Sunday, June 28, 2015

Эрүүл мэндийн газрын 7 хоногийн шуурхай мэдээ / 6.22-6.26/ 2015 оны 07 дугаар сарын 01-нээс 1 эмч, 2 сувилагч амарна. Статистик мэдээ: Амбулаторийн үзлэг – 767 үүнээс ОРЗ- 4 буюу үүнээс (0-5насанд 3 буюу 0.4%) 0,5%, У/С- 423 буюу 55,1 %, Гэрийн идэвхитэй эргэлт -279 буюу 36,3%, өвчний учир-15 буюу 1,9 , амбулаторийн дуудлага- 2, диспансерийн хяналт-48 буюу 6,2%-ийг тус тус эзэлж байна. Төрсөн эх нярайн эргэлт –13 13-А маягтаар -1 хүн явуулсан Сэтгэлд шингэсэн 8 үйлчилгээ: 1. Угтах , үдэх : 767 2. Эргэх үйлчилгээ:279 3. Зөвлөх тусламж үйлчилгээ:868 4. Эмчлэх үйлчилгээ: 15 5. Сувилах үйчилгээ: 101 6. Хөнгөвчилөх: 48 7. Лавлах үйлчилгээ: 268 хүнд үйлчилсэн байна. МСС-ийн эрт илрүүлэгт үзлэг: -Эсийн шинжилгээнд хамрагдвал зохих 661 нийт 228 буюу 34,5% тай байна. -Хөхний өмөнгийн эрт илрүүлгийн үзлэгт хамрагдвал зохих 3087 хүн 2163 хамрагдаад 70.1 %тай байна. - Элэгний эрт илрүүлэгт үзлэгт хамрагдвал зохих 3429 нийт 940 буюу 27,4 % тай хамрагдсан. Өмнөх 7 хоногоос 3,4 %иар нэмэгдсэн. Үүнээс HBsAg эерэг гарсан-8, Аnti HVC эерэг гарсан-28, В вирус тээгч- 14, С вирус тээгч -30, Алат 60+ гарсан-14, хатуурал-5 тус тус оношлогдсон байна. - АГ эрт илрүүлэгт хамрагдвал зохих 2891 нийт 1463 буюу 51,0%, ЧШ-ийн эрт илрүүлэгт 1557 буюу 53.9% тай хамрагдсан байна. Батлагдсан 44, Хуучин АГ оношлогдсон-29 хүн, байж болох АГ-119, ӨҮГөөрчлөлттэй- 31, батлагдсан ЧШ-5 тус тус оношлогдсон байна . -Товлолын дархлаажуулалтанд- 52 дархлаажуулалтын дараах хүндрэл урвал илрээгүй. Улаанбурханы нөхөн дархлаажуулалт шинээр -16 хүүхдэд хийгдсэн.1705 хамрагдахаас-1673 буюу 98,2%-тай хамрагдаад байна. Амбулаторийн үйлчилгээ: -Тарианы кабинетаар нийт 101 хүн үйлчилгээ үзүүлсэн. Нийт хатгалт - 120 Булчин- 33, судас- 61, дусал- 35 а/дор-8 тус тус хийгдсэн байна. Дундаж хатгалт: - УВЧ -5 хүн 25 удаагын давтамжтай хийсэн, сахар-3 хийгдсэнээс өөрчлөлттэй илрээгүй байна. - Цусан дахь гемеглобиныг-5 хүн цус багадалттай 1 илэрсэн. -Цэрний шинжилгээ-1 Гүйлсэн булчирхайн нэг цэгийн үйлчилгээнд одоогоор 8 хүүхэд эмчилгээнд хамрагдаж байна. -Нийт жирэмсэн-138 - Нийт 11 жирэмсэнд төрхийн өмнөх 60 хоногийн лист олгосон байна. -Ил тод байдлын самбар дээр 7 хоног бүрийн статистик мэдээлэл болон цаг үеийн мэдээллүүдийг байршуулж байна. -Ард иргэдэд чиглэсэн мэдээллийн самбарыг тогтмол мэдээллээр ханган ажиллаж байна. Дотоодын сургалт болон хийгдсэн ажилууд: - Жирэмсний үзүүлэх сургалтанд – 2 хүн - ХШҮ-ны баг ирж 2015 оны хагас жилийн үйл ажиллагаанд хяналт үнэлгээ хийлээ - Хөдөлгөөн эрүүл мэнд аяны хүрээнд нарны алхалтанд нийт 9 эмч ажилтан оролцлоо - Монголын улаан загалмайн нийгэмлэгийн нийгмийн халамж үйлчилгээг нэн эмзэг бүлгийн хүмүүст хүргэх төсөлтэй хамтран урьдчилан сэргийлэх үзлэг сургалтыг 21 ХБИ-дэд явууллаа. - Дотоодын их цэвэрлэгээг нийт эмч ажилчид хийлээ.

Thursday, June 18, 2015

Өөрөө өөртөө хийж болох иллэгийн энгийн аргууд Өөрөө өөрийнхөө нүүрэнд цэгэн иллэг хийх энгийн хялбар аргууд байдаг. Их ажлын хажуугаар багахан зав гаргаад хийгээд үзээрэй. / Гэртээ амарч байх үедзэ эсвэл албан тасалгаандаа байхдаа ажлынхаа зав чөлөөгөөр/. Хөмсөгний голын цэгээс дээш нэг хуруу зайд дарахад ядаргаа тайлагдана. Хөмсөгний дотор талын хэсэгт дарахад нүд толгой өвдөх нь намдана. Нүдний дотор талд нэг хуруу зайтай хонхор хэсэгт дарахад нүдний өвдөлт намдана. Хөмсөгний болон нүдний гаднах захаас нэг хуруу зайд чамархайн төвд дарна Нүдний, гадна өнцөг, нүдний ухархайн ясны захад дарна. Нүд чих, тархи, толгой таллаж өвдөх үед-Хөмсөгний төгсгөлийн хонхор хэсэгт дарна. Нүдний өвчний үед-Хөмсөгний голын цэг дээр даралт өгнө. Толгой өвдөж нойргүйдсэн үед-Хөмсөгний хоёр талд яг голын цэг дээр дарна Хамар бөглөрөх, хамраас цус гарах үед-.Хамарын угалзын хажуу талаас нэг хуруу зайтай дарна. Нүүрний ядаргааг тайлахад ,Хамрын угалзнаас гадагш хуруу зайтай хацрын доод ясан дээр дарна. Нүүрний арьсыг тайвшруулна-Дээрхи цэгээс гадагш хоёр хуруу зайтай хацрын ясан дээр дарна. Хамар битүүрэхэд хамрын үзүүр хэсэгт даралт хийнэ Нүүрний саа өвчин, ухаан алдах, нүүр хавагнах үед-Уруул, хамар хоёрын голд дарна. Нүд нүүрний хаван, аманд юм гарахад-Эрүүний хонхор хэсэгт дарна. Эгц харж байгаад нүдний хүүхэн харааны эгц доорх нүдний ухархайн хонхор хэсэгт дарахад, нүдийг амрааж ядаргаа тайлна

Sunday, June 7, 2015

Манай оронд улаан бурхны өвчлөл нэмэгдэж байгаатай холбоотой жирэмсэн эмэгтэй улаан бурхны вакцин хийлгэж болох уу? Вакцин хийлгээд удалгүй жирэмсэн болсон байна яах вэ гэх мэт олон асуултуудыг эмч нараас асууж байна. Үүнтэй холбогдуулан жирэмсэн үед ямар ямар вакцин хийлгэж болох, болохгүй эсэх талаар, мөн вакцин хийлгэснээс хойш хэдий хугацааны дараа жирэмслэх хэрэгтэй талаар мэдээлэл орууллаа.
1. Гепатит A
Зайлшгүй тохиолдолд хийж болно
2. Гепатит B
Зайлшгүй тохиолдолд хийж болно
Дараах тохиолдолд заавал хийнэ:
-Нөхөр HBsAg-эерэг
-Сүүлийн 6 сард нэгээс олон сексийн хамтрагчтай байж БЗХӨ-р өвдөж эмчлүүлсэн
3. Хүний хөхөнцөр вирус (HPV)
Зөвшөөрөгдөөгүй
Вакцины эхний тунг хийсний дараа жирэмсэн болсон тохиолдолд давтан тунг хийгүй.
4. Томуу (Идэвхигүй)
Хийлгэж болно
Томуугийн улиралд жирэмсний хугацаа харгалзахгүй хийж болно.
5. Томуу (сулруулсан амьд)
Эсрэг заалттай
6. Улаан бурхан, гахайн хавдар, Улаануудын MMR
Эсрэг заалттай
Вакцин хийлгэснээс хойш 28 хоногийн дараа жирэмсэлж болно.
7. Менингит
Зайлшгүй тохиолдолд хийж болно
8. Пневмококкийн PCV13
Жирэмсэн үед хийж болох эсэх талаар хангалттай судлагдаагүй
9. Пневмококкийн PPSV23
Жирэмсэн үед хийж болох эсэх талаар хангалттай судлагдаагүй
10.Полимиелит
Зайлшгүй тохиолдолд хийж болно
11.Татран
Зайлшгүй тохиолдолд хийж болно
Зайлшгүй тохиолдолд жирэмсний хугацаа харгалзахгүйгээр хийж болох хэдий ч хамгийн тохиромжтой хугацаа нь жирэмсний 27-36 долоо хоног юм.
12. Сахуу, хөхүүл ханиад, татран
Хийлгэж болно
13. Салхин цэцэг
Эсрэг заалттай
Вакцин хийлгэснээс хойш 1 сарын дараа жирэмсэлж болно
14. Бүслүүр үлд
Эсрэг заалттай
15. Боом
Халдварын эрсдэл өндөртэй бол хийж болно. Халдварын эрсдэл багатай бол хийхгүй.
16. Сүрьеэ
Эсрэг заалттай
17. Япон энцефалит
Жирэмсэн үед хийж болох эсэх талаар хангалттай судлагдаагүй
18. Галзуу
Зайлшгүй тохиолдолд хийж болно
19. Хижиг
Жирэмсэн үед хийж болох эсэх талаар хангалттай судлагдаагүй
20. Чичрэг
Зайлшгүй тохиолдолд хийж болно
Вакцин хийлгэснээс хойш 1 сарын дараа жирэмсэлж болно.