Wednesday, May 20, 2015

                                             Бумба тавихын ач тус
Бид бүхэн бумбыг гэрийн нөхцөлд их хэрэглэдэг билээ. Тэгвэл бумбыг тавьснаараа бидэнд ямар ач тустай вэ?
Бумба тавих засал нь Хятадын уламжлалт эмчилгээний арга юм. Бумба нь тухайн хэсгийнхээ арьсыг сорж тэр хэсэгт цус ихээр "хуруулдаг" гэж хэлж болно. Бумба тавих засал нь биеийн хэсэг арьсанд дулаацуулах үйлчилгээ үзүүлдэг.
Ингэснээрээ ядаргаа тайлж, цусны эргэлтийн үйл ажиллагааг сайжруулж бие махбодыг сэргээдэг. Ууц нурууны өвдөлт намдаах, хуян шар усыг тараах, хэсэг газрын мэдрэлжүүлэлт, цус, тунгалаг, хийн эргэлтийг сайжруулж үрэвсэл дарах, цэр ховхлох, халуун бууруулах,амьсгаадалтыг зогсоох үйлдэл үзүүлдэг байна.
Галт бумба, хүйтэн бумба гэж хоёр байдаг. Галт бумбыг жижиг бамбар асааж бумбан дотор улалзуулан бумба болон агаарыг нь халааж сийрэгшүүлнэ.
Хүйтэн бумбыг бумба тавих хэсэгт бумбаа байрлуулан тусгай шахуургаар доторх агаарыг нь соруулж сийрэгшүүлнэ. Орчин үед ихэвчлэн хүйтэн бумбыг өргөн хэрэглэдэг.
Гулгуур бумба засал нь арьсыг амраан амьсгалуулж, арьсанд тэжээл өгөхийн дээр хөлсний болон тосны булчирхайн шүүрлийн үйл ажиллагаанд ашигтай үйлчилгээ үзүүлж байдаг. Мөн үе мөч, шөрмөсний уян хатан чанарыг дэмжиж, тэр хэсгийн цусны эргэлтийг сайжруулахын дээр булчингийн хатингаршлаас сэргийлэн ходоодны гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, ходоод гэдэсний болон дотор эрхтний шүүрлийн үйл ажиллагааг нэмэгдүүлдэг. Энэ нь мөн биеийн судсаар хураагдах цус зүрх руу буцаж урсах үйл ажиллагааг сайжруулж, цусны их эргэлтийн саатлыг багасган, зүрхний үйл ажиллагааны дарамтыг бууруулахын дээр булчингийн, дотор эрхтний цусан хангамжийг сайжруулдаг.
Бумбыг тавихдаа арьс нь дээр яр шарах байгаа эсэхийг шалгах хэрэгтэй мөн хугацаа хэтэрч арьс цэврүүтэхээс болгоомжилоорой.
Бумба тависны дараах гам барих хэрэгтэй.
Үүнд: Хэт халахгүй даарахгүй байх.
салхи жаварт жиндэхгүй байх хэрэгтэй.

No comments:

Post a Comment