Xүргэхийг зорьж буй гол мэдээлэл
|
Өгөх мэдээлэл, зөвлөмж, тайлбар, лавлах, тодруулга
|
Томуу өвчин гэж юу вэ?
|
Цочмог эхэлж 38°С орчим халуурах, ханиалгах,толгой өвдөх,хоолойөвдөх, үе мөч, булчингаар шархирч өвдөх зэрэг ерөнхий хордлогын эмнэл зүйн шинжээр илэрч байгаа тохиолдлыг томуу өвчин гэнэ.
2013 он гарсаар дэлхийн ихэнх улс, орнуудад томуугийн А хүрээний (H3N2), (H1N1), В хүрээний вирусээр үүсгэгдсэн томуу өвчин ихсэх хандлагатай байна.
|
Томуу төст өвчин,амьсгалын замын цочмог өвчин гэж юу вэ?
|
Томуугаас гадна томуутай төстэй амьсгалын замын цочмог өвчлөл үүсгэдэг олон төрлийн вирүсүүд байх бөгөөд дараах шинж тэмдгүүдээс доод тал нь 2 шинж тэмдэг илэрсэн бол түүнийг томуу төст өвчин буюу АЗЦӨ гэнэ. Үүнд:
Хамрын үрэвсэл(хамар битүүрэх, ус гоожих, нусгайрах)
Хоолой өвдөх(сөөх, улайх, хөндүүрлэх, идээлэх)
Ханиалгах (халууралттай/халууралтгүй).
|
Үүсгэгч нь юу вэ?
|
Томуу үүсгэгч нь томуугийн А,В,С хүрээний вирүс бөгөөд дотроо 200 гаруй дэд хүрээтэй, тэдний бүтцийн уургууд байнга бага багаар хувьсан өөрчлөгдөж, эргэлтэнд орсноор шинэ төрлийн томуу өвчин үүсгэж байдаг. Генийн түвшний гүнзгий (мутац) өөрчлөлт явагдсан тохиолдолд цартахал үүсгэх шалтгаан болдог.
Мөн томуутай төстэй өвчин, амьсгалын замын хурц үрэвсэл үүсгэдэг иж томуу, аденовирүс, риновирус, метапневмовирүс, коронавирүс, бокавирүс, RS вирүс гэх мэт олон үүсгэгчид бас л амьсгалын замын өвчин үүсгэж байдаг.
Томуугийн өвчлөл ихсэхээс өмнө урьдал байдлаар томуу төст өвчин, амьсгалын замын цочмог өвчлөл гарч, аажим нэмэгдсээр томуугийн дэгдэлтэнд хүргэж, дэгдэлтийн дараа ч үргэлжлэн гарсаар байх хандлагатай байдаг.
|
Халдвар яаж дамждаг вэ?
|
Томуу болон АЗЦӨ, томуу төст өвчин нь эдгээр өвчтэй, халдвартай хүнээс:
- Агаар дуслаар - ханиах, найтаах, ярих үед болон сэлгэж, халдваржуулаагүй өрөө тасалгааны агаар зэргээр амьсгалын замаар халдварлана,
- ахуйн хавьтлаар - өвчтэй, халдвартай хүний бохир гар, аяга халбага, тоглоом, алчуур, гар утас, утасны харилцуур зэргээр дамжин халдана.
|
Дээрх өвчнүүдийн үед түгээмэл илэрдэг шинж тэмдэг:
|
- Өвчин гэнэт 38 хэм буюу түүнээс дээш халуурах, эсвэл халуурахгүй боловч бие нь эвгүйрхэн жихүүцэж эхлэх
- Толгой өвдөх, бие сулрах
- Хамраас шингэн нус гарах, хамар битүүрэх
- Хуурай хуцуулж ханиалгах, цэртэй ханиах, хоолой сөөх
- Хоолой торж өвдөх, цээжээр өвдөх
- Амьсгаадах,булчин болон үеэр шахирч хөндүүрлэх
- Дотор муухайрах
- Бөөлжис цутгах
- Бага насны хүүхдэд ходоод гэдэсний талын шинж суулгах, хэвлийгээр хөндүүрлэх шинж илрэх
|
Илүү өртөмтхий болон хүндэрч болзошгүй хүн ам:
|
- Дархлаа дутагдалтай
- Хорт хавдартай
- Дэлүүгээ авхуулсан болон дэлүүний үйл ажиллагаа алдагдсан
- ХДХВ-ийн халдварын бүх үе шатанд байгаа хүн
- Дархлаа дарангуйлагч эм хэрэглэж байгаа өвчтөн
- Удаан хугацаанд хэвтэрт байгаа хүн
- Жирэмсэн эмэгтэй
- Багтраа –астматай
- Чихрийн шижинтэй
- Удаан хугацаагаар аспирин тогтмол хэрэглэж байгаа 20 хүртлэх насны хүүхэд, залуучууд
- Бага насны, ялангуяа 5 хүртлэх насны хүүхдүүд
- Амьсгал, зүрх судас, тархи мэдрэл, дотоод шүүрлийн булчирхай, шээс бэлгийн замын архаг хууч өвчтэй, илүүдэл жинтэй, харшилтай хүмүүсэдгээр өвчнөө эмчлүүлэх, эрүүлжүүлэх, эмнэлгийн хяналтанд байх арга хэмжээ авах.
|
Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэхийн тулд иргэд юу хийвэл зохих вэ?
|
- Хангалттай унтаж амрах, идэвхитэй хөдөлгөөнтэй байх, стрессийг зохицуулах,
- Шингэн хангалттай уух, эрүүл, аюулгүй, илчлэг, шаардлага хангасан хоол хүнс хэрэглэх.
- Гараа байнга савандаж угаах, спиртэн суурьтай гар ариутгагч хэрэглэж занших.
- Ханиаж, найтаахдаа ам, хамраа дарах эсвэл тохойгоорой хаах буюу хүнгүй тал уруугаа хандах, маск зүүх, шүлс, нус цэрээ ил хаяхгүй байх.
- Гэр, сууц, анги, ажлын байр орчныг тогтмол агааржуулж, дулаан байлгах.
- Нойтон цэвэрлэгээ тогтмол хийх, халдваргүйжүүлэх бодис хэрэглэж занших.
- Даарахгүй байх, цаг улиралдаа зохицуулан дулаан хувцаслах,
- Хүүхдийг товлолын дархлаажуулалтад бүрэн хамруулах, улиралын томуугийн вакцинд хамрагдах.
- Өвчлөх, хүндрэх эрсдэлтэй архаг хууч өвчин, харшил зэргийг эмчлүүлэх
- Тамхи, архи, мансууруулах, дархлаа дарангуйлах эм бодис хэрэглэхгүй байх.
- Хэрвээ томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн төвдөө / өрх, сумын эмнэлэгт/ мэдэгдэж, эмч дуудаж үзүүлэх.
- Томуу, томуу төст өвчний улмаас гэрээр эмчлүүлэх үедээ дээрх зөвлөгөөг үргэлжлүүлэн мөрдөх.
|
Гарч болзошгүй хүндрэлүүдээс сэргийлэх арга
|
- Анхдагч вирүсийн шалтгаант уушгины хатгаа
- Хоёрдогч нянгийн шалтгаант уушгины хатгаа
- Хавсарсан шалтгаант уушгины хатгаа
- Архаг, хууч өвчнүүдийн сэдрэлт
- Тархи, мэдрэлийн үрэвсэл, эмгэгүүд
- Мөгөөрсөн хоолойн үрэвсэл
- Дунд чихний үрэвсэл
- Биеийн булчингийн болон үеийн үрэвсэл
- Зүрхний булчингийн болон үнхэлцгийн үрэвсэл зэргээс сэргийлж эмчид хандаж эмчлүүлэх.
|
Томуу, томуу төст өвчний талаар мэдээлэл авах эх үүсвэр
боломжууд:
|
энэ вебсайтуудад хандан мэдээлэл авч болно.
- Эмч, эмнэлгийн ажилтанд хандаж лавлах асуух, зөвөлөгөө авах
- Зөвлөмж гарын авлага, сонин, сэтгүүл, сайт үзэх унших
- Доор дурдсан лавлах утсанд хандаж зөвлөгөө авах
|
Томуу, томуу төст өвчний үед хаашаа хандах вэ?
|
- Сум, өрх, багийн эмч,эмнэлэгт хандах. Отроор яваа, явуул хүн аль ойр байгаа эмч, эмнэлэгт хандах.
Лавлах утас:
- Халдварт өвчний лавлах 100,
- Аймаг, хотын түргэн тусламж 103,
- Амин холбоо өэмт утас 70378150
|
Wednesday, November 23, 2016
Томуу, томуу төст өвчин, Амьсгалын замын цочмог өвчин түүнээс сэргийлэх талаар иргэд, олон нийтэд зориулсан зөвлөмж
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment