Sunday, August 30, 2015

Улаанбурхан өвчнөөс сэргийлье

Улаан бурхан нь халууралт, амьсгалын зам болон нүдний салст бүрхэвчийн үрэвсэл, том толбот гүвдрүүт тууралтаар илэрдэг, агаар дуслын замаар дамждаг цочмог халдварт өвчин.

Халдварын эх уурхай нь өвчтөн. Улаан бурханы вирус өвчтөний хамар залгиурын салст, цус шээснээс өвчний улайралтын үе, тууралтын эхний хоногуудад илэрдэг. Вирус амьсгалын дээд замд байрлаж ханиах найтаах, ярих үед гадаад орчинд дусал байдлаар цацагдан агаарын урсгалаар тархаж, шүргээд өнгөрөх төдийд халдвар авах боломжтой. Урьд нь өвчилсөн болон дархлаажуулагдсан эхээс төрсөн хүүхэд эхээсээ дархлаа авдаг учраас эхний 3 сард энэ өвчнөөр өвчлөхгүй. Үүнээс хойш дархлаажуулалт хийгдээгүй тохиолдолд улаан бурханаар өвчлөх боломжтой. Уг өвчнөөр өвчилсөн тохиолдолд 100% насан туршийн дархлаа тогтоно, харин вакцины үр дүнд 90%д нь дархлаа тогтож, 20 ба түүнээс дээш жил хадгалагдана.
Шалтгаан:
Morbillvirus–ийн удмын paramyxoviridae бүлд хамрагдах бөөрөнхий дугуй,  дан эрчилсэн РНХ бүхий вирус.  Уг вирус нь ганцхан ийлдэс хүрээтэй тул энгийн нэг валенттай вакцинаар урьдчилан сэргийлэх боломжтой. Улаан бурханы үүсгэгч нь хими физикийн бодисуудад тэсвэр муутай, тасалгааны ердийн дулаанд 34 цаг хүртэл идэвхээ хадгалдаг, 50 градусын температурт 15 минут, 60 градуст агшин зуурт, нарны гэрлийн шууд туяа, хэт ягаан туяанд амархан үхдэг. Бага хэмд хэдэн долоо хоног хүртэл идэвхээ хадгалдаг.
Эмнэлзүй:
Нууц хугацаа дунджаар 9-11 хоног (7-28 хоног). Өвчний эхний шинж тэмдэг цочмог халууралт бөгөөд 1-4 өдөр үргэлжилнэ. Үүнтэй зэрэгцэн бие сулрах, цочромхой болох, ууртай болох, уйлагнах, толгой өвдөх, хоолны дур буурах, нойр хямрах зэрэг шинжүүд илэрнэ. Эхний  буюу улайралтын үед Стимсоны гурвал шинж болох ринит, ларингит, коньюктивит илэрнэ. Ринитийн үед найтаах, хамар битүүрэх, хамраас эхэндээ ус шиг, яваандаа идээрхэг ногоон өнгөтэй нус гарна. Ларингит буюу төвөнхийн үрэвслийн үед хуурай, шаналгаатай, олон удаа хуцуулж ханиалгана, хоолой сөөнө. Коньюктивит нь нүдний салст бүрхэвч хавагнах, улайх, гэрэлд гялбах, нулимс гоожих, нуух цувах зэрэг шинж илэрнэ.
Хүүхдийн нүүр хөөнгөдүү, хамар уруулын салст, зовхи хавагнасан байдаг.
Өвчний нэг дэх хоногийн сүүл, 2 дахь хоногт БФК –ийн толбо буюу өвчний өвөрмөц тууралт гарна. Улайсан салстын суурин дээр дээш өргөгдсөн шар будааны хэмжээтэй цайвар шаргал өнгөтэй, толбот тууралт. Эхэндээ бага арааны харалдаа завьжны салстад, заримдаа хошногоны амсар, бэлэг эрхтний салст зэрэгт гардаг.  Энэ тууралтын онцлог нь хоорондоо нийлдэггүй, хусаж арилгаж болдоггүй, өөр ямарч өвчний үед илэрдэггүй.  Үүний дараа хатуу зөөлөн тагнай, гүйлсэн булчирхай, залгиурын ар хананд гарна (Герман Патений тууралт).  Эхлэл үе дунджаар 3-4 хоног үргэжилж, төгсгөлд нь халуун хэвийн болдог. 5 дахь өдрөөс халуун улам өндөрсөж улайралтын үе даамжирч арьсаар тууралт гарч, тууралтын үе эхэлдэг. Энэ тууралт нь том толбо-гүвдрүүт, тод улаан өнгөтэй, хоорондоо нийлсэн, барсгар, харин арьсны суурь хэвийн  өнгөтэй байдгаас хүүхдийн арьс улаан цоохор харагддаг. Бага зэрэг загатнана. Тууралтын онцлог нь дэс дараалсан, үечилсэн, дээрээс доош чиглэсэн  байдаг. Чихний араас эхлэн, эхний өдөр хүзүү цээжний дээд хэсгээр, 2 дахь өдрөөс их биеээр, 3 дахь өдрөөс мөчдөөр гардаг. Тууралт арилахдаа гарсан дарааллаараа ялимгүй хогжруут гуужилт бүхий хүрэн бор өнгийн нөсөө үүсэх ба 1-3 долоо хоногийн дараа арилна.
Бусад эрхтэн тогтолцооны зүгээс илрэх шинжүүд:
–    Эрүүн доорхи, хүзүүний тунгалагийн булчирхайнууд томорч, эмзэглэлтэй болно.
–    Ховор тохиолдолд элэг дэлүү томроно.
–    Судасны цохилт олширно, зүрхний авиа бүдгэрнэ, артерийн даралт ялимгүй ихэснэ. Цаашилбал зүрхний үйл ажиллагаанд өөрчлөлт орно.
–    Үрэвсэл гуурсан хооолой, мөгөөрсөн хоолойг хамарсан бол амьсгалын эрхтэн тогтолцооны зүгээс өрчлөлт илэрнэ.
–    Хоол боловсруулах тогтолцооны зүгээс хоолонд дургүй болох, дотор муухайрах, бөөлжих, суулгах, хэл өнгөртөх, шүлс их ялгарах,  хэвлий зөөлөн, дүүрэнг, эмзэглэлтэй болно.

Өвчний ангилал:
–    Хөнгөрүүлсэн улаан бурхан:  урьдчилан сэргийлэх тарилга буюу дархлаажуулалтад хамрагдсан болон өвчин нууц үедээ байхад нь гаммаглобулин тариулсан хүмүүст илэрдэг. Өвчин хөнгөн явагдана.  Нууц үе урт (21-28 хоног), эхлэл үе богино (1-2 хоног), БФК толбо илэрдэггүй, халуун бага зэрэг их буюу хэвийн, тууралтын үе богино, тууралт нэг өдрийн дотор шат дараалалгүй , цөөн тооны, бүдэг, хоорондоо нийлдэггүй; нөсөөжилт бүдэг бөгөөд 1 долоо хоногт арилдаг, гуужилт үүсдэггүйгээрээ онцлогтой байдаг.
–    Маш хүнд хэлбэр: Дархлаа тогтолцоо хямарсан, дарангуйлагдсан, ХДХВ-ын халдвартай, хавдартай хүмүүст тохиолдоно. Нас баралтын түвшин өндөр (70% хүртэл). 30%-д тууралт илрэхгүй, 60%-д тууралтын хэлбэр, онцлог улаан бурханыхаас өөр. Хүндрэл маш их тохиолдоно.
–    Насанд хүрэгчдийн улаан бурхан:  хүнд явцтай, улайралтын шинжүүд хүүхдийнхээс бага, хордогын шинж ихтэй. БФК толбо их, тууралт шигүү, том, цусархаг тууралт зэрэгцэн гарна. Гуужилт илүүтэй.  Энцефалит, менингет, менингоэнцефалит үүсэх нь элбэг. Эхсээр халдвар дамжиж ургийн гажиг үүсгэж болзошгүй байдаг.
Хүндрэл:
5-аас бага насны хүүхдүүд болон 20 –оос дээш насныханд элбэг тохиолдоно.
–    Уушгины хатгаа – эрт үед илэрбэл хордлого ихтэй, төв мэдрэл, зүрх судасны тогтолцооны хямралтай хавсардаг.
–    Дунд чихний үрэвсэл
–    Төвөнхийн үрэвсэл – өвчний шинж боловч тууралтын үеээс  багасан арилах ёстой байдаг, харин улам даамжирч удаан хугацаагаар үргэлжилбэл хүнрэл үүсгэнэ.
–    Хоолойн хуурамч бачуурал – төвөнхийн үрэвсэл гүнзгийрэх үед илэрнэ. /хэдхэн минутад бүтэлт үүсч нас барах аюултай/
–    Ам гэмтэх – аль ч үед тохиолдож болно.
–    Менингоэнцефалит
–    Бүдүүн гэдэсний үрэвсэл – нөсөөжих үед үүснэ, цусан суулгалт төст шинжээр илэрнэ.

Эмчилгээ:
Хүндрээгүй үед гэрээр эмчилнэ
–    Хүүхдийг тусгаарлан хэвтрийн дэглэм бариулна
–    Чанартай хөнгөн хоол, шингэн их уулгана
–    Витамин эмчилгээ хийнэ. / +А витамины тунг 24 цагийн зайтай 2 удаа өгөх нь хараа алдагдах хүндрэлээс сэргийлнэ/
–    Хамгийн гол нь асаргаа сувилгаа:
o    Амны хөндийг буцалсан ус, 2%-ийн содын уусмалаар  зайлуулна
o    Нүдийг 20%-ийн сульфацил натрийн уусмалаар өдөрт 3-4 удаа  2-3 дуслаар дусаах,  буцалсан усаар угаах
o    Ор дэрний хэрэглэл цэвэр байлгах зэргээр ариун цэвэр сайн сахих
o    Өрөөг дулаан чийглэг, агааржуулалт сайтай байлгах.  Чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийх
Хүндэрсэн үед эмнэлэгт хэвтүүлж эмчийн хяаналтад эмчлүүлнэ.

Урьдчилан сэргийлэлт:
–    Өвчтөнг тусгаарлаж, 17-21 хоног хөл хорио тогтооно.
–    Хавьтал болсон,  халдварын уурхайд байсан 3-12 сартай хүүхдэд хавьтлаас 5 хоногийн дотор булчинд 3 мл энгийн гаммаглобулин тариулна.  Харин 12 сараас дээш хүүхдэд идэвхтэй дархлаа буюу вакцин хийнэ.  Гэхдээ вакцин хийлгэх эсрэг заалттай тохиолдолд 1,5 мл иммуноглобулин тариулна.
–    Товлолын дагуу  8-11 сартайд, 6 сарын дараа тус бүр 2 удаа дархлаажуулалтад зайлшгүй хамруулна.

Анхааруулга:
Халууралт, тууралт бүхий өвчний шинж тэмдэг илэрвэл харъяа Өрхийн эрүүл мэндийн төвдөө хандах.
АМИН ХОЛБОО ӨЭМТ

 БАГА ЭМЧ  Б.ЭРДЭНЭТУЯА    2015/11/16

Sunday, August 23, 2015

РАХИТ БУЮУ СУЛЬДАА ӨВЧИН Хүүхдийн бие махбодын маш эрчимтэй өсөлт хөгжилтийн үед Д амин дэм дутагдсанаас болж хүүхдэд нэн чухал эрдэс бодис болох кальц,фосфорын солилцоо алдагдаж бодисын солилцоо бүхэлдээ хямарснаас ясжих үйл явц алдагдаж мэдрэл-яс-булчингийн тогтолцооны эмгэг шинжүүдээр илэрдэг хүүхдийн суурь өвчнийг рахит гэдэг. Рахитын үед илрэх шинж тэмдгүүд: Өвчин эхлэх үед: Хүүхдийн ааш зан өөрчлөгдөж цочромтгой, тайван бус болох, нойронд муудах, унтах, хооллох, хөхөө хөхөхдөө хөлрөх, дагзны үс халцарч 2 нүүртэй мэт шинж гарна. Энэ үед биохими шинжилгээнд: кальц хэвийн , фосфор багаассан,ШФ өндөр болсон байдаг.Хэрэв эмчлэхгүй бол өвчний ид үед шилжинэ. Ид үед: Яс, булчин дотор эрхтний талаас өөрчлөлт үүснэ Яс зөөлрөх, ясархуу эд түрж ургах шинж гарна. Толгой цээжний хэлбэр өөрчлөгдөнө. Хөлийн шилбэ тахийж майга,сариу болно. Мөн эрүү шаамийх, охидод аарцаг уйтан болох шинж үүснэ. Хэрэв зөв эмчигээ хийвэл: Рахитын шинжүүд аажмаар арилж кальц, фосфорын солилцоо хэвэндээ орж, хөлрөх шинж арилж нойрондоо сайжрана. Булчингийн хүчдэл сэргэж хөдөлгөөн сайжирна. Гэхдээ 5-аас дээш насны хүүхдэд үүссэн ясны өөрчлөлт арилахгүй үлддэг. Рахит өвчний урхаг: Хүүхдийн өсөлт, мэдрэл сэтгэхүйн хөгжил удааширч биеийн дархлаа муудах өвчинд өртөмхий болдог. Нэн ялангуяа амьсгалын цочмог халдварт амархан өртөх, дахих, ужиграх хандлагатай болж эрүүл хүүхдээс 13 дахин өвчилж дархлаа султай болдог.Ясанд өөрчлөлт орсноор гоо сайхан алдагдана. Эмэгтэй хүүхэд аарцаг яс уйтарснаар нас биед хүрээд хүүхэд төрүүлэхэд хүндрэлтэй болдог.

Sunday, August 16, 2015

Эрүүл мэндийн газрын 7 хоногийн шуурхай мэдээ / 8.10-8.14/ Статистик мэдээ: Амбулаторын нийт үзлэг – 328 үүнээс ОРЗ- 4 буюу үүнээс (0-5насанд 3 буюу 0.9%) 1.2%, У/с- 167 буюу 50,9%, Гэрийн идэвхитэй эргэлт -108 буюу 32.9%, өвчний учир-37 буюу 11,3% , дуудлага- 0, диспансерийн хяналт-16 буюу 4,88%-ийг тус тус эзэлж байна.Төрсөн эх нярайн эргэлт-2 Сэтгэлд шингэсэн 8 үйлчилгээ: 1. Угтах , үдэх : 328 2. Эргэх үйлчилгээ:108 3. Зөвлөх тусламж үйлчилгээ: 436 4. Эмчлэх үйлчилгээ: 16 5. Сувилах үйчилгээ: 107 6. Хөнгөвчилөх: 16 7. Лавлах үйлчилгээ: 300 хүнд үйлчилсэн байна. - Цэрэг татлагын үзлэгийн эрүүлжилт: Харъяа өрхийн эмнэлэг болон нарийн мэргэжлийн эмч нараар хянагдаж эрүүлжиж байна. Эдэгэрэх боломжгүй -14 , үзлэгт хамрагдсан-5 байна. МСС-ийн эрт илрүүлэгт үзлэг: -Эсийн шинжилгээнд хамрагдвал зохих 661 нийт 248 буюу 37,5% тай байна. -Хөхний өмөнгийн эрт илрүүлгийн үзлэгт хамрагдвал зохих 3087 хүн 2374 хамрагдаад 76.9 %тай байна. - Элэгний эрт илрүүлэгт үзлэгт хамрагдвал зохих 3429 нийт 1387 буюу 40.4 % тай хамрагдсан. Үүнээс HBsAg эерэг гарсан-8, Аnti HVC эерэг гарсан-29, В вирус тээгч- 14, С вирус тээгч -30, Алат 60+ гарсан-14, хатуурал-5 тус тус оношлогдсон байна. - АГ эрт илрүүлэгт хамрагдвал зохих 2891 нийт 2123 хамрагдсан бөгөөд үүнээс Анх-1887 , давтан -207 буюу 65,0%, ЧШ-ийн эрт илрүүлэгт 2000 буюу 69.2% тай хамрагдсан байна. Батлагдсан 44, Хуучин АГ оношлогдсон-29 хүн, байж болох АГ-127, ӨҮГөөрчлөлттэй- 38, батлагдсан ЧШ-5 тус тус оношлогдсон байна . -Товлолын дархлаажуулалтанд 27 хүүхэд вакцины дараах хүндрэл урвал илрээгүй. Амбулаторийн үйлчилгээ: -Тарианы кабинетаар нийт 107 хүн үйлчилгээ үзүүлсэн. Нийт хатгалт -109 Булчин- 27 , судас- 39 , дусал- 41 а/дотор- 0 тус тус хийгдсэн байна. Дундаж хатгалт: 1 - УВЧ -6 хүнд буюу 11 удаагын давтамжтай хийсэн, сахарын тест-5 хүнд тус тус үзсэн байна. Гүйлсэн булчирхайн нэг цэгийн үйлчилгээнд одоогоор 8 хүүхэд эмчилгээнд хамрагдаж байна. - Нийт- 2 хүнд лист олгосон байна. Үүнээс 1 жирэмсэнд төрхийн өмнөх 60 хоногийн лист, ердийн өвчнөөр -1 лист олгосон байна. - шинээр төрсөн нярай-1. Дотоодын сургалт болон хийгдсэн ажилууд: - ЭМГ дээр болсон Хүний нөөцийн хуралд нийт эмч ажилчид хамрагдсан. - Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжисний 90 жилийн ойг угтан ХӨЦМ-ийн өрөөг 150,000 төгрөгөөр тохижууллаа. - ЭМГ-ын Тусламж үйлчилгээний дарга Мөнхбаатар, хуулийн зөвлөх Эрдэнэчимэгт өвөлжилтийн бэлэн байдалд шалгуулсан. Тайлан бичсэн: бага эмч Э. Сарангоо
Хүүхдийг багаас нь зөв хооллож сургах Хэтрүүлэн иддэг гэр бүлийн хүүхэд их идэх дадалтай байдаг. Учир нь тэдний эцэг эх тарган хүүхэд эрүүл байдаг гэсэн буруу ойлголттой байдагтай холбоотой. Их идэх дадалтай болсноор илүүдэл жинтэй /тарган/ болж, хүүхэд насандаа бие бялдрын болон сэтгэл зүйн хямралтай болж, энэ нь насан туршид үлдэж магадгүй. Ийм хүүхдүүдэд зөв хооллох, олон төрлийн хоол идэх дадлыг сургах хэрэгтэй. Мөхөөлдөс, шоколад, чихэр, пастил, бялуу гэх мэт илчлэг, өөх тос ихтэй хүнс, хоол, хийжүүлсэн ундааны хэрэглээг хязгаарлах хэрэгтэй. Зөв хооллох дадалтай болох Хүүхдийн хооллолт, хооллох дадал амьдралын нилээд эрт үед бүрэлддэг. Хүүхэд амьдралын явцад олон төрлийн хоол идэж сурдаг. Хүүхэд хоолны температур, бүтэц, чанар, амт, өнгө, нэг удаад идэх хэмжээ, түүнд хандах хандлага, орчин тойрны уур амьсгалд мэдрэмтгий байдаг. Зөв хооллох дадалтай болоход хүүхдийн хоол идэх орчин, нөхцөл чухал юм. Эцэг, эхчүүд олон төрлийн хоол идэж сурахад нь тэднийг урамшуулан дэмжиж, дараахь зарчмыг баримтлах хэрэгтэй. Үүнд: • Хүүхдийн хоолонд цөцгийн тос, эсвэл өөх тос багатай чанасан, энгийн, хурц биш хоол хэрэглэх • В – ийн төрлийн аминдэм, уураг, кальци шаардлагатай тул өдөр бүр нэг аяга сүү, тараг эсвэл аарц өгөх • Аминдэм (ялангуяа А, С, Д аминдэм), эрдэс бодис (төмөр, иод)-оор баялаг болон тэдгээрээр баяжуулсан хүнс, хоол хэрэглэх • Өглөөний хоол чанартай байх хэрэгтэй. Өглөөний хоолон дээр өдөрт хэрэглэх зөвлөмж хэмжээний 1/3-ээс 1/4 -г нь идэх ёстой. • Сургууль дээр идэх зууш, үдийн хоол нь тэжээллэг байх шаардлагатай.
Хүзүүний үрчлээ арилгах дасгал neck wrickleБид хүзүүнийхээ арьснаас уучлалт гуйх хэрэгтэй байх! Нүүрээ л арчилж хамгаалахаас биш, бид жинхэнэ эмэгтэй хүний хэдэн настай, хэр өөртөө анхаарал тавьдгийг илтгэгч “индикатор” болох хүзүүгээ ор тас мартчихдаг. Хүзүүний арьс нь биеийн хамгийн зөөлөн хэсгүүдийн нэг учраас үрчлээтэхдээ амархан байдаг юм. Дээр нь байнга бөхийж суух, өндөр дэртэй унтах, хэвтээгээрээ ном унших зэрэг хүзүүнд үрчлээс нугалаа үүсгэдэг муу зуршлуудыг байнга хийнэ гээч. Цэх, толигор хүзүүтэй эмэгтэй хүн илүү өндөр, ихэмсэг, залуу харагддаг. Тиймээс нүүр гарынхаа арьсыг арчлахдаа хүзүүндээ ч бас хэдэн минутыг зарцуулж байх хэрэгтэй. Ажлын ширээнийхээ араас ч хийж болох эдгээр хялбар дасгалууд хүзүүний чинь арьсыг тэнийхэд тусална. 1. Толгойгоо хойш нь гэдийлгэн, доод уруулаараа дээд уруулаа аль болох ихээр бүрхэж 5 хүртэл тоол. Дараа нь толгойгоо огцом урагш болгохдоо доод эрүүгээ суллан, уруулаа хэвийн байдалд оруулна.Баруун гарын долоовор болон дунд хуруугаа тэнийлгэж, бусдыг нь нугалаад эрүүн доороосоо түлхэх мэт тулна. Амаа том ангайлган, хэлээ гаргаад 6 тоолсны дараа булчингаа суллан амаа хааж, толгойгоо буулгана. 2. Суугаа байрлалд толгойгоо гэдийлгэж, тааз руу хараад бохь зажилж байгаа мэт амаа ангалзуул. Өдөрт 1-2 минут хийнэ. 3. Шилэн хүзүү, нурууны яс хоёроо нэг шугамд байлгахаар толгойгоо цээж рүүгээ шахаж, зүүн тал руугаа харна. Дараа нь хойшоо, баруун тийшээ, доошоо харна. Энэ дасгалыг 16 тоотод хийнэ. 4. Цээжээ эгцлээд, хоёр гараа зөрүүлж хоёр мөрөн дээрээ тавьж дарна. Тэгээд хүзүүгээ дээш нь сунгахдаа амьсгалаа авч 10 хүртэл тоолоод доошлуулна. 5. Зүүн гараа тохойгоор нь нугалж, хүзүүнийхээ араас бариад толгойгоо түшинэ. Баруун гарынхаа долоовор дунд хурууг тэнийлгэн эрүүнийхээ доороос тулж, толгойгоо хойш нь өргөж, буулгах замаар хүзүүнийхээ арьсыг тэнийлгэ
Өтгөн хаталтын үед хийх дасгал 1. Бэлтгэл байдал: тэгш гадаргуу дээр дээш харан хэвтээд хөлөө жийн гараа биеийн дагуу байрлуулна Амьсгал авахдаа хэвлийг дүүргэн, гарагахдаа хэвлийг татна. 6-8 удаа давтан хийнэ. 2. ББ дээрхийн адил. Хэвлийг огцом дүүргэн татах хөдөлгөөнийг 10-15 удаа хийнэ. 3. Дээш харан хөлөө өвдгөөр нугалан 2 гарыг дагзны ард зөрүүлэн барьж хэвтэнэ. Амьсгал авч өвдгөө салгалгүйгээр баруун тийш хазайж газарт хүргэнэ. Амьсгалаа гаргахдаа бэлтгэх байрлалдаа орно. Зүүн тал руугаа мөн адил хийх ба дасгалыг 4-5 удаа давтан хийнэ. 4. Дөрвөн хөллөн сууна. Энэ байрлалд 2-3 минут байна. 5. Гараа ташаандаа авч зогсоод аарцгаараа баруун зүүн тийш эргүүлэх хөдөлгөөнийг тус бүр 5-10 удаа хийнэ.