийн зууханд тусгаарлалт байхгүйгээс хүүхдүүд халуун яндан, зууханд хүрдэг; Халуун хоол цай хийж байхдаа хүүхдээ холдуулаагүй, анхааралгүй байснаас; Халуун тогооны (Хятадын гэх) хэрэглээ гэр хорооллын айл өрхөд их байна. •Тогооны залгуур нь маш богино тул олон залгуурт ойртуулж газарт хоол, цайг хийж байгаа; •Тогооны таг нимгэн тул хоол, цай дэврэхэд барьж авах; Өдөр тутам хэрэглэдэг тул тогооны залгуурын утас шалбарах, таг нь байхгүйгээс;
  14. 14. ХҮҮХДҮҮД ГЭРТЭЭ ТҮЛЭГДЭЖ БАЙНА. Өрхөд шатамхай бодис, хийн түлшийг зориулалтын бус газарт байрлуулан ашиглаж байгаа нь аюул учруулах эрсдэлтэй байна. Өрхийн цахилгааны утас, залгуурын байршил тохиромжгүйгээс Гэрт цахилгааны утсыг мэргэжлийн хүний зөвлөгөөгүйгээр аюулгүй байдлыг хангахгүй оруулдаг. Ингэснээр залгуур нь тохиромжгүй газарт байрлаж хоол, цайг шалан дээр хүүхдийн гар хүрэх газарт хийдэг байна.
  15. 15. ХҮҮХДҮҮД ГЭРТЭЭ ТҮЛЭГДЭЖ БАЙНА Хашаандаа •Зөвшөөрөлгүй гагнуур хийх, •Машин засварлах, Цахилгааны ил, шалбархай утас газраар явуулах зэрэг хүүхэд түлэгдэх эрсдэлтэй, аюултай орчинг бий болгож байна. Тогоо, халуун тогоо, ус буцалгагч, халуун сав зэрэг халуун хоол, цайтай сав, суулгыг тавих тусгай тавиур байхгүйгээс шалан дээр байршуулж байна. Энэ нь бага насны хүүхдүүдэд шууд түлэгдэх аюултай орчинг гэрт нь бий болгож байна.
  16. 16. Суудлын даруулга • Өндөр хөгжилтэй орнуудад хүүхдийн суудлыг хүүхэдтэй өрхийн 90 хувь нь хэрэглэдэг. • АНУ-д хийгдсэн судалгаагаар: – 0-4 насны хүүхдийн ослын үедэх эмнэлэгт хэвтэлтийг 69 хувиар – нэг хүртэлх насны хүүхдийн нас баралтыг 70 хувиар – 1-4 насны хүүхдийн нас баралтыг 47-54 хувиар тус тус бууруулдаг нь тогтоогдсон байна. •
  17. 17. Хүүхдийн суудал үйлдвэрлэгчид дараах 5 төрлөөр үйлдвэрлэдэг. : • Бүлэг ба Тодорхойлолт • 0 - 10 кг хүртэлх жинтэй хүүхдийн • 0+ 13 кг хүртэлх жинтэй хүүхдийн • I 9-18 кг жинтэй хүүхдийн • II 15-25 кг жинтэй хүүхдийн • III 22-36 кг жинтэй хүүхдийн
  18. 18. ХҮҮХДЭЭ ТҮЛЖ БОЛЗОШГҮЙ ЗАН ҮЙЛЭЭ ХЭРХЭН ӨӨРЧЛӨХ ВЭ? Хүүхдээ усанд оруулахдаа халуун хүйтнийг шалгаж байх Хүүхдээ хооллох үедээ зэрэгцэж хоолоо идэхгүй байх Хүүхдийн гар хүрэх газраас аюултай зүйлсийг холдуулах
  19. 19. ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ, АЮУЛГҮЙ ОРЧИНГ ХЭРХЭН БҮРДҮҮЛЭХ ВЭ? ЭЦЭГ ЭХЧҮҮД ХҮҮХЭДДЭЭ ТАВИХ АНХААРЛАА САЙЖРУУЛАХ ПИЙШИНГИЙН ХААЛТ ТОГООНЫ ТАВИУР
  20. 20. ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ, АЮУЛГҮЙ ОРЧИНГ ХЭРХЭН БҮРДҮҮЛЭХ ВЭ? ЦАХИЛГААН ЗАЛГУУРЫН БОЛОМЖИТ ШИЙДЭЛ Олон залгуурыг хүүхдийн гар хүрэхээргүй дээр байрлуулах ЗУУХНЫ ӨР
  21. 21. Анхны тусламжийг хэрхэн үзүүлэх вэ? • Хүүхдээ түлэгдэх үед эцэг эхчүүдийн 78.1 хувь нь эмнэлэгт очихгүйгээр гэртээ ямар нэгэн арга хэмжээ авдаг байна. • Эцэг эхчүүд хүүхдээ түлэгдэхэд барааны саван, хоромхон тос, амьтны тос зэргийг түрхсэн мөн элсэн чихэр, ариун боолт хийсэн нь өвчнийг хүндрүүлдэг болох нь тэдний түлэгдэлтийн үед хүүхдэд үзүүлсэн анхны тусламжаас харагддаг.
  22. 22. Хэрэв хүүхэд түлэгдвэл та дараах арга хэмжээг аваад шууд түргэн тусламж дуудах хэрэгтэй Дараах тохиолдолд түлэгдэлтийн зэргээс үл хамаараад эмчид заавал хандаж байх шаардлагатай: •Түлэнхийн талбай нь 5 алга нийлүүлсэн хэмжээнээс их • Бага насны хүүхэд • Өндөр настан түлэгдсэн • Цавь, хамар, ам, толгой, амьсгалын зам, хоёр гар, хоёр хөл түлэгдсэн үед.
  23. 23. ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ, АЮУЛГҮЙ ОРЧИНГ ХЭРХЭН БҮРДҮҮЛЭХ ВЭ? • ХҮҮХДИЙН ӨСӨН ТОРНИЖ БУЙ ОРЧИН АЮУЛТАЙ, ХОР ХӨНӨӨЛ УЧРУУЛДАГ БАЙХ ЁСГҮЙ. • ҮҮНИЙГ ЭЦЭГ ЭХ БОЛСОН ТА, БИД Л ӨӨРЧИЛЖ ЧАДНА.

Monday, November 28, 2016

ТОМУУ ТОМУУ ТӨСТ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЬЕ


1. Томуу - халдварладаг өвчин

Ханиад,томуу нь томууны вирусээр үүсгэгддэг ба ханиах,найтаах  үед болон хамрын ялгадасаар тархан халдана.

Зарим өвчнүүдийн үед ханиад томуугийн өвчинтэй   адил шинжүүд олонтаа илэрдэг бөгөөд ханиад ,томуу хэмээн андууран оношлогдох нь нилээд тохиолддог. Ханиад,томуугаар зөвхөн  бага насны хүүхэд төдийгүй бүх насныхан өвчилдөг. Томуугаар өвчилсний дараа ихэнхи хүмүүсийн өвчний шинжүүд хэдэн өдөр үргэлжилдэг. Томуугийн үед дараах шинжүүд илэрнэ:
  • Халуурна.
  • Хоолой өвдөнө.
  • Жихүүдэс хүрнэ.
  • Ханиана.
  • Толгой өвдөнө
  • Булчингаар өвдөнө
  • Бие суларна
Зарим үед өвчин хүндэрч хатгалгаа болон даамжирна.Ингэж хүндрэх нь зүрх судасны болон амьсгалын замын архаг өвчтэй хүмүүст онцгой аюултай байдаг. Хүүхдүүд өндөр халуурч,гүйлгэн суулгах ба таталт хүртэл өгч хүндэрч болно.Жил бүр 226 000 хүн томуугийн хүндрэлээр эмнэлэгт хэвтэж эмчлүүлдэг ба тэдгээрээс 36 000 нь нас бардаг байна (тэдний олонхийг  өндөр настнууд эзэлдэг).
Томуугийн эсрэг вакцин нь томуугаас хамгаалах хамгийн найдвартай хамгаалалт юм.


2. Томуугийн эсрэг идэвхигүйжүүлсэн вакцин
Томуугийн эсрэг хоёр төрлийн вакцин байдаг.
  1. Идэвхигүйжүүлсэн, үхүүлсэн вакцин буюу “ томуугийн эсрэг тариа “-булчинд тарьж хэрэглэдэг.
  2. Амьд буюу сулруулсан вакцин.Хамарт дусааж хэрэглэнэ.
Томуугийн вирус жил болгон өөрчлөгдөн хувирч байдаг.Иймээс жил бүр вакцинийг өөрчлөн давтан хийлгэхийг зөвлөдөг байна. Эрдэмтэд жил бүр томуугийн хэлбэрийг сайтар судлаж тогтоосны дараа тэр жилдээ дэгдэж болох хамгийн өндөр магадлалтай вирусийн эсрэг, вакцинийг бүтээдэг. Хэрэв вирусийн штамм нь үнэн зөв тогтоогдсон бол тэр жилдээ энэ  вакцин нь хүмүүсийг ханиад томуутай холбоотой  өвчнөөс хамгаалж чаддаг байна. Вирус нь хэдийгээр яг онож тогтоогдоогүй ч байсан энэ вакцин тодорхой хэмжээний хамгаалалт үзүүлдэг. Томуугийн вакцин нь томуу төст бусад вирусээр үүсгэгдсэн өвчнүүдийн үед хамгаалалт болж чаддаггүй.

Вакцин хийлгэснээс хойш 2 долоо хоногийн дараа үйлчилж эхэлнэ. Нэг жил хүртэл хамгаалах үйлчилгээ нь үргэлжилдэг. Зарим идэвхигүйжүүлсэн томуугийн вакцин тимерозол хэмээх консервантийг агуулсан байдаг. Энэ  бодисыг хүүхдэд гаж хөгжил бий болгодог гэсэн яриа байдаг боловч 2004 онд бүхэл бүтэн судалгааны баг үүнийг судалсны дараа үгүйсгэсэн бай. Одоогийн томуугийн эсрэг вакцинууд тимерозолийг агуулдаггүй.

3. Хэн томуугийн эсрэг вакцинд хамрагдах хэрэгтэй вэ?

6 сар,түүнээс дээш насны хүүхдүүд,хөгшид ,насанд хүрэгсэд:
  • 6 сараас  18 нас хүртлэх хүүхдүүд
  • 50 ба түүнээс дээш насныхан
Ханиад,томуугаар өвчилж,хүндэрч болзошгүй хүмүүсийн бүлэг,эмнэлгийн тусламж байнга хүртэгсэд. Үүнд:
  • Ханиадны улиралд жирэмсэн байгаа эмэгтэйчүүд
  • Архаг өвчтэй өвчтөнүүд:
  1. зүрх
  2. бөөр
  3. элэг
  4. уушги
  5. бодисын солилцооны хямрал,жишээ нь:чихрийн шижин
  6. багтраа \астма\
  7. цус багадалт,бусад цусны өвчинтэй хүмүүс
  • Дархлааны систем суларсан хүмүүс
  1. -Дархлал хомсдлын хам шинжтэй хүмүүс
  2. Удаан хугацаанд тодорхой эмчилгээ хийлгэж байгаа хүмүүс,жишээ нь   стеройд хэрэглэж байгаа хүмүүс
  3. Хорт хавдрын эсрэг туяаны болон эмийн эмчилгээ хийлгэгсэд
  4. Залгиурын болон амьсгалын өөрчлөлт үүсгэдэг мэдрэл-булчингийн өвчтэй хүмүүс,жишээ нь:тархины саажилт ба таталт уналт өгдөг өвчтэй хүмүүс
  5. 6 сараас 18 нас хүртэл насны аспирин  эмчилгээ удаан хугацаагаар хийлгэж байгаа хүүхдүүд \Томуугийн халдвар авах үед тэдэнд Рей хам шинж үүсдэг.\
  • Асрамжийн газар удаан амьдарч буй  асруулагчид
Томуугаар өвчилж,хүндэрч болзошгүй бүлгийн хүмүүсийг асрамжлан харж хандагсад:
  • Эмнэлгийн ажилчид
  • Дөнгөж төрсөнөөс 5 нас хүртлэх хүүхэдтэй гэр бүлийн гишүүд
  • Доорхи гэр бүлийн гишүүд:
  • 50-с дээш настангууд амьдардаг
  • Томуугаар өвчилж,хүндэрч болзошгүй бүлгийн хүмүүс амьдардаг гэр бүлийн гишүүд,асран хамгаалагчид,үйлчлэгчид
Эмнэлгийн ажилтнууд мөн доорхи бүлгийн хүмүүст жил бүр вакцин хийлгэхийг зөвлөдөг. Үүнд:
  • Хүн ам олноороо цугларч амархан халдвар тархах боломжтой ,нийтийн байранд амьдрагсад
  • Аялал,зуучлалын зохион байгуулагчид,жуулчид
Мөн ханиад ,томуу хүрэхгүйн тулд урьдчилан сэргийлэхээр хүссэн хэн боловч вакцин хийлгэж болно.

4. Томуугийн вакцинийг хэдийд хийлгэх вэ?
 
Боломжтой бол 10,11 сард хийлгэхээр төлөвлөөрэй.Гэхдээ 12 сар ч гэсэн нэг их хожимдохгүй,үр дүнтэй  хэвээр л байдаг.Томуугаар 11 сараас 5 сар хүртэл өвчлөж болох ба хамгийн өндөр өвчлөл 1 ба 2 сард тохиолдоно.Ихэнхи хүмүүст нэг удаагийн вакцин хийлгэхэд л хангалттай. 9 хүртэлх насны хүүхдүүд анх удаа вакцин хийлгэж байгаа үед томуугаас хангалттай сайн  хамгаалахын тулд 4 долоо хоногоос багагүй хугацааны дараа давтан 2 дахь удаа  хийлгэх шаардлагатай болдог. Томуугийн эсрэг вакцинийг хатгалгааны эсрэг зэрэг бусад вакцинтай нэг зэрэг хийх боломжтой.

5. Зарим хүмүүс вакцин хийлгэхийн өмнө эмчээс зөвөлгөө авах хэрэгтэй

Хэрэв та хүнд харшилтай  ямарваа нэг зүйлд харшил өгч хүндэрч эмнэлгийн тусламж авч байсан бол эмчид хандах хэрэгтэй.

Томуугийн вакцинд харшлын урвал  өгөх нь ховор боловч, тохиолддог.
  • Томуугийн вакцинийг өндгөнд ургуулж гаргаж авдаг.Иймээс өндгөнд харшилтай   хүмүүс энэ вакцинийг хийлгэх хэрэггүй.
  • Ямар нэгэн зүйлд хүнд хэлбэрийн харшил өгч байсан хүмүүс вакцин хийлгэхийг хориглоно.
  • Өмнө нь томуугийн вакцин хийлгэхэд мэдэгдэхүйц хариу урвал өгч байсан бол эмчид мэдэгдэж зөвөлгөө авч байж хийлгэх хэрэгтэй.
Хүндэвтэр болон хүнд өвчтэй хүмүүс өвчнөө эдгэртэл хүлээж бүрэн эрүүлжсэний дараа вакцин хийлгэхийг зөвлөж байна.Хөнгөвтөр өвчлөгсөд харин вакцин хийлгэж болох нь.

6. Вакциний дараа гар болох хүндрэлүүд

Вакцин хийлгэсний дараа бусад эм тарианы адил хариу гаж урвал өгч болно.Хөнгөн харшлын урвалаас эхлээд хүнд хэлбэрийн урвал өгч болдог.Гэвч маш ховор.Идэвхгүйжүүлсэн томуугийн вакцин нь үхүүлсэн томуугийн вирусийг агуулдаг тул  томуугаар өвчлөх боломжгүй.Вакциний дараахь хөнгөн урвал:
  • Тариа хийсэн хэсэгт улайж ,хавдаж,өвчтэй болно.
  • Халуурна.
  • Өвдөнө.
Дээрхи шинжүүд вакцин хийлгэсний дараа 1-2 хоног үргэлжилнэ.

Вакциний дараахь хүнд хэлбэрийн урвал:
  • Амь насанд аюултай хүнд харшлын урвал өгч болно.Вакцин хийснээс хойш хэдхэн минут,цагийн дотор үүснэ.
  • 1976 онд 1 удаа вакциний хүндрэлээс болж Гийена-Барре хам шинж \ сааждаг өвчин\ үүссэн байна.Энэ нь нэг сая тохиолдолд 1-2 тохиолдож болох нь. Гэвч ханиад,томуугаар хүндэрч буй тохиолдлын хажууд хамаагүй бага тоо билээ.

Wednesday, November 23, 2016

Томуу, томуу төст өвчин, Амьсгалын замын цочмог өвчин түүнээс сэргийлэх талаар иргэд, олон нийтэд зориулсан зөвлөмж


Xүргэхийг зорьж буй гол  мэдээлэл

Өгөх мэдээлэл, зөвлөмж, тайлбар, лавлах, тодруулга
Томуу өвчин гэж юу вэ?

Цочмог эхэлж  38°С орчим халуурах,  ханиалгах,толгой өвдөх,хоолойөвдөх, үе мөч, булчингаар  шархирч өвдөх зэрэг ерөнхий хордлогын  эмнэл зүйн шинжээр илэрч байгаа тохиолдлыг томуу өвчин гэнэ.
 2013 он гарсаар дэлхийн ихэнх улс, орнуудад томуугийн А хүрээний (H3N2), (H1N1), В хүрээний вирусээр үүсгэгдсэн томуу өвчин ихсэх хандлагатай байна.
Томуу төст өвчин,амьсгалын замын цочмог өвчин  гэж юу вэ?


Томуугаас гадна томуутай төстэй амьсгалын замын цочмог  өвчлөл үүсгэдэг олон төрлийн вирүсүүд байх бөгөөд дараах шинж тэмдгүүдээс доод тал нь 2 шинж тэмдэг илэрсэн бол түүнийг томуу төст өвчин буюу  АЗЦӨ гэнэ. Үүнд:
           Хамрын үрэвсэл(хамар битүүрэх, ус гоожих, нусгайрах)
           Хоолой өвдөх(сөөх, улайх, хөндүүрлэх, идээлэх)
           Ханиалгах (халууралттай/халууралтгүй).
Үүсгэгч нь юу вэ?
Томуу үүсгэгч нь томуугийн А,В,С хүрээний вирүс бөгөөд дотроо 200 гаруй дэд хүрээтэй, тэдний бүтцийн уургууд байнга бага багаар хувьсан өөрчлөгдөж, эргэлтэнд орсноор шинэ төрлийн томуу өвчин үүсгэж байдаг.  Генийн түвшний гүнзгий (мутац) өөрчлөлт явагдсан тохиолдолд цартахал үүсгэх шалтгаан болдог.

Мөн томуутай төстэй өвчин, амьсгалын замын хурц үрэвсэл үүсгэдэг иж томуу, аденовирүс, риновирус, метапневмовирүс, коронавирүс, бокавирүс,  RS вирүс  гэх мэт  олон үүсгэгчид бас л амьсгалын замын өвчин үүсгэж  байдаг.

Томуугийн өвчлөл ихсэхээс өмнө урьдал байдлаар томуу төст өвчин, амьсгалын замын цочмог өвчлөл гарч, аажим  нэмэгдсээр томуугийн дэгдэлтэнд хүргэж, дэгдэлтийн дараа ч үргэлжлэн гарсаар байх хандлагатай байдаг.



Халдвар яаж дамждаг вэ?
Томуу болон АЗЦӨ, томуу төст  өвчин нь эдгээр өвчтэй, халдвартай хүнээс:
-        Агаар дуслаар - ханиахнайтаах, ярих үед болон сэлгэж, халдваржуулаагүй өрөө тасалгааны агаар зэргээр  амьсгалын замаар халдварлана,
-       ахуйн хавьтлаар - өвчтэй, халдвартай хүний  бохир гар, аяга халбага, тоглоом, алчуур, гар утас, утасны харилцуур зэргээр дамжин халдана.



Дээрх өвчнүүдийн үед түгээмэл илэрдэг шинж тэмдэг:

-       Өвчин гэнэт 38 хэм буюу түүнээс дээш халуурах, эсвэл халуурахгүй боловч бие нь эвгүйрхэн жихүүцэж эхлэх
-       Толгой өвдөх, бие сулрах
-       Хамраас шингэн нус гарах, хамар битүүрэх
-       Хуурай хуцуулж ханиалгах, цэртэй ханиах, хоолой сөөх
-       Хоолой торж өвдөх, цээжээр өвдөх
-       Амьсгаадах,булчин болон үеэр шахирч хөндүүрлэх 
-       Дотор муухайрах
-       Бөөлжис цутгах
-       Бага насны хүүхдэд ходоод гэдэсний талын шинж суулгах, хэвлийгээр хөндүүрлэх шинж илрэх




Илүү өртөмтхий болон хүндэрч болзошгүй хүн ам:

-       Дархлаа дутагдалтай
-       Хорт хавдартай
-       Дэлүүгээ авхуулсан болон дэлүүний үйл ажиллагаа алдагдсан
-       ХДХВ-ийн халдварын бүх үе шатанд байгаа хүн
-       Дархлаа дарангуйлагч эм хэрэглэж байгаа өвчтөн  
-       Удаан хугацаанд хэвтэрт байгаа хүн
-       Жирэмсэн эмэгтэй
-       Багтраа –астматай
-       Чихрийн шижинтэй
-       Удаан хугацаагаар аспирин тогтмол хэрэглэж байгаа  20 хүртлэх насны хүүхэд, залуучууд
-       Бага насны, ялангуяа 5 хүртлэх насны хүүхдүүд
-       Амьсгал, зүрх судас, тархи мэдрэл, дотоод шүүрлийн булчирхай, шээс бэлгийн замын архаг хууч өвчтэй, илүүдэл жинтэй, харшилтай хүмүүсэдгээр өвчнөө эмчлүүлэх, эрүүлжүүлэх, эмнэлгийн хяналтанд байх арга хэмжээ авах.






Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэхийн тулд иргэд юу хийвэл зохих вэ?
-       Хангалттай унтаж амрах, идэвхитэй хөдөлгөөнтэй байх, стрессийг зохицуулах,
-       Шингэн хангалттай уух, эрүүл, аюулгүй, илчлэг, шаардлага хангасан  хоол хүнс хэрэглэх.
-       Гараа байнга савандаж угаах, спиртэн суурьтай гар ариутгагч хэрэглэж занших.
-       Ханиаж, найтаахдаа ам, хамраа дарах эсвэл тохойгоорой хаах буюу хүнгүй тал уруугаа хандах, маск зүүх, шүлс, нус цэрээ ил хаяхгүй байх.
-       Гэр, сууц, анги, ажлын байр орчныг тогтмол агааржуулж, дулаан байлгах.
-       Нойтон цэвэрлэгээ тогтмол хийх, халдваргүйжүүлэх бодис хэрэглэж занших.
-       Даарахгүй байх, цаг улиралдаа зохицуулан дулаан хувцаслах,
-       Хүүхдийг товлолын дархлаажуулалтад бүрэн хамруулах, улиралын томуугийн вакцинд хамрагдах.
-       Өвчлөх, хүндрэх эрсдэлтэй архаг хууч өвчин, харшил зэргийг эмчлүүлэх
-       Тамхи, архи, мансууруулах, дархлаа дарангуйлах эм бодис хэрэглэхгүй байх.
-       Хэрвээ томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн төвдөө / өрх, сумын эмнэлэгт/ мэдэгдэж, эмч дуудаж үзүүлэх.
-       Томуу, томуу төст өвчний улмаас гэрээр эмчлүүлэх үедээ дээрх зөвлөгөөг үргэлжлүүлэн мөрдөх.



Гарч болзошгүй хүндрэлүүдээс сэргийлэх арга
-       Анхдагч  вирүсийн шалтгаант уушгины хатгаа
-       Хоёрдогч  нянгийн шалтгаант уушгины хатгаа
-       Хавсарсан  шалтгаант уушгины хатгаа
-       Архаг, хууч өвчнүүдийн  сэдрэлт
-       Тархи, мэдрэлийн үрэвсэл, эмгэгүүд
-       Мөгөөрсөн хоолойн үрэвсэл
-       Дунд чихний үрэвсэл
-       Биеийн булчингийн болон үеийн үрэвсэл
-       Зүрхний булчингийн болон үнхэлцгийн үрэвсэл зэргээс сэргийлж эмчид хандаж эмчлүүлэх.
Томуу, томуу төст өвчний талаар мэдээлэл авах эх үүсвэр
боломжууд:
энэ вебсайтуудад хандан мэдээлэл авч болно. 
-       Эмч, эмнэлгийн ажилтанд хандаж лавлах асуух, зөвөлөгөө авах
-       Зөвлөмж гарын авлага,  сонин, сэтгүүл, сайт үзэх унших
-       Доор дурдсан лавлах утсанд хандаж зөвлөгөө авах

Томуу, томуу төст өвчний үед хаашаа хандах вэ?
-       Сум, өрх, багийн эмч,эмнэлэгт хандах. Отроор яваа, явуул хүн аль ойр байгаа эмч, эмнэлэгт хандах.
 Лавлах утас:
-       Халдварт өвчний лавлах 100,
-       Аймаг, хотын түргэн тусламж 103,
-       Амин холбоо өэмт утас 70378150

Thursday, November 17, 2016

Цэгэн массаж хийх заавар

https://www.youtube.com/watch?v=UYGPV1v9vHI

ТОМУУ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭХ АРГАЧИЛСАН ЗӨВЛӨМЖ:


Ам хамар хоолойд утлага хийх зөвлөмж:
Томуугийн А(H1N1) вирусын халдварын үед амьсгалын замын эрхтэнг зонхилж гэмтээдэг учир урьдчилан сэргийлэх болон эмчилгээний зорилгоор ам, хамар, хоолойд утлага хийх нь ач холбогдолтой юм. Утлагыг 2 хувийн содын уусмалаар хийнэ. 200 мл усанд 4,0 грамм хүнсний сод хийгээд буцалтал халааж, толгойгоо банны алчуур зэргээр бүтээж, 10-15 минут хамраараа уур амьсгалж, амаараа гаргах байдлаар өдөрт 1 удаа утна. Жижиг хүүхэд ээжийн хамт утаж болно. Халуун ус, ууранд түлэгдэхээс болгоомжлох хэрэгтэй.
Цэгийн массаж хийх зөвлөмж:
Томуугийн үүсгэгчийн эсрэг үйлчилгээтэй интерферон хэмээх уургийг хүний бие өөрөө үүсгэн бий болгож байдаг. Цэгийн массаж нь таны биеийн энэ нөөц боломжийг идэвхжүүлдэг учир эмчилгээний болон урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Биед интерферон ялгаралтыг идэвхжүүлэгч цэгүүд байдаг: Үүнд:
1-р цэг. Хөмсөгний дотор талын төгсгөл хэсэг (хос цэг)
2-р цэг. Хамрын угалзны гадна хэсэг (хос цэг)
3-р цэг. Доод уруулын хонхор (оочийн хонхор)             
4-р цэг. Төвөнхийн 2 талд (хос цэг)
5-р цэг. Эгэмний дээд хонхор (хос цэг)
6-р цэг. Эрхий долоовор хурууны дунд (хос цэг)
7-р цэг. Чихний арын төвгөр хөхлөг ургацаг (хос цэг)
8-р цэг. Шилийн хонхорын 2 талд, үсний доод захад (хос цэг)
Цэгийн массажийг хийхдээ заасан цэгүүдэд долоовор хурууны өндгөөр нэгэн жигд дунд зэрэг хүчээр дарж, нар зөв 3 эргүүлж, нар буруу 3 эргүүлж хийнэ. Өдөрт 3-4-6 удаа, боломжоороо олон хоног, байнга хийхэд сайн.
Гич болон шилмүүстэй халуун усанд хөлөө дүрэх, шилмүүсний баннд суух зөвлөмж:
Саванд 36-38 хэмийн халуун 1 л ус, 2,0 грамм гич хийж хутгаж найруулаад, 2 хөлөө дүрж дээгүүр нь дулаан бүтээлэгээр битүү бүтээж, 10-15 минут сууна.
Шилмүүст ваннд суухдаа 10 л усанд 200 грамм шилмүүсний ханд хийнэ. Усны халуун 36-38 хэм, суух хугацаа 10-15 минут.
Дээрх байдлаар шилмүүсний хандтай халуун усанд мөн адил хөлөө дүрж сууж болно. Хөлөө дүрж, ваннд суусны дараа хөл, биеийг хуурай болтол арчиж, дулаан хувцаслах буюу орондоо хэвтэж, хүүхдийг өлгийдөнө. Өдөрт 1 удаа, 3-5-7 удаа давтаж болно.
Цэвэрлэгээ, агааржуулалт, ариутгал хийх зөвлөмж:
Цэвэрлэгээг чийгтэй, нойтон аргаар өдөрт 2-оос доошгүй удаа сайтар цэвэрлэх хэрэгтэй.
Томуугийн А(H1N1) вирус ариутгалын бодист өвчин үүсгэх чанараа алдаж идэвхгүйждэг энэ шинжийг нь ашиглаж ариутгаж байгаа юм. Гадаргууг цэвэрлэж, тоосыг арчсаны дараа, 0,5, 1, 2, 5 хувийн хлорамин, 1 хувийн вирконы уусмал зэрэг ариутгах бодисоор нэвт норгосон алчуураар, бүх талбайг сайтар норгож арчиж ариутгана. Байгууллага өдөрт 2-3 удаа, хичээлийн ээлж бүрийн өмнө, автобусыг шугамд гарах болон эцсийн буудлаас хөдлөхийн өмнө  гэх мэтээр ариутгана.
Агаарыг - ариутгалын бодисоор норгосон даавуу алчуур дэлгэж тавих, ариутгалын бодисыг задгай амтай саванд хийж тавих, мананцар үүсгэн цацаж ариутгаж болно.
Агааржуулахдаа цонх, салхивчийг онгойлгох, нэвт салхижуулах, агааржуулагч төхөөрөмж зэргээр 2 цаг тутамд агаарыг сэлгэнэ.
Ариун цэврийн өрөөний хана, шал, суултуур, тосгуур, хогийн савыг өдөрт 2-3 удаа, угаагуур, хаалга, шат, автобусны бариур, лифтын товчлуур зэргийг цаг тутамд ариутгах.
Гараа савандаж сайн угаасны дараа, гар ариутгагч гель, санитол, спирттэй, глицеринтэй гэх мэтийн ариутгагч уусмалаас алган дээр 30-40 мл орчим хийж 2 гарын бүх хэсгийг норгож, хооронд нь сайтар үрж, арчилгүй хатааж ариутгана. Мөн ариун нойтон сальфетикаар гараа арчиж болно.
Албан байгууллага, гэр, байранд өргөн хэрэглэгддэг ариутгалын бодис бол янз бүрийн хувиар найруулсан уусмал, шахмал, хуурай хэлбэртэй хлорамин бөгөөд өртөг хямд, олдоцтой, ариутгах чанар сайн, хэрэглэж сурсан зэрэг давуу талтай юм. Өөрийн байгууллага, үйлчилгээний онцлог, бохирдолт үүсэх эрсдэл, ариутгах шаардлага зэргийг харгалзан энэхүү зөвлөмжийг зохицуулан хэрэглэж болно.
Байгууллага, аж ахуйн нэгжид өгөх зөвлөмж:
Хүүхдийн байгууллага сургууль, цэцэрлэгт ирцийн тандалт хийж, томуугийн сэжигтэй хүүхдийг гэрээр нь байлгах, гар угаах угаагуурын тоог нэмэх, шингэн саван, бүлээн ус, ариутгах бодис, гарын хатаагуур зэрэг нөхцлийг сайжруулах, нягтралыг багасгах, цэвэрлэх, агааржуулах, ариутгах, халуун хоол, ундаар үйлчлэх, маск зүүлгэх.
Улс, хувийн хэвшлийн байгууллагууд ажил, үйлчилгээгээ хэвийн явуулах нөхцөлийг хангах, ажлын байранд цэвэрлэгээ, агааржуулалт, ариутгал хийх, албан хаагчид, ажилчдаа витаминжуулах, маскжуулах, гар угаах нөхцлийг бүрдүүлэх, чанарлаг халуун хоол ундаар үйлчлэх, илүү цагаар болон даарах, хэт ядрах, стресс гэх мэтийн хөдөлмөрийн таагүй нөхцөлд  ажиллуулахаас зайлсхийж, шаардлагатай ажил мэргэжлийн хүмүүсийг вакцинжуулах, ажилчдын ар гэр, ахуй амьдралд нь анхаарал тавих, томуугаас сэргийлэх энгийн аргуудыг байгууллага дээрээ хийх, энэ талын мэдээллийг авах боломжийг сайжруулах. 
Албан байгуулага, хүнс, худалдаа, тээвэр, цахилгаан эрчим хүч, ус хангамж, үйлдвэрлэл үйлчилгээний гэх мэт бүх байгууллагууд өгч байгаа зөвлөмжийг баримтлан үйл ажиллагаагаа тогтвортой хэвийн явуулах нь цартахлыг гарз хохирол, хүндрэл багатай даван гарах нэг нөхцөл болно.
Тодорхой хугацаанд олон нийтийг хамарсан үйл ажиллагааг цөөрүүлэх, зохион байгуулахгүй байх.
Олон нийтийг буруу ташаа мэдээллийн хямралд өртүүлэхээс зайлсхийх, мэдээллийнхээ үнэн мөнийг нягтлах. 
Хүн амыг үнэн зөв мэдээллээр хангаж, нийгмийн сэтгэл зүйг тогтвортой байлгахад туслах.
Өвчилсөн ихэнх хүмүүс гэртээ байж, өөрсдийгөө буюу гэр бүлийнхнээ асарч сувилах тул тэдэнд хэрэгцээтэй зөвлөмж мэдээллийг хүртээмжтэй хүргэхэд илүүтэй анхаарах.
Нийслэлийн Эрүүл мэндийн газар

Томуу, томуу төст өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?

Томуу, томуу төст өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?
  • Өвчлөлөөс сэргийлэх хамгийн сайн хамгаалалт нь биеийн эсэргүүцэл сайн байх  явдал тул витаминлаг чанарлаг хоол идэх, биеийн тамирын дасгал, хөдөлгөөнийг  эрхэмлэн, ажил амралтаа зохицуулж, хангалттай амрах.
  • Улирлын байдалд тохируулан хувцаслах, хүйтэнд малгай, ороолт, бээлий хэрэглэх
  • Хамрын  салстыг сонгино, сармисын тосон  ханд, оксолины тос түрхэх.
  • Гичтэй  бүлээн усанд хөлөө 5-10 минут дүрж, хөлний уланд тосон иллэг хийх.
  • Витамин С-ээр элбэг жимс болон шүүс, витамин С хэрэглэх
  • Өдөрт 2-3 хумс сармисыг хоол, ундандаа хэрэглэх.
  • Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх цэгчилсэн иллэг хийх. 
  • Царван, морин шарилжны хандаар хоолой зайлах.
  • Гэр, сургууль, цэцэрлэг, ажлын байрандаа цэвэр агаар оруулж, өдөрт чийгтэй цэвэрлэгээг 2-оос доошгүй удаа хийх зэрэг энгийн аргуудыг хэрэглэхээс гадна, ТТТӨвчнөөс урьдчилан сэргийлэх эмийн бэлдмэлүүдийг худалдан авч зааврын  дагуу хэрэглэвэл үр дүнтэй байдаг.
Томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрвэл яах вэ?
  • Эмчид яаралтай хандаж, эмчийн зөвлөгөөг баримталж, хэвтрийн дэглэмийг сахиж эмчлэх хэрэгтэй. /халуун аарц, сармистай хар шөл, чацарганы шүүс,  халуун гичтэй хоол, цагаан танг буцалган уух, амаар уух шингэнийг ихээр  хэрэглэх, эмчийн бичсэн эм хэрэглэх/
  • Амны хаалт зүүх
  • Гараа сайтар савандаж угаах, хүүхдийн тоглоом, аяга, халбага болон шүдний сойзыг өдөр бүр содын уусмалаар ариутгах.
  • Үзвэр үйлчилгээ, олон нийтийн газар,  сэлгүүцэхгүй байх.
  • Антибиотик   хэрэглэхээс зайлсхийх.
  • Томуу өвчний үед вируст сонгомол үйлчлэх эмнүүдэд: интерферон, ремантадин, амандатин, тамифлю, оксолины түрхлэг орно.
  • Томуу төст өвчинд шинж тэмдгийн эмчилгээ хийнэ: Үүнд: халуун бууруулах, ханиалга намдаах, амьсгалын замыг чөлөөлөх,  хордлого тайлах шингэн хэрэглэх,  ардын уламжлалт  эм, тан ууж  болно.
Томуугаас сэргийлэх уламжлалт энгийн арга:
  • Алт, мөнгөний ионтой ус хэрэглэх
  • Сармис хүзүүнд нь зүүх
  • Чихэр өвс буцалгаж уух
  • Цайг нохойн хошуугаар орлуулах
  • Цагаан гаа, сармистай шөл
  • Аарц (шөлөнд чанаж уулгаж хөлөргөх)
  • Сүүнд сармис буцалгаж уулгах
  • Хүйтэн агаар амьсгалахгүй байх
  • Даарч жигнэгдэхгүй байх
  • Шингэн зүйлийг өдөрт  2-3 литр уух
  • Халуун усанд сууж орох (5 рашаантай)


Умайн хүзүүний хорт хавдар гэж юү вэ?

Монголын Мянганы Сорилтын сангийн Эрүүл мэндийн төсөл хүн амын дунд зонхилон тохиолдох халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт шатанд нь оношлох, эмчлэх чиглэлээр “Цусны даралт ихсэлт, чихрийн хэв шинж 2, хөх болон умайн хүзүүний хавдрын эрт илрүүлгийн үзлэг” орон даяар 2012 оны 4 сарын 7-ноос эхлэсэн билээ. Энэхүү эрт илрүүлэг, шинжилгээний нэг болох умайн хүзүүний эсийн шинжилгээнд 30-60 насны эмэгтэйчүүдийг 3 насны давтамжтайгаар хамруулах юм. Өөрөөр хэлбэл энэ онд 30, 33, 36, 39, 42, 45, 48, 51, 54, 57, 60 настай эмэгтэйчүүд хамрагданаЭнэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр умайн хүзүүний хорт хавдрыг эрт үе шатанд нь илрүүлэх, эмчилгээний үр дүнг нэмэгдүүлэх, өвчтөний амьдрах хугацааг уртасгах, амьдралын чанарыг дээшлүүлэх зэрэг ач холбогдолтой юм.
Умайн хүзүүний хавдар

Манай улсад эмэгтэйчүүдийн дунд тохиолдох хорт хавдрын өвчлөлийн хоёрдугаарт умайн хүзүүний хорт хавдар орж, нийт хорт хавдрын тохиолдлын 9 хувь, эмэгтэйчүүдийн хорт хавдрын 18 хувийг эзэлж байна.
Шинээр оношлогдсон нийт тохиолдлын 60 гаруй хувь нь III, IV үе шат буюу хожуу үедээ оношлогдож, 50 орчим хувь нь оношлогдсон жилдээ нас барж байгаа нь эрт илрүүлгийн арга хэмжээ хангалтгүй байгааг харуулж байгаа юм.
Умайн хүзүүний хорт хавдар гэж юү вэ?
 Умайн хүзүүний гадаргыг бүрхсэн хучуур эсүүдэд хэвийн бус өөрчлөлт гарахыг хэлнэ.
Шалтгаан, эрсдэлт хүчин зүйлс: Умайн хүзүүний эсийн хэвийн бус өөрчлөлтийн голлох шалтгаан нь хүний хөхөнцөр вирусын халдвар юм. Хүний хөхөнцөр вирусын олон төрөл, омог байдгаас 16, 18 төрөл нь умайн хүзүүний хавдар үүсгэх эрсдэл 70 хувь байна гэж үздэг. Умайн хүзүүний хорт хавдар үүсэх магадлалыг ихэсгэдэг хүчин зүйлсийг эрсдэлт хүчин зүйлс гэнэ. Үүнд:
  • Хүйс: зөвхөн эмэгтэйчүүдэд тохиолдоно
  • Бэлгийн амьдралын идэвхтэй насанд байгаа эмэгтэй
  • Бэлгийн олон хамтрагчтай байх
  • Бэлгийн хамтрагч нь олон хавьтагчтай байх
  • Хэт эрт буюу хэт хожуу анхны төрөлт (16 наснаас өмнө, 25 наснаас хойш)
  • Бэлгийн замын халдварт өвчин (ялангуяа хүний хөхөнцөр вирусын халдвар)
  • Бэлэг эрхтэний герпес
  • Жирэмсэн үедээ зулбалтаас сэргийлэх зорилгоор диэтилстилбестрол (ДЭС-эстроген төст бодис) хэрэглэсэн эсэх
  • Олон удаа vр хөндvvлэх
  • Удаан хугацаагаар ерөндөгтэй /спираль/ байх
  • Тамхи татах
  • Хоол хүнсэнд жимс ногоо бага хэрэглэх
 Илрэх шинж тэмдэг: Умайн хүзүүний эсийн хэвийн бус өөрчлөлтийн үед гарах илэрхий шинж тэмдэг байдаггүй ба зөвхөн эсийн шинжилгээгээр эмгэг өөрчлөлтийг оношилно. Харин өвчний хожуу үед дараах шинжүүд илэрч болно. Үүнд:
  • Үтрээнээс мөчлөгт бусаар цус алдах
  • Бэлгийн хавьтлын дараа үтрээнээс цус гарах
  • Үтрээнээс идээрхэг, эвгүй үнэртэй ялгадас гарах
  • Хэвлийн доогуур, ууц нуруугаар чилж хөшиж өвдөх
  • Гуя руу дамжиж өвдөх
  • Тодорхой шалтгаангүй турах
  • Бие суларч, ядарч тамирдах
Умайн хүзүүний эсийн шинжилгээнд хэн, хэзээ, хэрхэн хамрагдах вэ?

  • Бэлгийн харьцаанд орсноосоо хойш 3 жилээс хэтрэлгүй шинжилгээнд орж эхлэх
  • Эхний шинжилгээг 21 наснаас хойш оройтох хэрэггүй
  • Ер нь бэлгийн харьцаанд орсон л бол 3 жил тутам тогтмол шинжилгээ өгч хэвших
  • Эмэгтэйчүүдийг 30-60 насны хооронд 3 жил тутам шинжилгээнд хамрагдахыг зөвлөж байгаа
Шинжилгээ өгөхөд анхаарах зүйлс:

  • Шинжилгээг сарын тэмдгийн мөчлөгөөс бусад үед өгнө
  • Шинжилгээ өгөхөөс 48 цагийн өмнө шүршүүрт орохгүй, эмэгтэйчүүдийн тос, ариун цэврийн хөөс зэргийг хэрэглэхгүй
  • Шинжилгээ өгөхөөс 48 цагийн өмнө бэлгийн харьцаанд орохгүй
  • Шинжилгээ өгөхөөс 48 цагийн өмнө жирэмснээс сэргийлэх эм уухгүй мөн үтрээгээр лаа, тампон, цацлага эмчилгээ хийхгүй

Иймд эмэгтэй таныг өвчлөхгүйгээр урьдчилан сэргийлж болох умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх эрт илрүүлэг үзлэгтээ идэвхтэй оролцоорой...


Sunday, August 7, 2016

Хачигт халдвар, түүнээс сэргийлэх зөвлөмж


Манай оронд хүн амын дунд хачигт риккетсиоз, хачигт боррелиоз, хачигт энцефалит зэрэг хачгаар дамжиж халддаг 3 төрлийн өвчин бүртгэгдэж байгаа юм.
  1. Хачигт риккетсиоз өвчин:
Риккетсиэр халдварлагдсан бэлчээрийн хачигт хүн хазуулахад халдвар авдаг. Манай иргэдийн дунд энэ хачгийг “малын хачиг” гэж нэрлэх нь бий.

                      Зураг 1. Хачигт риккетсиозын дамжуулагч Dermacentor nuttalli хачиг
Бэлчээрийн хачиг нь жил бүрийн 3 дугаар сарын сүүлчээс идэвхжиж, салхиар хаа сайгүй зөөгдөн тархах бөгөөд 5 дугаар сарын эхээр эзэн амьтаддаа шимэгчлэн амьдардаг. Өөрөөр хэлбэл 3 дугаар сарын сүүлчээс 4 дүгээр сард идэвхжлийнхээ үед хүнийг хазах нь элбэгшиж, риккетсиэр халдварлагдсан хачиг хүнийг хазаж халдварлуулдаг. Хачигт хазуулаад халдвар авсан хүнд хачиг хазсанаас хойш дунджаар 3-7 хоногийн дараа халуурах, толгой өвдөх, биеэр гүвдрүүт тууралт гарах зэрэг шинж тэмдэг илэрдэг. 
Хачигт хазуулсан хүн бүр риккетсиозоор өвчлөхгүй. Зөвхөн риккетси гэдэг нянгаар халдварлагдсан хачигт хазуулсан тохиолдолд хүн  хачигт риккетсиоз өвчнөөр өвчилнө. 2014 оны 4 дүгээр сарын 2-15-ны хооронд бэлчээрийн хачигт хазуулсан нийт 69 хүн халдвартын эмчид хандаж, эмчийн үзлэгт хамрагдан, зөвлөгөө авсан байна.
Зураг 2. Хачигт риккетсиозын үеийн арьсны гөвдрүүт тууралт
Хачигт хазуулсан хүмүүст хазуулснаас хойш 2-10 хоногийн дараа халуурах, биеэр гүвдрүүт тууралт гарах, хачиг хазсан газарт үрэвсч шархлах, ойролцоох тунгалгийн булчирхай томрох зэрэг эмнэл зүйн шинж тэмдгүүд илэрч, зарим өвчтөн гэрээр эмчийн хяналтанд эмчлэгдэж байгаа ба зарим нь  хачигт риккетсиор өвчилж, халдвартын  эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Хачигт риккетсиоз нь манай улсад 2005 онд анх оношлогдсон. Сүүлийн 5 жилийн байдлаар улсын хэмжээнд жил бүр  уг өвчний 28-114 тохиолдол бүртгэгддсэн байна.
Хачигт боррелиоз:
Хачигт боррелиоз, хачигт энцефалит өвчнүүд нь нэг төрлийн хачгаар дамждаг. Хачигт боррелиоз нь спирохетын төрлийн нянгаар үүсгэгдэж, иксодын төрлийн хачгаар дамждаг, төв мэдрэл, зүрх судасны тогтолцоо, арьс салст, үе мөчний эмгэгээр илэрдэг байгалийн голомтот халдварт өвчин юм.
Үндсэн агуулагч, дамжуулагч болох тайгын хачиг, ойн хачиг аль аль нь өвчин үүсгэгч боррелыг хүнд дамжуулан өвчлүүлэх боломжтой.
Зураг 3. Хачигт энцефалит, боррелиозын  дамжуулагч Ixodes persulcatusхачиг
Энэ хачгийг тээгчид нь чоно, үнэг, буга, бор гөрөөс, үхэр, ямаа, хонь, нохой, оготны төрлийн мэрэгчид болно.  Хачигт хазуулсанаас хойш дунджаар 7-14 хоногийн дараа халуурах, толгой өвдөх, ядрах, сульдах, булчингаар өвдөх, дотор муухайрах шинж тэмдэг илэрнэ. Хачиг хазсан газарт улайж үрэвсэх, өвдөх, 5-60 см хүртэл цагираг хэлбэрийн улайлт үүсэх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Ихэвчлэн гуя, цавь, суга, бүсэлхий, тахимны хонхорт хачиг хазаж, улайлт үүсгэнэ.
Зураг 4. Хачигт боррелиозын үед хачиг хазсан газарт үүссэн цагираг хэлбэрийн улайлт
Эмчилгээ хийгээгүй тохиолдолд үе мөч, зүрх, төв мэдрэлийн системийн талаас өөрчлөлтүүд илэрч, эмчлэхэд хүндрэл учран, тахир татуу болж болзошгүй. Өвчний эрт үед эмнэлэгт хандан эмчилгээ хийлгэвэл шинж тэмдэг амархан арилж, эмчилгээний үр дүн сайн байдаг.  
Хачигт боррелиоз нь манай улсад 2003 онд анх оношлогдсон ба сүүлийн 5 жилийн байдлаар улсын хэмжээнд жил бүр хачигт боррелиоз өвчний 9-38 тохиолдол бүртгэгдсэн байна. 
Хачигт энцефалит:
Хачигт энцефалитнь төв мэдрэлийн системийг гэмтээдэг флавивирусээр үүсгэгддэг ихэвчлэн мэнэн, тархины үрэвсэлээр илэрдэг. Уг өвчнийг хүнд дамжуулагч нь дээр дурьдсан хачигт боррелиоз өвчний дамжуулагч болох 2 зүйлийн хачиг байдаг. Эдгээр хачгууд нь ихэвчлэн 5 дугаар сарын эхээс эхлэн идэвхжиж, ой модтой газруудад аялж зугаалах, мал хариулах, мод бэлтгэх, ургамал түүх үед хүнийг хазаж халдварлуулна. Мөн энэ халдварын байгалийн голомттой газарт оршин суугчид өвчлөх нь элбэг байдаг. Манай улсад Сэлэнгэ, Хөвсгөл, Архангай, Булган, Төв, Хэнтий, Орхон, Дорнод зэрэг 8 аймгийн ой, тайгын бүсийн29 сумын нутагт хачигт боррелиоз, энцефалитын зөөвөрлөгч хачгийн 71  байгалийн голомт байдгааг судлаачид тогтоосон.  Энэ хачиг нь ойн хулгана, үхэр, хонь, ямаа, чоно, үнэг, буга, бор гөрөөс, зурам зэрэг 250 гаруй зүйлийн том, жижиг хөхтөн амьтад, 100 гаруй төрлийн шувуунд шимэгчлэн амьдарч байдаг.
Хачигт энцефалитын вирусээр халдварлагдсан хачигт хазуулсанаас хойш 7-14 хоногт өндөр халуурч чичрэх, толгой хүчтэй өвдөх, огиулах, бөөлжих, нуруу, хүзүүний булчин хүчтэй өвдөх, эрвэгнэх, чичрэх, татах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Зарим үед ухаан алдах, татах, хөөрлийн байдалд орох зэрэг шинж тэмдэг илэрдэг.
Сүүлийн 10 жилд 10 аймгийн 29 суманд хачигт энцефалитын нийт 225 тохиолдол бүртгэгдсэн байна.
Хачигт энцефалитын вирусээр халдварлагдсан хачигт хазуулах, халдвар авсан хонь, ямаа, үхрийн түүхий сүү уух үед хүн халдварлах бөгөөд хүнээс хүнд халдвар дамжихгүй. Хивэгчид, шувуу, жижиг мэрэгчид, махчин амьтад, адуу, нохой энэ халдвараар өвчилдөг. Халдвар авсан хүмүүсийн 80%нь цусаар буюу уг вирусээр халдварлагдсан хачигнь хүн, амьтадын цус сорох үедээ вирусыг цусанд дамжуулдаг бол 20%ньхоол боловсруулах замаархалдвар авсан ямаа, үхрийн түүхий сүү, мах, цуснаас халдваравдаг.
Хачигт халдвараас сэргийлэхийн тулд иргэдэд дараах зөвлөмжийг өгч байна. Үүнд:           
1.    Онцын шаардлагагүй бол хачгийн идэвхижлийн үед хөдөө, орон нутаг, ойд зорчихгүй байх, хачгаас сэрэмжлүүлсэн санамж, самбар, пайз, тэмдэг тавих.
2.    Хачгийн идэвхжлийн үед өдөр бүр  биедээ ялангуяа толгойн үсэнд хачиг орсон эсэхийг шалгах
3.    Хөдөө явахдаа хачгийг илрүүлэхийн тулд тод өнгийн хувцас өмсч, хачиг илэрсэн тохиолдолд авч хаях
4.    Хөдөө явахдаа урт ханцуйтай хувцас, урт түрийтэй гутал, зузаан өмд өмсч, хачиг нэвтрүүлэхгүйн тулд өмдний шуумгийг гутлын түрүүний дотуур хийх
5.    Хачиг үргээгч бодисыг хувцасны ханцуй, өмд уруу цацах
6.    Хэрвээ эмнэлэгт хандах боломжгүй газарт хачигт хазуулсан бол хазсан хачиган дээр 76%-ийн спиртээр 2-3 удаа арчилт хийж, 1-2 минут хүлээгээд хавчаараар хушууны хэсгээс чимхэж, 45 градусын налуу өнцгөөр зөөлөн ганхуулан татаж авна. Хачиг хазсан хэсэгт хөвөнд шингээсэн 1%-ийн повидон иодын уусмал (тамедины уусмал) эсвэл 76%-ийн спиртийн уусмалаар цэвэр боолт хийнэ. Урьдчилан сэргийлэх зорилгоор эмчилгээ хийлгэх шаардлагатай байдаг тул эмнэлэгт яаралтай хандах шаардлагатай. 
7.    Нутагшмал тархалттай газруудад ажиллаж, амьдарч байгаа иргэд хачигт энцефалит өвчнөөс сэргийлэх вакцин тариулах
8.    Ямаа, үхрийн түүхий сүүуухгүй байх, эдгээр амьтдын махыг сайтар болгож хэрэглэх,гөрөөс, ямааны цус уухгүй байх


ХАЛДВАРТ ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ