Thursday, May 14, 2015



Вакцинжуулалтын дараа илрэх хариу урвал
Дархлаажуулалтын дараах урвалууд хөнгөн явагддаг. Вакцин хийлгэсний дараа тарисан газар улайх, бага зэрэг эмзэглэлтэй байж болно. Дээрх шинж тэмдгүүд ихэвчлэн 2-3 хоногийн дараа ямар нэгэн эмчилгээгүй арилна. Вакцин хийлгэсэн хүүхдийн 5-15%-д нь 7-12 хоногийн дараа хөнгөн халууралт, тууралт ажиглагдаж 1-2 өдрийн дараа арилна.

Дараах тохиолдолд
вакцин хийж болохгүй. Үүнд:
1. Өндөр халуунтай болон цочмог халдварт өвчний үед
2. Уг вакцины ямар нэгэн бодист харшилтай үед
3. Өмнөх дархлаажуулалтад харшлын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд
4. Цусны системийн өвчний үед
5. Бөөрний дутагдалтай үед
6. Ээнэгшлээ алдсан зүрхний эмгэгүүдийн үед
7. Туяа эмчилгээний үед дархлаа буурсан үед
8.Төв мэдрэлийн системийн эмгэгтэй үед
9. Цус сэлбүүлснээс хойш 3 сарын дотор.

Хамрагдвал зохих нас:

Хамрагдвал зохих нас
Төрсөн он
6 сар
 2014.11.01-11.30


7 сар

2014.10.01-10.31

8 сар

2014.09.01-09.30

9 сар

2014.08.01-08.31

10 сар

2014.07.01-07.31

11 сар

2014.06.01-06.30

1 нас

2013.05.14.-2014.05.30

2 нас

2012.05.14-2013.05.15

3 нас

2011.05.14-2012.05.15

4 нас

2010.05.14-2011.05.15

5 нас

2009.05.14-2010.05.15

No comments:

Post a Comment