- 1. Хүүхдийг осол гэмтлээс сэргийлэх талаар эцэг эх, асран хамгаалагчдын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, анхан шатны тусламжийн дадал эзэмшүүлэх нь
- 2. 1. Хүүхдийн осол гэмтэл –Дэлхий нийтэд • 5-29 насны хүүхэд, залуучуудын нас баралтын үндсэн шалтгаан нь зам тээврийн осол болж байна. • ДЭМБ хүүхэд бүрийг осол гэмтэл, хүчирхийллийн эрсдлээс урьдчилан сэргийлж чадвал өдөрт 2000 гаруй хүүхдийн амь нас, эрүүл мэндийг аврах боломжтойг мэдээлж байна. • Дэлхийн хэмжээнд хүүхдийн осол гэмтлийн нас баралтанд зам тээврийн осол, живэх, түлэгдэх, унах, хордох, дайралт, халдлага, өөрийгөө гэмтээх шалтгаан тэргүүлж байгаагийн дотор түлэгдэхээс бусад шалтгаанд эрэгтэй хүүхдүүд эмэгтэй хүүхдүүдээс илүү өртсөн байна. • Хүүхдийн нас ахих тусам тухайн насны нас баралтанд осол гэмтлийн эзлэх хувь нэмэгдэж байна. • 15-19 насны өсвөр насны хүүхдийн нас баралтын тал хувийг осол гэмтлийн нас баралт эзэлж байна.
- 3. 2. Хүүхдийн осол гэмтэл – манай улсад • Хүүхэд өсвөр үеийнхний дунд бүртгэгдсэн осол гэмтэл 2008 онд 10000 хүн амд 311.4 байсан ба 2012 онд 388.3 болж нэмэгдсэн. • Нийт бүртгэгдэж байгаа осол гэмтлийн тохиолдлын 27.9 хувийг 19 хүртэлх насны хүүхэд, өсвөр насныхан эзэлж байна. • Хүүхдийн осол гэмтлийн тэргүүлэх шалтгаанд – Бүх төрлийн уналтаас үүдэлтэй осол гэмтэл – Зам тээврийн осол гэмтэл – 0-5 хүртэлх насны хүүхдийн түлэгдэлт
- 4. 2. Хүүхдийн осол гэмтэл – манай улсад (2) • 2013 оны байдлаар нэг хүртэлх ба 1-4 насны хүүхдийн осол гэмтлийн тохиолдолд-түлэгдэл хамгийн өндөр /10000 хүн амд 112.2-119.2/ • 5-9, 10-14 насны хүүхдүүдэд-дунд чөмөгний хугарлаас бусад мөчний ясны хугарал (43.98; 67.04) • 15-19 насны хүүхдэд-гавал тархины гэмтэл / 10000 хүнд 63.14 /бусад гэмтлээс илүү тохиолдож байна.
- 5. Õ¿¿õäèéí îсол гэмтлийн тэргүүлэх эмгэгүүд, насны бүлгээр, 10000 хүн амд
- 6. 2. Хүүхдийн осол гэмтэл – манай улсад (3) • 0-19 насны хүүхдийн осол гэмтлийн нас баралтын шалтгаан насны бүлгүүдээр эрэгтэй, эмэгтэй хүүхдийн дунд ялгаатай байна. • Эрэгтэй: -15-19 насны хүүхдийн нас баралт 41.0 хувийг эзэлж байгаа нь хамгийн өндөр - 5-9 насны хүүхдийн нас баралт 12.2 хувь байгаа нь хамгийн бага • Эмэгтэй: – 1 хүртэлх насны хүүхдийн нас баралтын эзлэх хувь хамгийн өндөр (24.9 хувь) – 10-14 насны хүүхдийн эзлэх хувь (13.1 хувь) хамгийн бага байна.
- 7. Хүүхэд ба өсвөр насны залуучуудын осол гэмтлийн шалтгаант нас баралтын байдал, хүйсээр
- 8. 0-5 хүртэлх насны хүүхдүүдийн түлэгдэлт өвчинд өртөж буй шалтгаан
- 9. Түлэгдсэн хүүхдүүдийн хувийн жин, хүүхдийн нас (сараар) 2.8 27.5 47.8 14.2 3.2 3.2 0 10 20 30 40 50 60 0-6 сар 7-12 сар 12-24 сар 25-36 сар 37-48 сар 49-60 сар Хувийнжин Хүүхдийн нас (сараар) Эх сурвалж: ЭМЯ, ДЭМБ, НЭМХ "0-5 насны хүүхдийн түлэгдэлт өвчинд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлс" судалгаа,УБ хот, 2011 он
- 10. Чингэлтэй дүүрэг, 0-5 насны осол гэмлтийн улмаас нас барсан тохиолдол 9 5 2013 он 2014 он
- 11. Чингэлтэй дүүрэг, 2013 оны осол гэмтлийн шалтгаан Түлэгдсэн, 4, 45% Механик бүтэлт, 1, 11% Нохойнд хөөгдөж унасан, 1, 11% Худагт унасан, 1, 11% Авто осол, 1, 11% Хоолонд хахсан, 1, 11%
- 12. Чингэлтэй дүүрэг, 2014 оны осол гэмтлийн шалтгаан Түлэгдсэн, 2, 40% Механик бүтэлт, 1, 20% Авто осол, 1, 20% Гэртэйгээ шатсан, 1, 20%
- 13. ХҮҮХДҮҮД ГЭРТЭЭ ТҮЛЭГДЭЖ БАЙНА. Эцэг эхчүүд халуун хоол цайгаа гэрийн шалан дээр, газраар тавьж хийдгээс олон хүүхдүүд гэртээ түлэгдсээр байна. Гэрийн зууханд тусгаарлалт байхгүйгээс хүүхдүүд халуун яндан, зууханд хүрдэг; Халуун хоол цай хийж байхдаа хүүхдээ холдуулаагүй, анхааралгүй байснаас; Халуун тогооны (Хятадын гэх) хэрэглээ гэр хорооллын айл өрхөд их байна. •Тогооны залгуур нь маш богино тул олон залгуурт ойртуулж газарт хоол, цайг хийж байгаа; •Тогооны таг нимгэн тул хоол, цай дэврэхэд барьж авах; Өдөр тутам хэрэглэдэг тул тогооны залгуурын утас шалбарах, таг нь байхгүйгээс;
- 14. ХҮҮХДҮҮД ГЭРТЭЭ ТҮЛЭГДЭЖ БАЙНА. Өрхөд шатамхай бодис, хийн түлшийг зориулалтын бус газарт байрлуулан ашиглаж байгаа нь аюул учруулах эрсдэлтэй байна. Өрхийн цахилгааны утас, залгуурын байршил тохиромжгүйгээс Гэрт цахилгааны утсыг мэргэжлийн хүний зөвлөгөөгүйгээр аюулгүй байдлыг хангахгүй оруулдаг. Ингэснээр залгуур нь тохиромжгүй газарт байрлаж хоол, цайг шалан дээр хүүхдийн гар хүрэх газарт хийдэг байна.
- 15. ХҮҮХДҮҮД ГЭРТЭЭ ТҮЛЭГДЭЖ БАЙНА Хашаандаа •Зөвшөөрөлгүй гагнуур хийх, •Машин засварлах, Цахилгааны ил, шалбархай утас газраар явуулах зэрэг хүүхэд түлэгдэх эрсдэлтэй, аюултай орчинг бий болгож байна. Тогоо, халуун тогоо, ус буцалгагч, халуун сав зэрэг халуун хоол, цайтай сав, суулгыг тавих тусгай тавиур байхгүйгээс шалан дээр байршуулж байна. Энэ нь бага насны хүүхдүүдэд шууд түлэгдэх аюултай орчинг гэрт нь бий болгож байна.
- 16. Суудлын даруулга • Өндөр хөгжилтэй орнуудад хүүхдийн суудлыг хүүхэдтэй өрхийн 90 хувь нь хэрэглэдэг. • АНУ-д хийгдсэн судалгаагаар: – 0-4 насны хүүхдийн ослын үедэх эмнэлэгт хэвтэлтийг 69 хувиар – нэг хүртэлх насны хүүхдийн нас баралтыг 70 хувиар – 1-4 насны хүүхдийн нас баралтыг 47-54 хувиар тус тус бууруулдаг нь тогтоогдсон байна. •
- 17. Хүүхдийн суудал үйлдвэрлэгчид дараах 5 төрлөөр үйлдвэрлэдэг. : • Бүлэг ба Тодорхойлолт • 0 - 10 кг хүртэлх жинтэй хүүхдийн • 0+ 13 кг хүртэлх жинтэй хүүхдийн • I 9-18 кг жинтэй хүүхдийн • II 15-25 кг жинтэй хүүхдийн • III 22-36 кг жинтэй хүүхдийн
- 18. ХҮҮХДЭЭ ТҮЛЖ БОЛЗОШГҮЙ ЗАН ҮЙЛЭЭ ХЭРХЭН ӨӨРЧЛӨХ ВЭ? Хүүхдээ усанд оруулахдаа халуун хүйтнийг шалгаж байх Хүүхдээ хооллох үедээ зэрэгцэж хоолоо идэхгүй байх Хүүхдийн гар хүрэх газраас аюултай зүйлсийг холдуулах
- 19. ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ, АЮУЛГҮЙ ОРЧИНГ ХЭРХЭН БҮРДҮҮЛЭХ ВЭ? ЭЦЭГ ЭХЧҮҮД ХҮҮХЭДДЭЭ ТАВИХ АНХААРЛАА САЙЖРУУЛАХ ПИЙШИНГИЙН ХААЛТ ТОГООНЫ ТАВИУР
- 20. ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ, АЮУЛГҮЙ ОРЧИНГ ХЭРХЭН БҮРДҮҮЛЭХ ВЭ? ЦАХИЛГААН ЗАЛГУУРЫН БОЛОМЖИТ ШИЙДЭЛ Олон залгуурыг хүүхдийн гар хүрэхээргүй дээр байрлуулах ЗУУХНЫ ӨР
- 21. Анхны тусламжийг хэрхэн үзүүлэх вэ? • Хүүхдээ түлэгдэх үед эцэг эхчүүдийн 78.1 хувь нь эмнэлэгт очихгүйгээр гэртээ ямар нэгэн арга хэмжээ авдаг байна. • Эцэг эхчүүд хүүхдээ түлэгдэхэд барааны саван, хоромхон тос, амьтны тос зэргийг түрхсэн мөн элсэн чихэр, ариун боолт хийсэн нь өвчнийг хүндрүүлдэг болох нь тэдний түлэгдэлтийн үед хүүхдэд үзүүлсэн анхны тусламжаас харагддаг.
- 22. Хэрэв хүүхэд түлэгдвэл та дараах арга хэмжээг аваад шууд түргэн тусламж дуудах хэрэгтэй Дараах тохиолдолд түлэгдэлтийн зэргээс үл хамаараад эмчид заавал хандаж байх шаардлагатай: •Түлэнхийн талбай нь 5 алга нийлүүлсэн хэмжээнээс их • Бага насны хүүхэд • Өндөр настан түлэгдсэн • Цавь, хамар, ам, толгой, амьсгалын зам, хоёр гар, хоёр хөл түлэгдсэн үед.
- 23. ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ, АЮУЛГҮЙ ОРЧИНГ ХЭРХЭН БҮРДҮҮЛЭХ ВЭ? • ХҮҮХДИЙН ӨСӨН ТОРНИЖ БУЙ ОРЧИН АЮУЛТАЙ, ХОР ХӨНӨӨЛ УЧРУУЛДАГ БАЙХ ЁСГҮЙ. • ҮҮНИЙГ ЭЦЭГ ЭХ БОЛСОН ТА, БИД Л ӨӨРЧИЛЖ ЧАДНА.
Монголын Мянганы Сорилтын сангийн Эрүүл мэндийн төсөл хүн амын дунд зонхилон тохиолдох халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт шатанд нь оношлох, эмчлэх чиглэлээр “Цусны даралт ихсэлт, чихрийн хэв шинж 2, хөх болон умайн хүзүүний хавдрын эрт илрүүлгийн үзлэг” орон даяар 2012 оны 4 сарын 7-ноос эхлэсэн билээ. Энэхүү эрт илрүүлэг, шинжилгээний нэг болох умайн хүзүүний эсийн шинжилгээнд 30-60 насны эмэгтэйчүүдийг 3 насны давтамжтайгаар хамруулах юм. Өөрөөр хэлбэл энэ онд 30, 33, 36, 39, 42, 45, 48, 51, 54, 57, 60 настай эмэгтэйчүүд хамрагдана. Энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр умайн хүзүүний хорт хавдрыг эрт үе шатанд нь илрүүлэх, эмчилгээний үр дүнг нэмэгдүүлэх, өвчтөний амьдрах хугацааг уртасгах, амьдралын чанарыг дээшлүүлэх зэрэг ач холбогдолтой юм.
Умайн хүзүүний хавдар
Манай улсад эмэгтэйчүүдийн дунд тохиолдох хорт хавдрын өвчлөлийн хоёрдугаарт умайн хүзүүний хорт хавдар орж, нийт хорт хавдрын тохиолдлын 9 хувь, эмэгтэйчүүдийн хорт хавдрын 18 хувийг эзэлж байна.
Шинээр оношлогдсон нийт тохиолдлын 60 гаруй хувь нь III, IV үе шат буюу хожуу үедээ оношлогдож, 50 орчим хувь нь оношлогдсон жилдээ нас барж байгаа нь эрт илрүүлгийн арга хэмжээ хангалтгүй байгааг харуулж байгаа юм.
Умайн хүзүүний хорт хавдар гэж юү вэ?
Умайн хүзүүний гадаргыг бүрхсэн хучуур эсүүдэд хэвийн бус өөрчлөлт гарахыг хэлнэ.
Шалтгаан, эрсдэлт хүчин зүйлс: Умайн хүзүүний эсийн хэвийн бус өөрчлөлтийн голлох шалтгаан нь хүний хөхөнцөр вирусын халдвар юм. Хүний хөхөнцөр вирусын олон төрөл, омог байдгаас 16, 18 төрөл нь умайн хүзүүний хавдар үүсгэх эрсдэл 70 хувь байна гэж үздэг. Умайн хүзүүний хорт хавдар үүсэх магадлалыг ихэсгэдэг хүчин зүйлсийг эрсдэлт хүчин зүйлс гэнэ. Үүнд:
- Хүйс: зөвхөн эмэгтэйчүүдэд тохиолдоно
- Бэлгийн амьдралын идэвхтэй насанд байгаа эмэгтэй
- Бэлгийн олон хамтрагчтай байх
- Бэлгийн хамтрагч нь олон хавьтагчтай байх
- Хэт эрт буюу хэт хожуу анхны төрөлт (16 наснаас өмнө, 25 наснаас хойш)
- Бэлгийн замын халдварт өвчин (ялангуяа хүний хөхөнцөр вирусын халдвар)
- Бэлэг эрхтэний герпес
- Жирэмсэн үедээ зулбалтаас сэргийлэх зорилгоор диэтилстилбестрол (ДЭС-эстроген төст бодис) хэрэглэсэн эсэх
- Олон удаа vр хөндvvлэх
- Удаан хугацаагаар ерөндөгтэй /спираль/ байх
- Тамхи татах
- Хоол хүнсэнд жимс ногоо бага хэрэглэх
Илрэх шинж тэмдэг: Умайн хүзүүний эсийн хэвийн бус өөрчлөлтийн үед гарах илэрхий шинж тэмдэг байдаггүй ба зөвхөн эсийн шинжилгээгээр эмгэг өөрчлөлтийг оношилно. Харин өвчний хожуу үед дараах шинжүүд илэрч болно. Үүнд:
- Үтрээнээс мөчлөгт бусаар цус алдах
- Бэлгийн хавьтлын дараа үтрээнээс цус гарах
- Үтрээнээс идээрхэг, эвгүй үнэртэй ялгадас гарах
- Хэвлийн доогуур, ууц нуруугаар чилж хөшиж өвдөх
- Гуя руу дамжиж өвдөх
- Тодорхой шалтгаангүй турах
- Бие суларч, ядарч тамирдах
Умайн хүзүүний эсийн шинжилгээнд хэн, хэзээ, хэрхэн хамрагдах вэ?
- Бэлгийн харьцаанд орсноосоо хойш 3 жилээс хэтрэлгүй шинжилгээнд орж эхлэх
- Эхний шинжилгээг 21 наснаас хойш оройтох хэрэггүй
- Ер нь бэлгийн харьцаанд орсон л бол 3 жил тутам тогтмол шинжилгээ өгч хэвших
- Эмэгтэйчүүдийг 30-60 насны хооронд 3 жил тутам шинжилгээнд хамрагдахыг зөвлөж байгаа
Шинжилгээ өгөхөд анхаарах зүйлс:
- Шинжилгээг сарын тэмдгийн мөчлөгөөс бусад үед өгнө
- Шинжилгээ өгөхөөс 48 цагийн өмнө шүршүүрт орохгүй, эмэгтэйчүүдийн тос, ариун цэврийн хөөс зэргийг хэрэглэхгүй
- Шинжилгээ өгөхөөс 48 цагийн өмнө бэлгийн харьцаанд орохгүй
- Шинжилгээ өгөхөөс 48 цагийн өмнө жирэмснээс сэргийлэх эм уухгүй мөн үтрээгээр лаа, тампон, цацлага эмчилгээ хийхгүй