1. Томуу - халдварладаг өвчин
Ханиад,томуу нь томууны вирусээр үүсгэгддэг ба ханиах,найтаах үед болон хамрын ялгадасаар тархан халдана.
Зарим өвчнүүдийн үед ханиад томуугийн өвчинтэй адил шинжүүд олонтаа илэрдэг бөгөөд ханиад ,томуу хэмээн андууран оношлогдох нь нилээд тохиолддог. Ханиад,томуугаар зөвхөн бага насны хүүхэд төдийгүй бүх насныхан өвчилдөг. Томуугаар өвчилсний дараа ихэнхи хүмүүсийн өвчний шинжүүд хэдэн өдөр үргэлжилдэг. Томуугийн үед дараах шинжүүд илэрнэ:

- Халуурна.
- Хоолой өвдөнө.
- Жихүүдэс хүрнэ.
- Ханиана.
- Толгой өвдөнө
- Булчингаар өвдөнө
- Бие суларна
Зарим үед өвчин хүндэрч хатгалгаа болон даамжирна.Ингэж хүндрэх нь зүрх судасны болон амьсгалын замын архаг өвчтэй хүмүүст онцгой аюултай байдаг. Хүүхдүүд өндөр халуурч,гүйлгэн суулгах ба таталт хүртэл өгч хүндэрч болно.Жил бүр 226 000 хүн томуугийн хүндрэлээр эмнэлэгт хэвтэж эмчлүүлдэг ба тэдгээрээс 36 000 нь нас бардаг байна (тэдний олонхийг өндөр настнууд эзэлдэг).
Томуугийн эсрэг вакцин нь томуугаас хамгаалах хамгийн найдвартай хамгаалалт юм.
2. Томуугийн эсрэг идэвхигүйжүүлсэн вакцин
Томуугийн эсрэг хоёр төрлийн вакцин байдаг.
- Идэвхигүйжүүлсэн, үхүүлсэн вакцин буюу “ томуугийн эсрэг тариа “-булчинд тарьж хэрэглэдэг.
- Амьд буюу сулруулсан вакцин.Хамарт дусааж хэрэглэнэ.
Томуугийн вирус жил болгон өөрчлөгдөн хувирч байдаг.Иймээс жил бүр вакцинийг өөрчлөн давтан хийлгэхийг зөвлөдөг байна. Эрдэмтэд жил бүр томуугийн хэлбэрийг сайтар судлаж тогтоосны дараа тэр жилдээ дэгдэж болох хамгийн өндөр магадлалтай вирусийн эсрэг, вакцинийг бүтээдэг. Хэрэв вирусийн штамм нь үнэн зөв тогтоогдсон бол тэр жилдээ энэ вакцин нь хүмүүсийг ханиад томуутай холбоотой өвчнөөс хамгаалж чаддаг байна. Вирус нь хэдийгээр яг онож тогтоогдоогүй ч байсан энэ вакцин тодорхой хэмжээний хамгаалалт үзүүлдэг. Томуугийн вакцин нь томуу төст бусад вирусээр үүсгэгдсэн өвчнүүдийн үед хамгаалалт болж чаддаггүй.
Вакцин хийлгэснээс хойш 2 долоо хоногийн дараа үйлчилж эхэлнэ. Нэг жил хүртэл хамгаалах үйлчилгээ нь үргэлжилдэг. Зарим идэвхигүйжүүлсэн томуугийн вакцин тимерозол хэмээх консервантийг агуулсан байдаг. Энэ бодисыг хүүхдэд гаж хөгжил бий болгодог гэсэн яриа байдаг боловч 2004 онд бүхэл бүтэн судалгааны баг үүнийг судалсны дараа үгүйсгэсэн бай. Одоогийн томуугийн эсрэг вакцинууд тимерозолийг агуулдаггүй.
3. Хэн томуугийн эсрэг вакцинд хамрагдах хэрэгтэй вэ?
6 сар,түүнээс дээш насны хүүхдүүд,хөгшид ,насанд хүрэгсэд:

- 6 сараас 18 нас хүртлэх хүүхдүүд
- 50 ба түүнээс дээш насныхан
Ханиад,томуугаар өвчилж,хүндэрч болзошгүй хүмүүсийн бүлэг,эмнэлгийн тусламж байнга хүртэгсэд. Үүнд:
- Ханиадны улиралд жирэмсэн байгаа эмэгтэйчүүд
- Архаг өвчтэй өвчтөнүүд:
- зүрх
- бөөр
- элэг
- уушги
- бодисын солилцооны хямрал,жишээ нь:чихрийн шижин
- багтраа \астма\
- цус багадалт,бусад цусны өвчинтэй хүмүүс
- Дархлааны систем суларсан хүмүүс
- -Дархлал хомсдлын хам шинжтэй хүмүүс
- Удаан хугацаанд тодорхой эмчилгээ хийлгэж байгаа хүмүүс,жишээ нь стеройд хэрэглэж байгаа хүмүүс
- Хорт хавдрын эсрэг туяаны болон эмийн эмчилгээ хийлгэгсэд
- Залгиурын болон амьсгалын өөрчлөлт үүсгэдэг мэдрэл-булчингийн өвчтэй хүмүүс,жишээ нь:тархины саажилт ба таталт уналт өгдөг өвчтэй хүмүүс
- 6 сараас 18 нас хүртэл насны аспирин эмчилгээ удаан хугацаагаар хийлгэж байгаа хүүхдүүд \Томуугийн халдвар авах үед тэдэнд Рей хам шинж үүсдэг.\
- Асрамжийн газар удаан амьдарч буй асруулагчид
Томуугаар өвчилж,хүндэрч болзошгүй бүлгийн хүмүүсийг асрамжлан харж хандагсад:
- Эмнэлгийн ажилчид
- Дөнгөж төрсөнөөс 5 нас хүртлэх хүүхэдтэй гэр бүлийн гишүүд
- Доорхи гэр бүлийн гишүүд:
- 50-с дээш настангууд амьдардаг
- Томуугаар өвчилж,хүндэрч болзошгүй бүлгийн хүмүүс амьдардаг гэр бүлийн гишүүд,асран хамгаалагчид,үйлчлэгчид
Эмнэлгийн ажилтнууд мөн доорхи бүлгийн хүмүүст жил бүр вакцин хийлгэхийг зөвлөдөг. Үүнд:
- Хүн ам олноороо цугларч амархан халдвар тархах боломжтой ,нийтийн байранд амьдрагсад
- Аялал,зуучлалын зохион байгуулагчид,жуулчид
Мөн ханиад ,томуу хүрэхгүйн тулд урьдчилан сэргийлэхээр хүссэн хэн боловч вакцин хийлгэж болно.
4. Томуугийн вакцинийг хэдийд хийлгэх вэ?
Боломжтой бол 10,11 сард хийлгэхээр төлөвлөөрэй.Гэхдээ 12 сар ч гэсэн нэг их хожимдохгүй,үр дүнтэй хэвээр л байдаг.Томуугаар 11 сараас 5 сар хүртэл өвчлөж болох ба хамгийн өндөр өвчлөл 1 ба 2 сард тохиолдоно.Ихэнхи хүмүүст нэг удаагийн вакцин хийлгэхэд л хангалттай. 9 хүртэлх насны хүүхдүүд анх удаа вакцин хийлгэж байгаа үед томуугаас хангалттай сайн хамгаалахын тулд 4 долоо хоногоос багагүй хугацааны дараа давтан 2 дахь удаа хийлгэх шаардлагатай болдог. Томуугийн эсрэг вакцинийг хатгалгааны эсрэг зэрэг бусад вакцинтай нэг зэрэг хийх боломжтой.
5. Зарим хүмүүс вакцин хийлгэхийн өмнө эмчээс зөвөлгөө авах хэрэгтэй
Хэрэв та хүнд харшилтай ямарваа нэг зүйлд харшил өгч хүндэрч эмнэлгийн тусламж авч байсан бол эмчид хандах хэрэгтэй.
Томуугийн вакцинд харшлын урвал өгөх нь ховор боловч, тохиолддог.

- Томуугийн вакцинийг өндгөнд ургуулж гаргаж авдаг.Иймээс өндгөнд харшилтай хүмүүс энэ вакцинийг хийлгэх хэрэггүй.
- Ямар нэгэн зүйлд хүнд хэлбэрийн харшил өгч байсан хүмүүс вакцин хийлгэхийг хориглоно.
- Өмнө нь томуугийн вакцин хийлгэхэд мэдэгдэхүйц хариу урвал өгч байсан бол эмчид мэдэгдэж зөвөлгөө авч байж хийлгэх хэрэгтэй.
Хүндэвтэр болон хүнд өвчтэй хүмүүс өвчнөө эдгэртэл хүлээж бүрэн эрүүлжсэний дараа вакцин хийлгэхийг зөвлөж байна.Хөнгөвтөр өвчлөгсөд харин вакцин хийлгэж болох нь.
6. Вакциний дараа гар болох хүндрэлүүд
Вакцин хийлгэсний дараа бусад эм тарианы адил хариу гаж урвал өгч болно.Хөнгөн харшлын урвалаас эхлээд хүнд хэлбэрийн урвал өгч болдог.Гэвч маш ховор.Идэвхгүйжүүлсэн томуугийн вакцин нь үхүүлсэн томуугийн вирусийг агуулдаг тул томуугаар өвчлөх боломжгүй.Вакциний дараахь хөнгөн урвал:

- Тариа хийсэн хэсэгт улайж ,хавдаж,өвчтэй болно.
- Халуурна.
- Өвдөнө.
Дээрхи шинжүүд вакцин хийлгэсний дараа 1-2 хоног үргэлжилнэ.
Вакциний дараахь хүнд хэлбэрийн урвал:
Вакциний дараахь хүнд хэлбэрийн урвал:
- Амь насанд аюултай хүнд харшлын урвал өгч болно.Вакцин хийснээс хойш хэдхэн минут,цагийн дотор үүснэ.
- 1976 онд 1 удаа вакциний хүндрэлээс болж Гийена-Барре хам шинж \ сааждаг өвчин\ үүссэн байна.Энэ нь нэг сая тохиолдолд 1-2 тохиолдож болох нь. Гэвч ханиад,томуугаар хүндэрч буй тохиолдлын хажууд хамаагүй бага тоо билээ.
No comments:
Post a Comment