Tuesday, April 5, 2016
Менингит өвчин дэгдэж болзошгүй
Менингит өвчин дэгдэж болзошгүй
Энэ жил менингит өвчний дэгдэлт гарах өндөр магадлалтай байгаа гэнэ. Энэ талаар ХӨСҮТ-ийн хэвлэл мэдээллийн ажилтан Ч.Уртнасангаас тодруулахад, тэрбээр “Одоогийн байдлаар улаанбурхан, томуу зэрэг өвчин гарч байгаа. Харин дээрх хоёр өвчний араас менингит гарах өндөр магадлалтай байна” гэсэн юм.
“Одоогийн байдлаар улаанбурхан, томуу зэрэг өвчин гарч байгаа. Харин дээрх хоёр өвчний араас менингит гарах өндөр магадлалтай байна”
Гол төлөв 0-5 насны хүүхэд менингитийн бактери тээгч байдаг аж. Энэ өвчнийг эхэн үед нь мэдээгүй өнгөрөөж, эмчилгээ хийлгээгүй тохиолдолд хүндэрч, цахилгаан менингит буюу хамгийн хүнд хэлбэр рүүгээ шилжин, өвчтөн амиа алдах хүртэл аюултай гэдгийг эмч мэргэжилтнүүд анхааруулж байна.
Мэдээж вакцинжуулалтад хамрагдсанаар энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой гэнэ. Урьдчилан сэргийлэх вакциныг ХӨСҮТ-ийн “Сайн дурын дархлаажуулалтын кабенит”-д хийдэг аж. Уг вакциныг хэдэн ч насны хүн хийлгэж болох бөгөөд зөвхөн халуурч байгаа болон ямар нэгэн халдварт өвчин туссан хүн хийлгэх боломжгүй гэсэн заалттай юм байна.
Түүнчлэн гэрийн нөхцөлд уг өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд давс, царван, тамедины уусмалаар хоолойгоо тогтмол зайлж, хоолой буюу амны хөндийн эрүүл ахуйг сайтар сахих хэрэгтэй гэдгийг мэргэжилтнүүд зөвлөж байна.
Хэрэв таны ойр орчимд толгой нь хүчтэй өвдөж, өндөр халуурч, арьсан дээр цусархаг тууралт гарсан хүн байвал яаралтай эмнэлгийн байгууллагад хандаах хэрэгтэйг дахин сануулъя.

Monday, April 4, 2016
Бүсгүйчүүдээ заавал уншаарай
Охид бүсгүйчүүддээ анхааруулах үүднээс доорх мэдээллийг хүргэж байна. Бидний эмэгтэй хүн болохын хамгийн том баталгаа бол сарын тэмдэг юм. Саяхан нэгэн эмэгтэй нянгийн хүнд халдвараас болж амь насаа алдах дөхжээ. Энэ бүхэн эмэгтэй угаалгын өрөөндөө ухаан алдаж унаснаар эхэлсэн байна.
Эл үйл явдал болохоос өмнө тус эмэгтэйн үс, хумс нь маш ихээр унадаг болсон байна. Түүнийг эмнэлэгт хүргэхэд нянгийн хүнд халдварын хортой цочролд орсон гэсэн шинжилгээний хариу бөгөөд хамгийн хачирхалтай нь энэ нянгийн халдвар тампоны хэрэглээнээс үүдэлтэй байжээ. Ухаан алдаж унаснаас хойш тэрээр комд орсон ба найм хоногийн дараа сэрэхдээ өөрийгөө хэн гэдэг, хаана амьдардаг тэр ч бүү хэл гурван охины ээж гэдгээ ч ор тас мартсан аж. Бүсгүйн сэтгэц болоод бие нь улам муудсаар байсан юм.
Түүний хөдөлгөөн маш удааширч ярихдаа ч өгүүлбэрээ гүйцээх чадваргүй болжээ. Эмч нар хэлэхдээ түүнийг хоёр жилийн дараа энэ байдлаас сайжирна хэмээн дүгнэсэн байна. Нянгийн хүнд халдварыг тэрээр тампоныг хэт олон цагаар хэрэглэсэнтэй шууд холбоотой. Тампоныг биедээ найман цагаас илүү хугацаатайгаар хэрэглэж болдоггүйн учир нь хүний биеийн темпратурт нян маш хурдацтай өсөж, хөгждөг байна. Хэрвээ үүнийг уншигч авхай та ч мөн адил тампон хэрэглэдэг бол дараа дараагийн удаад зөв хэрэглэж бусадтай энэхүү мэдээллээ хуваалцахыг хүсье!
Улаан бурхнаар өвчилсөн хүүхдийн 90 хувь вакцинд хамрагдах нас хүрээгүй байжээ
2016 оны 3 сарын 15
Өнөөдрийн байдлаар 9383 улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, 1890 хүн лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна. Энэхүү өвчнөөр эндсэн хүүхдийн 90 хувь нь вакцин тариулах нас болоогүй, суурь өвчтэй, хавсарсан эмгэгтэй, рахит, тэжээлийн дутагдалтай хүүхдүүд байсан аж. Учир нь 0-8 сартай хүүхдүүд өвчлөлд ихээр өртөж байгаа нь 9 сартайгаас улаанбурханы товлолтын вакциныг хийж эхэлдэгтэй холбоотой. Нас баралтын түвшин 0.02 хувь байгаа бол, өвчлөлийн насны 47 хувийг 15-29 насныхан, 11 хувийг г 0-8 сартай буюу вакцин тариулах нас болоогүй хүүхдийн өвчлөл эзэлжээ.
Дээрх өвчлөлийн дэгдэлт улсын хэмжээнд өндөр байгаа тул тухайлбал, сүүлийн хоёр сарын турш нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч, асрагчид ажиллаж байгаа аж. Тус дүүрэгт 0-16 насны 100 гаруй мянган хүүхэд байдаг бөгөөд нийт эмнэлэгт ирж буй хүүхдийн 70 хувийг зөвлөгөө өгөөд гэрт нь буцаадаг гэнэ. Өрхийн эмнэлгүүдийн хувьд уртасгасан цагаар ажиллаж байгаа. Өвчний дэгдэлттэй холбогдуулан ус, дулаан, цахилгааны зардлууд тогтмол нэмэгдэж 2-3 сая төгрөгөөр илүү гарч байгаа талаарх мэдээллийг мөн өглөө.
Мөн нийслэлийн Баянзүрх дүүргийн хувьд уртасгасан цагаар ажиллаж өнөөдрийн байдлаар 417 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас хүүхэд 215, ачаалал 2-2,5 дахин их байгааг мэдээлсэн бол нийслэлийн Баянгол дүүргийн хувьд өвчнөөс урьдчилан сэргийлэх ажилд голлон анхаарч, өрхийн бүх эмнэлгүүд бэлэн байдалд ажиллаж байгаа аж.
Халдварт өвчин судлалын үндэсний төв/ХӨСҮТ/-ийн Яаралтай тусламжийн тасгаар хоногтоо 367 өвчтөн ирж үйлчлүүлж байгаагаас өнөөдрийн байдлаар Эрчимт эмчилгээний тасаг 10 ортой хэдий ч 17 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна. Иргэд өрхийн эмнэлгээрээ дамжилгүй шууд өөрсдөө хувийн унаагаараа ирдэг, өдөртөө 150 хүнд зөвлөгөө өгөөд гэрт нь буцааж байгаа талаар тус эмнэлгийн тусламж үйлчилгээ эрхэлсэн дэд дарга М.Тунсаг ярьсан юм.
Энэхүү уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа “ХӨСҮТ-ийн ачаалал өндөр бүх ороо хүүхдийн оронд шилжүүлэн ажиллаж байна. Дэгдэлт гарсантай холбогдуулан Эрүүл мэнд, спортын сайдын албан даалгавар, улаанбурхан өвчний дэгдэлтийн хариу арга хэмжээний төлөвлөгөө, зөвлөмжийг шат дараатай авч хэрэгжүүлж байна. 19-30 настай залуучуудын дунд дэгдэлт их байгаа. Тиймээс нэмэлтээр вакцинжуулалт дархлаажуулалтыг хийхээр төлөвлөж Засгийн газрын хуралдаанаар асуудал оруулахаар бэлтгэж байна” гэдгээ мэдэгдлээ.
Улаанбурхан өвчин зөрөөд өнгөрөхөд л халдварлах боломжтой, халдварлалтын түвшин 99 хувьтай хамгийн их халдвартай өвчин аж. Тиймээс нэрвэгдэхгүй байх нөхцөл бол өөрөө өөрийгөө өвчнөөс хамгаалах явдал юм байна.
Одоогийн байдлаар дэлхийн 110 гаруй улсад улаанбурхан өвчин гарсан гэх мэдээллийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргаад буй ажээ.
Monday, January 11, 2016
Дархан-Уул аймгийн ТХТН-үүд, вирүс судлалын лабораторид дэмжлэгт хяналт хийсэн мэдээлэл
ХӨСҮТ-ийн ТҮН-ийн халдвар судлагч их эмч Г. Цэрэндолгор, амбулаторийн их эмч Б. Оюунбилэг, ВСЛ-ын вирүслогч Г. Нямаа нар 2015 оны 10 дугаар сарын 18-наас 23-ны өдрүүдэд Орхон, Дархан-Уул аймгийн амбулатори болон эмнэлэгт суурилсан томуугийн харуулдан тандалтын нэгжүүд, вирүс судлалын лабораторийн үйл ажиллагаанд дэмжлэгт хяналтыг ажлын байран дээр хийж зөвлөлгөө өгч ажиллаа.
Орхон, Дархан-Уул аймгийн хэмжээнд амбулаториор үйлчлүүлэгсдийн 0.3-иас 1.5%-ийг томуу, томуу төст өвчин эзэлж, өвчлөлийн түвшин бага хэдий ч, Эрүүл мэндийн сайдын 2014 оны 358 тоот тушаал, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирлын 2015 оны 7/767, 7/768 албан тоотуудын заалтыг хэрэгжүүлэн, ТТӨ-өөс урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгаа, хүүхдийн байгууллагуудад томууг эрт илрүүлэх ажлыг зохион байгуулж, эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлаа ханган ажиллаж, эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилтныг томуугийн эсрэг дархлаажуулалтанд хамруулах ажлууд хийгдэж байна. Дээрхи ажлууд хийгдэж байгаа боловч тус аймгийн БОЭТ болон НЭ-ийн үйл ажиллагаанд томуугийн 7 хоногийн мэдээ өгөлтөөс бусад ажлууд хангалтгүй хэрэгжиж, байгууллагын удирдлагууд энэ талаар мэдээлэл багатай байна. Дэмжлэгт хяналтын явцад Орхон, Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газар, Бүсийн оношлогоо эмчилгээний төв, Нэгдсэн эмнэлгүүдэд тус бүрт нь хийж хэрэгжүүлэх ажлын зөвлөмжийг өглөө.
Зураг 1. Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Г.Баясгалан, Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Ю. Алтантуяа, халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн нарын хамт
Зураг 2. Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүдэд зөвлөлгөө өгч байгаа нь.
Зураг 3. Орхон аймгийн БОЭТ-ийн ерөнхий эмч Ч.Цэрэндагвад дэмжлэгт хяналтын удирдамж, тандалтын талаар танилцуулж байгаа нь.
Зураг 4. Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга С. Энхжаргалд дэмжлэгт хяналтын талаар танилцуулж байгаа нь
Зураг 5.Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч Б.Эрдэнэтулгатай тандалтын талаар ярилцаж байгаа нь
Зураг 6. Дархан-Уул аймгийн “Амин холбоо” ӨЭМТ-ийн ахлагч С. Туяа, (зүүн гараас 2 дахь) мэргэжилтнүүдийн хамт
Tuesday, November 17, 2015
Subscribe to:
Posts (Atom)