Tuesday, May 9, 2017

Дархлаажуулалтын үйл ажиллагааны танилцуулга




Халдварт өвчний эсрэг дархлаажуулалт гэж халдварт өвчнөөс сэргийлэх, түүний тархалтыг хязгаарлах, өвчнийг устгах зорилгоор дархлаажуулах бэлдмэл хэрэглэх арга хэмжээний тогтолцоог хэлнэ. (Дархлаажуулалтын хууль, 2000 он)
Манай улс доорх вакцинуудыг дархлаажуулалтад нэвтрүүсэн.
Он
Нэвтрүүлсэн вакцин
1923
Цагаан цэцэг өвчний эсрэг
1946
Сүрьеэгийн эсрэг БЦЖ
1965
Халдварт саа
1967
Сахуу-хөхүүл ханиад-татран
1973
Улаанбурхан
1991
В гепатит
2005
Сахуу-хөхүүл ханиад-татран-В гепатит-В хэвшинжийн хемофилус
2009
Улаанбурхан, гахай хавдар, улаануудын хавсарсан
 

Дархлаажуулалтын үр дүн, ололт, амжилт
•       1940 онд цагаан цэцэг өвчнийг бүрэн устгасан
•       2000 онд “Полиомиелит өвчин бүрэн устсныг баталгаажуулсан гэрчилгээ”  авсан
•       Сүүлийн 10 жилд сахуу, татран, хөхүүл ханиадын өвчлөл 10,000хүн амд 0 тохиолдол
•       Улаанбурханы өвчлөл дархлаажуулалтын өмнөх үеэс мянга гаруй дахин буурсан.
•       В гепатитын өвчлөл 4 дахин буурсан.
•       Дархлаажуулалтын хамралт тогтвортой өндөр байна.

Дархлаажуулалтын талаарх төрийн бодлого
•       1929 - ЗГ-ын хэрэг эрхлэх товчооны 116-р тогтоол цагаан цэцэг өвчний эсрэг тарилгыг бүх хүнд хийх, тарилгад хамрагдаагүй хүнийг улсын албанд авахгүй байх
•       1993-ЗГ-ын 149-р тогтоол Дархлаажуулалтын үндэсний хөтөлбөр (1993-2001)
•       2000-Дархлаажуулалтын тухай хууль
•       2002-ЗГ-ын 129-р тогтоол Халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийн Дархлаажуулалт бүхий халдварт өвчинтэй тэмцэх сэргийлэх дэд хөтөлбөр
•       2001 -ЗГ-ын 67-р тогтоол Дархлаажуулалтын сан байгуулах
•       2009- ЗГ-ын 185-р тогтоол Дархлаажуулалтын үндэсний товлол шинэчлэн батлагдсан
•       2010 – Дархлаажуулалтын зөвлөх хороо байгуулагдсан.
Дархлаажуулалтын хэлбэр
1.     Заавал хийх дархлаажуулалт
2.     Тархвар судлалын заалт
3.     Сайн дурын дархлаажуулалт
“Заавал хийх дархлаажуулалт” гэж дархлаажуулах насны бүх хүнийг хамарвал зохих дархлаажуулалтыг хэлнэ.(Дархлаажуулалтын хууль, 2000 он)
Заавал хийх дархлаажуулалтыг Засгийн газраас баталсан үндэсний товлолын дагуу харьяа аймаг, дүүргийн эрүүл мэндийн байгууллага, сум өрхийн эмнэлэгүүдэд үнэ төлбөргүй хийгдэнэ.
Заавал хийх дархлаажуулалтанд сүрьеэ, халдварт саа, В вируст гепатит, сахуу, хөхүүл ханиад, татран, хемопелиус инфлюенза,  улаанбурхан, гахай хавдар, улаанууд өвчнөөс сэргийлэх БЦЖ, Халдварт саа, Улаан бурхан, улаанууд, гахай хавдар, тавт вакцин орно.

Дархлаажуулалт бүхий халдварт өвчин, илрэх шинж тэмдэгүүд
Өвчний нэр
Илрэх шинж тэмдэг
1
Сүрьеэ
·         3 долоо хоногоос дээш хугацаагаар ханиалгах,халуурах
·         Шөнөөр халуурч, ханиалгах, хөлрөх
·         Цээжээр өвдөх, амьсгал давхцах, амьсгаадах
·         Биеийн жин буурах, хоолонд дургүй болох
·         Лимфийн булчирхайнууд томрох
2
Сахуу
·         Залгиур, гүйлсэн булчирхайн салст бүрхэвчийг гэмтээж, бага  зэрэг халуурах,
·         Хоолой хөндүүрлэх, хавдаж, амьсгалахад хүнд болох
·         Хоолой ба гүйлсэн булчирхай дээр гялалзсан
цагаан буюу саарал өнгөр үүсэх
·         Залгиур хоолойн үрэвсэл, төвөнх хоолойн үрэвсэл, гүйлсэн булчирхайн үрэвсэл үүсэх
3
Хөхүүл ханиад
·         Нус, нулимс гоожих, ханиаж, халуурч эхлэх ба
·         Ханиалгах нь улам хүндэрсээр маш хүчтэй олон угсруулаж ханиах
·         Ханиалгасны дараа хүчтэй сорж амьсгал авах
·         Шөнөөр ханиалга нэмэгдэж, угсруулан ханиасны дараа бөөлжих, хамаг бие сулрах
4
Татран
·         Татрантай  нярай хүүхэд төрөхдөө хэвийн боловч төрснөөс хойш 3-28 хоногийн дараа хөхөөө хөхөөө больж, бие нь хөших ба булчингийн хүчтэй таталт, чангаралт үүсэх
·         Бүх насныханд эрүүний булчин хатуурах, хүзүүний булчин хөших, хөндүүрлэх хэвлийн булчин хатуурах, булчин таталдах, хөлрөх
5
Халдварт саа
·         Булчингаар өвдөх, мэдээ алдах
·         1 эсвэл 2 гар, хөлөө ажиллуулж чадахгүй
6
Улаан-бурхан
·         38 хэмээс дээш халуурах
·         Ханиалгах, хамраас нус гоожих
·         Нүдний салст бүрхэвч улайж, нулим гоожих
·         Улаан өнгийн гөвдрүүт тууралт нүүр ба чихний араас эхлэн гарч биеэр тархах
7
В вируст гепатит
·         Арьс, салст шарлах
·         Шээс шарлаж, өтгөн цайрах
·         Ядрах, хоолонд дургүй болох,нозоорох, нойрмоглох
·         Аюулхайгаар өвдөх

Тархвар судлалын заалтаар хийх сэргийлэх тарилга:
Халдварт өвчин гарч болзошгүй нөхцөлд тархвар судлалын заалтаар иргэдэд нэмэлт дархлаажуулалт хийх. (Дархлаажуулалтын хууль, 2000 он)
Тархвар судлалын заалтаар сэргийлэх тарилга хийх хугацаа, журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

Сайн дурын дархлаажуулалт
Иргэн өөрийн хүсэлтээр дархлаажуулах бэлдмэл хэрэглэхийг хэлнэ. (Дархлаажуулалтын хууль, 2000 он)
Халдварт өвчний эрсдэл өндөр улс оронд зорчих иргэн, ажил үйлчилгээний онцлогоос шалтгаалан тухайн ажил эрхэлж байгаа хүн холбогдох журмын дагуу дархлаажуулах бэлдмэлийг сайн дурын үндсэн дээр хийлгэж болно. Энэ тохиолдолд сэргийлэх тарилгын төлбөрийг тухайн иргэн хариуцна.
Сэргийлэх тарилгад хамрагдах шаардлагатай ажил, үйлчилгээний онцлогоос шалтгаалан хийлгэх иргэн Засгийн газрын 67-р тогтоолын дагуу шаардлагатай вакцин, биобэлдмэлийг ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албанд захиалж, төлбөрийг Эрүүл мэндийн яамны дархлаажуулалтын сангийн № 900020301 дансанд шилжүүлнэ.
Сайн дурын дархлаажуулалтыг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн сэргийлэх тарилгын кабинетад хийнэ.
Сайн дурын дархлаажуулалтын кабинетаар хийгдэх сэргийлэх
тарилгын вакцин, биобэлдмэлийн үнэ
 
Вакцин, биобэлдмэл
Хэмжих нэгж
Төлбөр /төг/
1.
Сахуу татрангийн хоргүйсүүр
1 хүн тун
3000
2.
В вируст гепатитын эсрэг вакцин
1 хүн тун
5000
3.
А вируст гепатитын эсрэг вакцин
1 хүн тун
28110
4.
Менингококкт халдварын эсрэг вакцин
1 хүн тун
5000
5.
Томуугийн вакцин
1 хүн тун
10000
6.
Улаанбурхан /улаан бурхан-гахайн хавдар-улаанууд/
1 хүн тун
10000
9.
Энгийн Иммуноглобулин
1 ампул
10000
10.
Тарваган тахлын вакцин
1 хүн тун
5000
11.
Боомын вакцин
1 хүн тун
5000
12.
Боомын иммуноглобулин
1 хүн тун
5000
13.
Татрангийн ийлдэс
1 хүн тун
5000
17.
Шар чичрэгийн вакцин
1 хүн тун
 
18.
Гэдэсний балнадын вакцин
1 хүн тун
 
Сайн дурын дархлаажуулалтын кабинетийн хаяг: ХӨСҮТ-ийн амбулаторийн 1 дүгээр давхарт 101тоот.
Дархлаажуулалттай холбоотой тодруулах зүйлээ дархлаажуулалтын албаны 11-451798 тоот утсаар авна уу.

Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 2020 он гэхэд монгол улсын хүн амыг элэгний С вирусын халдваргүй болгох зорилтыг бүрэн хэрэгжүүлэх юм.
Тус өдөрлөгт ЭМХТ-ийн хамт олон  идэвхтэй оролцлоо.

No comments:

Post a Comment