Охид бүсгүйчүүддээ анхааруулах үүднээс доорх мэдээллийг хүргэж байна. Бидний эмэгтэй хүн болохын хамгийн том баталгаа бол сарын тэмдэг юм. Саяхан нэгэн эмэгтэй нянгийн хүнд халдвараас болж амь насаа алдах дөхжээ. Энэ бүхэн эмэгтэй угаалгын өрөөндөө ухаан алдаж унаснаар эхэлсэн байна.
Эл үйл явдал болохоос өмнө тус эмэгтэйн үс, хумс нь маш ихээр унадаг болсон байна. Түүнийг эмнэлэгт хүргэхэд нянгийн хүнд халдварын хортой цочролд орсон гэсэн шинжилгээний хариу бөгөөд хамгийн хачирхалтай нь энэ нянгийн халдвар тампоны хэрэглээнээс үүдэлтэй байжээ. Ухаан алдаж унаснаас хойш тэрээр комд орсон ба найм хоногийн дараа сэрэхдээ өөрийгөө хэн гэдэг, хаана амьдардаг тэр ч бүү хэл гурван охины ээж гэдгээ ч ор тас мартсан аж. Бүсгүйн сэтгэц болоод бие нь улам муудсаар байсан юм.
Түүний хөдөлгөөн маш удааширч ярихдаа ч өгүүлбэрээ гүйцээх чадваргүй болжээ. Эмч нар хэлэхдээ түүнийг хоёр жилийн дараа энэ байдлаас сайжирна хэмээн дүгнэсэн байна. Нянгийн хүнд халдварыг тэрээр тампоныг хэт олон цагаар хэрэглэсэнтэй шууд холбоотой. Тампоныг биедээ найман цагаас илүү хугацаатайгаар хэрэглэж болдоггүйн учир нь хүний биеийн темпратурт нян маш хурдацтай өсөж, хөгждөг байна. Хэрвээ үүнийг уншигч авхай та ч мөн адил тампон хэрэглэдэг бол дараа дараагийн удаад зөв хэрэглэж бусадтай энэхүү мэдээллээ хуваалцахыг хүсье!
No comments:
Post a Comment