Танилцуулга



“Амин холбоо” ӨЭМТ ийн түүхэн замнал
     Монгол улс хүүхдийн хэсгийн эмнэлэг нэртэйгээр зөвхөн 0-15 насны хүүхдэд ЭАШТҮ-г үзүүлэг байснаа 1991 оноос өрхийн системд шилжин  өрхийн гишүүн бүрт  эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг болсон. Тус өрхийн эмнэлэг нь 1999 оны ЗГ-ын 149 тоот тогтоолоор 2001 онд  Азийн хөгжлийн сангийн тусламжтайгаар “Амин холбоо” ЗБН, “Гурван хос”  гэсэн 2 эмнэлэг болон үүсгэн байгуулагдсан .



      “Амин холбоо” ЗБН нь  13-р багийн 13-р байрны 36 тоотод Эрдэнэбулган ахлагчтай 4 эмч, 4 сувилагч, туслах ажилтан 1 бүрэлдэхүүнтэйгээр 14, 16 -р багийн иргэдээд үйлчлэхээр үйл ажиллагаагаа эхэлсэн.

 
/Эмч Эрдэнэбулган, эмч Батцэнгэл, эмч Байгалмаа, эмч Цэцэгмаа, сувилагч Одонтуяа, сувилагч Мөнхөө, сувилагч Нармандах, сувилагч Должинсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хамт олон ажиллаж байсан бөгөөд
“Гурван хос” ЗБН нь 15р багийн 7-р байрны 36 тоот 13, 15р багийн хүн амд ЭАШТҮ-г үзүүлэхээр Өлзий ахлагчтай 4 эмч, 4 сувилагч бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа эхэлсэн түүхтэй             
Хуучин хорооллын хүн амд ЭАШТҮ -г үзүүлэхээр 2007 онд тус хоёр эмнэлгийг нэгтгэн “Амин холбоо” ЗБН нэртэйгээр Батцэнгэл ахлагчтай 7 эмч, 7 сувилагч,   1 бага эмч, 1 үйлчлэгч нийт 16 хүний бүрэлдэхүүнтэйгээр ЭМАШТҮ-г 13,14,15,16-р багийн ард иргэдийн эрэлт хэрэгцээнд  тулгуурлан тэгш, шудрага, шуурхай, чанартай, жигд
хүртээмжтэй хүргэх зорилготой ажилласан.
   2008 онд Монголын Өрхийн Эмнэлгүүдийн Холбооны гишүүн байгууллага болсон.
     2011 онд тус Өрхийн эмнэлэг нь Өрхийн Эрүүл Мэндийн Төв болон өөрчлөгдөн 2012 онд 13-р багийн нутаг дэвсгэрт эмнэлгийн тусгай зөвшөөрөгдсөн байртай, Улсын бүртгэлийн 2169835 тоот гэрчилгээтэйгээр  үйл ажиллагаагаа хэвийн явуулж  ирлээ.



Одоогоор 13,14,16-р багийн хүн амд болон харъяалалын нутаг дэвсгэрт орших 4, 5, 7, 10-р цэцэрлэг, “Од” цогцолбор сургуулийн сурагчдад ЭМАШТҮ-г үзүүлэх зорилготойгоор   5 эмч, 5 сувилагч, бага эмч , НЭМА,  тарианы сувилагч, нягтлан, нярав, үйлчлэгч зэрэг орон тооны бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.

Тус өрхийн эмнэлэг нь :
      Анхан шатны үзлэг, оношлогоо, эмчилгээ, өдрийн эмчилгээ, хүүхдийн дархлаажуулалт, умайн хүзүүний хавдрыг эрт илрүүлэх эсийн шинжилгээ, зүрхний цахилгаан бичлэг, Эхо оношлогоо, цусан дахь сахар, холестериний  хэмжээг тодорхойлох, УВЧ шарлага, бумба тавих болон, иллэг массаж, давсан зам, гүйлтийн зам, дугуй, захын булчингийн иж бүрдэл зэрэг чийрэгжүүлэх зэрэг үйлчилгээг явуулж байна. Үүнээс гадна  гэрээр эргэх, эмчлэх, сувилах , асрах  ард иргэдэд ЭМБ олгох сургалт сурталчилгааг хийх үйлчилгээг үзүүлдэг. 







 
Ололт:
·        2004 онд магадлан итгэмжлэгдсэн эмнэлэг болсон.  /4жилээр сунгагдсан/
·        2008 онд  магадлан итгэмжлэгдсэн эмнэлэг болсон.  /5жилээр сунгагдсан
·        2013 онд  магадлан итгэмжлэлд орж 4 жилээр сунгагдсан.
·         2011 онд  Өрхийн эмч нарын анхдугаар чуулга уулзалтанд  2 эмч  төлөөлөгчөөр
·        2001 онд “Монголын сувилахуй шинэ зуунд” сэдэвтэй сувилагчдын анхдугаар чуулга уулзалтанд 3 сувилагч төлөөлөгчөөр оролцсон.
·        Өрхийн эмчийн  болон сувилагчийн олгох  курст    эмч сувилагч нараа хамруулсан .
·        ЭМЯ ны тэргүүний ажилтан эмч 2, сувилагч 2, үйлчлэгч 1 
·        Дархан уул аймгийн тэргүүний ажилтан 2
·        УТ ийн магистр зэрэгтэй эмч 1
·        Баклавр зэрэгтэй сувилагч 4  тус тус болвсон хүчний чадавхитай ажиллаж байна.

2002 онд  Монголын Сувилагчдын анхдугаар чуулга уулзалт
 
 
Амжилт:
·        2007 оны 9-р сард Сүрьеэ өвчнийг бууруулах болзолт уралдаанд III байр
·        2007 онд Ариун үйлстэн хөдөлмөрч хамт олон
·        2007 онд “Идэвхтэй хөдөлгөөнийг  амьдралдаа хэрэгжүүлье “ тэмцээнд
 I байр
·        2007 онд  “Хөдөлмөрч хамт олон” өргөмжлөл 
·        2008 онд ХӨЦМ ийг хэрэгжүүлэгч шилдэг өрхийн эмнэлэг
·        2008 онд  Эрүүл сэтгэл зүйн орчин сэдэвт аяны уралдаанд “Шилдэг эрхийн эмнэлэг” өргөмжлөл
·        2009 онд Сүрьеэ өвчний тархалтыг бууруулъя болзолт уралдаанд                   II байр
·        2009 онд “Шилдэг чанарын баг “ өргөмжлөл
·        2009 онд Бие бялдарын хөгжлийн түвшин тогтоох  сорилын аянд      I  байр
·        ӨЭ  үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойн чуулга уулзалтанд 4 эмч сувилагч төлөөлөгчөөр оролцсон.
·        2011 онд Мөнгөн өвөл цасны баярын тэмцээнд III байр
·        2013 онд “Мөнгөн өвөл цэвэр агаар” тэмцээнд I байр
·        2013 онд ОУ ын сувилагч нарын баярын “ТВ Караоке “ тэмцээнд   III байр
·        2015 онд ОУ-ын сувилагч нарын ОПБХ 1-р байр

No comments:

Post a Comment