Sunday, August 23, 2015

РАХИТ БУЮУ СУЛЬДАА ӨВЧИН Хүүхдийн бие махбодын маш эрчимтэй өсөлт хөгжилтийн үед Д амин дэм дутагдсанаас болж хүүхдэд нэн чухал эрдэс бодис болох кальц,фосфорын солилцоо алдагдаж бодисын солилцоо бүхэлдээ хямарснаас ясжих үйл явц алдагдаж мэдрэл-яс-булчингийн тогтолцооны эмгэг шинжүүдээр илэрдэг хүүхдийн суурь өвчнийг рахит гэдэг. Рахитын үед илрэх шинж тэмдгүүд: Өвчин эхлэх үед: Хүүхдийн ааш зан өөрчлөгдөж цочромтгой, тайван бус болох, нойронд муудах, унтах, хооллох, хөхөө хөхөхдөө хөлрөх, дагзны үс халцарч 2 нүүртэй мэт шинж гарна. Энэ үед биохими шинжилгээнд: кальц хэвийн , фосфор багаассан,ШФ өндөр болсон байдаг.Хэрэв эмчлэхгүй бол өвчний ид үед шилжинэ. Ид үед: Яс, булчин дотор эрхтний талаас өөрчлөлт үүснэ Яс зөөлрөх, ясархуу эд түрж ургах шинж гарна. Толгой цээжний хэлбэр өөрчлөгдөнө. Хөлийн шилбэ тахийж майга,сариу болно. Мөн эрүү шаамийх, охидод аарцаг уйтан болох шинж үүснэ. Хэрэв зөв эмчигээ хийвэл: Рахитын шинжүүд аажмаар арилж кальц, фосфорын солилцоо хэвэндээ орж, хөлрөх шинж арилж нойрондоо сайжрана. Булчингийн хүчдэл сэргэж хөдөлгөөн сайжирна. Гэхдээ 5-аас дээш насны хүүхдэд үүссэн ясны өөрчлөлт арилахгүй үлддэг. Рахит өвчний урхаг: Хүүхдийн өсөлт, мэдрэл сэтгэхүйн хөгжил удааширч биеийн дархлаа муудах өвчинд өртөмхий болдог. Нэн ялангуяа амьсгалын цочмог халдварт амархан өртөх, дахих, ужиграх хандлагатай болж эрүүл хүүхдээс 13 дахин өвчилж дархлаа султай болдог.Ясанд өөрчлөлт орсноор гоо сайхан алдагдана. Эмэгтэй хүүхэд аарцаг яс уйтарснаар нас биед хүрээд хүүхэд төрүүлэхэд хүндрэлтэй болдог.

No comments:

Post a Comment