Thursday, June 18, 2015

Өөрөө өөртөө хийж болох иллэгийн энгийн аргууд Өөрөө өөрийнхөө нүүрэнд цэгэн иллэг хийх энгийн хялбар аргууд байдаг. Их ажлын хажуугаар багахан зав гаргаад хийгээд үзээрэй. / Гэртээ амарч байх үедзэ эсвэл албан тасалгаандаа байхдаа ажлынхаа зав чөлөөгөөр/. Хөмсөгний голын цэгээс дээш нэг хуруу зайд дарахад ядаргаа тайлагдана. Хөмсөгний дотор талын хэсэгт дарахад нүд толгой өвдөх нь намдана. Нүдний дотор талд нэг хуруу зайтай хонхор хэсэгт дарахад нүдний өвдөлт намдана. Хөмсөгний болон нүдний гаднах захаас нэг хуруу зайд чамархайн төвд дарна Нүдний, гадна өнцөг, нүдний ухархайн ясны захад дарна. Нүд чих, тархи, толгой таллаж өвдөх үед-Хөмсөгний төгсгөлийн хонхор хэсэгт дарна. Нүдний өвчний үед-Хөмсөгний голын цэг дээр даралт өгнө. Толгой өвдөж нойргүйдсэн үед-Хөмсөгний хоёр талд яг голын цэг дээр дарна Хамар бөглөрөх, хамраас цус гарах үед-.Хамарын угалзын хажуу талаас нэг хуруу зайтай дарна. Нүүрний ядаргааг тайлахад ,Хамрын угалзнаас гадагш хуруу зайтай хацрын доод ясан дээр дарна. Нүүрний арьсыг тайвшруулна-Дээрхи цэгээс гадагш хоёр хуруу зайтай хацрын ясан дээр дарна. Хамар битүүрэхэд хамрын үзүүр хэсэгт даралт хийнэ Нүүрний саа өвчин, ухаан алдах, нүүр хавагнах үед-Уруул, хамар хоёрын голд дарна. Нүд нүүрний хаван, аманд юм гарахад-Эрүүний хонхор хэсэгт дарна. Эгц харж байгаад нүдний хүүхэн харааны эгц доорх нүдний ухархайн хонхор хэсэгт дарахад, нүдийг амрааж ядаргаа тайлна

No comments:

Post a Comment