Sunday, April 17, 2016

УЛААНБУРХАН ӨВЧНИЙ ҮЕД ЯМАР ЭМЧИЛГЭЭ ХИЙХ ВЭ?


Улаанбурхан өвчний үед ямар эмчилгээ хийх вэ?
Сүүлийн үед хүүхэд багачуудын дунд ихээр тархаад байгаа улаан бурхан өвчний талаар  “Хүн төвт” Өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч Д.Хоролсүрэн эцэг эхчүүдэд зөвлөж байна. Улаан бурхан   нь халууралт, амьсгалын зам болон нүдний салст бүрхэвчийн үрэвсэл том толбот гүвдрүүт тууралтаар илэрдэг цочмог халдварт өвчин юм. Өвөл хаврын  улиралд өвчлөл ихэсдэг. Өвчлөл 8-10 жилийн үечлэлтэй дэгдэнэ. Вакцины үр дүнд 90% ийн дархлаа тогтох ба энэ нь 20 жил түүнээс дээш хугацаагаар хадгалагдана.

Халдварлах зам: Улаан бурхны үүсгэгч нь амьсгалын замаар зарим үед нүдний салстаар халдварлагддаг.

Өвчний нууц хугацаа : 9-11 хоног, хамгийн богино нь 7 хоног  урт нь 21-28 хоног хүртэл уртсаж  болдог. Эмнэл зүй үе шатаар нь улайх үрэвслийн үе шат 3-4 хоног үргэлжилдэг.  Энэ үед 38-40  С хүртэл халуурч хоол унданд дургүй болох, цочромтгой  болохоос гадна улаан бурхны гурвал шинж гарна.

Ринит: Хамар битүүрэх ,найтаах хамраас усархаг  нус гоожих   сүүлдээ ногоон нус гарна.

Коньюктивит: Нүдний салст бүрхүүл улайх гэрэлд гялбах, нулимс гоожих, нуухтах зовхи хавагнах,

Ларенгит: Хоолой сөөх ,ойр ойрхон хуурай ханиалгах, Салстын тууралтын хам шинж гарна Завьж уруулын дотор талд шар будааны хэмжээтэй жижиг шаргал өнгийн толбон тууралт гардаг . / Бельский филотов,Копликгийн хам шинж / Б. Германы толбо гүйлсэн булчирхайн хажуу зөөлөн тагнай залгиурын арын  хананд цайвар өнгийн өнгөр тогтоно ,В.Петены тууралт зөөлөн тагнайд жижиг цусан харвалт үүснэ,тууралтын үе 3-4 хоног улайх үрэвслийн үеийн бүх шинжүүд улам тодорно , Эхний өдөр чихний араас эхлэн нүүр хүзүүгээр том толбот гүвдрүү тууралт гарна , 2 дахь өдөр цээж нуруу ,3 дахь өдөр мөчүүдээр нийтдээ 3 хоног дамжин үечилсэн тууралт гардаг ,Тууралтын онцлог тод улаан өнгөтэй том толбо ,гүвдрүү барсгар хэвийн өнгөтэй арьсны суурин дээр дарахад арилдаг хоорондоо , нийлэх хандлагатай.

Нөсөөжилтийн  үе: 5-7 хоногоос эхлэн  14-24 хоног үргэлжилнэ. Энэ хугацаанд  нянгийн гаралтай халдвар хавсарвал өвчин хүндэрдэг.

Хүндрэлийн  үед: тууралт цусархаг шинжтэй болох татах ухаан алдах хамраас цус гоожих шинжүүд илэрч болно.

Эдгэрэлтийн үе : Эмнэл зүйн бүх шинжүүд  арилна.

Эмчилгээ : Шинж тэмдгийн эмчилгээ хийнэ. Хөнгөн хэлбэрийн үед гэрийн нөхцөлд эмчилж болно. Улаанбурхан өвчин хүнд явцтай хүндэрсэн, эсвэл хоёр нас нас хүрээгүй жирэмсэн эмэгтэйчүүдийг эмнэлэгт эмчлэх шаардлагатай тууралтын үе дуустал хэвтрийн дэглэм сахиулах илчлэг хоол өгнө, Агааржуулалтыг өдөрт 2-3 удаа хийнэ , Вирусын  эсрэг эмчилгээ ,Гроприносин 500мг 50-70 мг /кг 7-14 хоног уулгана. Витамин С –г хоногт 400-500 мг хэрэглэх  Витамин А –г 12 сартай хүүхдүүдэд 200,000 ед  6-12 настайд  100,000 ед 6 сартайд 50,000 ед Насанд хүрэгсдэд 400,000 ед  хүртэл өгнө.

Сэргийлэлт : Өвчтөнийг  эрт тусгаарлана. Зөвхөн  чийгтэй цэвэрлэгээ хийнэ, агааржуулалт хийнэ, ингэхдээ жирэмсэн эмэгтэйн ойр байсныг тодруулна,Заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлолын дагуу хүүхэд бүрийг дархлаажуулалтад  хамруулна,Вакцинаас хоцорсон хүүхдүүдийг нөхөн дархлаажуулалтад хамруулна. 

Tuesday, April 5, 2016

УЛААН БУРХАН ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЬЕ

Менингит өвчин дэгдэж болзошгүй

Менингит өвчин дэгдэж болзошгүй



Энэ жил менингит өвчний дэгдэлт гарах өндөр магадлалтай байгаа гэнэ. Энэ талаар ХӨСҮТ-ийн хэвлэл мэдээллийн ажилтан Ч.Уртнасангаас тодруулахад, тэрбээр “Одоогийн байдлаар улаанбурхан, томуу зэрэг өвчин гарч байгаа. Харин дээрх хоёр өвчний араас менингит гарах өндөр магадлалтай байна” гэсэн юм.
“Одоогийн байдлаар улаанбурхан, томуу зэрэг өвчин гарч байгаа. Харин дээрх хоёр өвчний араас менингит гарах өндөр магадлалтай байна” 
Гол төлөв 0-5 насны хүүхэд менингитийн бактери тээгч байдаг аж. Энэ өвчнийг эхэн үед нь мэдээгүй өнгөрөөж, эмчилгээ хийлгээгүй тохиолдолд хүндэрч, цахилгаан менингит буюу хамгийн хүнд хэлбэр рүүгээ шилжин, өвчтөн амиа алдах хүртэл аюултай гэдгийг эмч мэргэжилтнүүд анхааруулж байна.
Мэдээж вакцинжуулалтад хамрагдсанаар энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой гэнэ. Урьдчилан сэргийлэх вакциныг ХӨСҮТ-ийн “Сайн дурын дархлаажуулалтын кабенит”-д хийдэг аж. Уг вакциныг хэдэн ч насны хүн хийлгэж болох бөгөөд зөвхөн халуурч байгаа болон ямар нэгэн халдварт өвчин туссан хүн хийлгэх боломжгүй гэсэн заалттай юм байна.
Менингит өвчин дэгдэж болзошгүй
Түүнчлэн  гэрийн нөхцөлд уг өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд давс, царван, тамедины уусмалаар хоолойгоо тогтмол зайлж, хоолой буюу амны хөндийн эрүүл ахуйг сайтар сахих хэрэгтэй гэдгийг мэргэжилтнүүд зөвлөж байна.
Хэрэв таны ойр орчимд толгой нь хүчтэй өвдөж, өндөр халуурч, арьсан дээр цусархаг тууралт гарсан хүн байвал яаралтай эмнэлгийн байгууллагад хандаах хэрэгтэйг дахин сануулъя.

Monday, April 4, 2016

Бүсгүйчүүдээ заавал уншаарай

Охид бүсгүйчүүддээ анхааруулах үүднээс доорх мэдээллийг хүргэж байна. Бидний эмэгтэй хүн болохын хамгийн том баталгаа бол сарын тэмдэг юм. Саяхан нэгэн эмэгтэй нянгийн хүнд халдвараас болж амь насаа алдах дөхжээ. Энэ бүхэн эмэгтэй угаалгын өрөөндөө ухаан алдаж унаснаар эхэлсэн байна. 




Эл үйл явдал болохоос өмнө тус эмэгтэйн үс, хумс нь маш ихээр унадаг болсон байна. Түүнийг эмнэлэгт хүргэхэд нянгийн хүнд халдварын хортой цочролд орсон гэсэн шинжилгээний хариу бөгөөд хамгийн хачирхалтай нь энэ нянгийн халдвар тампоны хэрэглээнээс үүдэлтэй байжээ. Ухаан алдаж унаснаас хойш тэрээр комд орсон ба найм хоногийн дараа сэрэхдээ өөрийгөө хэн гэдэг, хаана амьдардаг тэр ч бүү хэл гурван охины ээж гэдгээ ч ор тас мартсан аж. Бүсгүйн сэтгэц болоод бие нь улам муудсаар байсан юм. 


Түүний хөдөлгөөн маш удааширч ярихдаа ч өгүүлбэрээ гүйцээх чадваргүй болжээ. Эмч нар хэлэхдээ түүнийг хоёр жилийн дараа энэ байдлаас сайжирна хэмээн дүгнэсэн байна. Нянгийн хүнд халдварыг тэрээр тампоныг хэт олон цагаар хэрэглэсэнтэй шууд холбоотой. Тампоныг биедээ найман цагаас илүү хугацаатайгаар хэрэглэж болдоггүйн учир нь хүний биеийн темпратурт нян маш хурдацтай өсөж, хөгждөг байна. Хэрвээ үүнийг уншигч авхай та ч мөн адил тампон хэрэглэдэг бол дараа дараагийн удаад зөв хэрэглэж бусадтай энэхүү мэдээллээ хуваалцахыг хүсье! 

Улаан бурхнаар өвчилсөн хүүхдийн 90 хувь вакцинд хамрагдах нас хүрээгүй байжээ


2016 оны 3 сарын 15
Эрүүл мэнд спортын яаманд өнөөдөр нийслэл, дүүргийн эрүүл төвийн удирдлагууд, мэргэжлийн байгууллагын төлөөлөл оролцож томуу, томуу төст өвчин, улаанбурхан өвчний дэгдэлттэй холбоотой  асуудлаар ярилцлаа.
Өнөөдрийн байдлаар 9383 улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, 1890 хүн лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна. Энэхүү өвчнөөр  эндсэн хүүхдийн 90 хувь нь вакцин тариулах нас болоогүй, суурь өвчтэй, хавсарсан эмгэгтэй, рахит, тэжээлийн дутагдалтай хүүхдүүд байсан аж.  Учир нь  0-8 сартай  хүүхдүүд өвчлөлд ихээр өртөж байгаа нь  9 сартайгаас улаанбурханы товлолтын вакциныг хийж эхэлдэгтэй холбоотой. Нас баралтын түвшин 0.02 хувь байгаа бол,  өвчлөлийн насны 47 хувийг  15-29 насныхан, 11 хувийг г 0-8 сартай  буюу вакцин тариулах нас болоогүй хүүхдийн өвчлөл эзэлжээ.
Дээрх өвчлөлийн дэгдэлт улсын хэмжээнд өндөр байгаа тул тухайлбал, сүүлийн хоёр сарын турш нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч, асрагчид ажиллаж байгаа аж. Тус дүүрэгт 0-16 насны 100 гаруй мянган хүүхэд байдаг бөгөөд нийт эмнэлэгт ирж буй хүүхдийн 70 хувийг зөвлөгөө өгөөд гэрт нь буцаадаг гэнэ. Өрхийн эмнэлгүүдийн хувьд уртасгасан цагаар ажиллаж байгаа. Өвчний дэгдэлттэй холбогдуулан ус, дулаан, цахилгааны  зардлууд тогтмол нэмэгдэж 2-3 сая төгрөгөөр илүү гарч байгаа талаарх мэдээллийг мөн өглөө.
Мөн нийслэлийн Баянзүрх дүүргийн хувьд  уртасгасан цагаар ажиллаж  өнөөдрийн байдлаар 417  хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас хүүхэд 215, ачаалал 2-2,5 дахин их байгааг мэдээлсэн бол нийслэлийн Баянгол дүүргийн хувьд өвчнөөс урьдчилан сэргийлэх ажилд голлон анхаарч, өрхийн бүх эмнэлгүүд бэлэн байдалд ажиллаж байгаа аж.
Халдварт өвчин судлалын үндэсний төв/ХӨСҮТ/-ийн Яаралтай тусламжийн тасгаар хоногтоо 367 өвчтөн ирж үйлчлүүлж байгаагаас өнөөдрийн байдлаар  Эрчимт эмчилгээний тасаг 10 ортой  хэдий ч 17 өвчтөн  хэвтэн эмчлүүлж байна.  Иргэд өрхийн эмнэлгээрээ  дамжилгүй шууд өөрсдөө хувийн унаагаараа ирдэг, өдөртөө 150 хүнд зөвлөгөө өгөөд гэрт нь буцааж байгаа талаар тус эмнэлгийн тусламж  үйлчилгээ эрхэлсэн дэд  дарга М.Тунсаг ярьсан юм.
Энэхүү уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа “ХӨСҮТ-ийн ачаалал өндөр  бүх ороо хүүхдийн оронд шилжүүлэн ажиллаж байна. Дэгдэлт гарсантай холбогдуулан Эрүүл мэнд, спортын сайдын албан даалгавар, улаанбурхан өвчний дэгдэлтийн хариу арга хэмжээний төлөвлөгөө, зөвлөмжийг шат дараатай авч хэрэгжүүлж байна.  19-30 настай залуучуудын дунд дэгдэлт их байгаа.  Тиймээс нэмэлтээр вакцинжуулалт дархлаажуулалтыг  хийхээр төлөвлөж  Засгийн газрын хуралдаанаар  асуудал оруулахаар бэлтгэж байна” гэдгээ мэдэгдлээ.
Улаанбурхан өвчин зөрөөд өнгөрөхөд л халдварлах боломжтой, халдварлалтын түвшин 99 хувьтай хамгийн их халдвартай өвчин аж. Тиймээс нэрвэгдэхгүй байх нөхцөл бол өөрөө өөрийгөө өвчнөөс хамгаалах явдал юм байна.
Одоогийн байдлаар дэлхийн 110 гаруй улсад улаанбурхан өвчин гарсан гэх мэдээллийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргаад буй ажээ.

Улаан бурхан өвчнөөс сэргийлье