ХӨСҮТ-ийн ТҮН-ийн халдвар судлагч их эмч Г. Цэрэндолгор, амбулаторийн их эмч Б. Оюунбилэг, ВСЛ-ын вирүслогч Г. Нямаа нар 2015 оны 10 дугаар сарын 18-наас 23-ны өдрүүдэд Орхон, Дархан-Уул аймгийн амбулатори болон эмнэлэгт суурилсан томуугийн харуулдан тандалтын нэгжүүд, вирүс судлалын лабораторийн үйл ажиллагаанд дэмжлэгт хяналтыг ажлын байран дээр хийж зөвлөлгөө өгч ажиллаа.
Орхон, Дархан-Уул аймгийн хэмжээнд амбулаториор үйлчлүүлэгсдийн 0.3-иас 1.5%-ийг томуу, томуу төст өвчин эзэлж, өвчлөлийн түвшин бага хэдий ч, Эрүүл мэндийн сайдын 2014 оны 358 тоот тушаал, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирлын 2015 оны 7/767, 7/768 албан тоотуудын заалтыг хэрэгжүүлэн, ТТӨ-өөс урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгаа, хүүхдийн байгууллагуудад томууг эрт илрүүлэх ажлыг зохион байгуулж, эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлаа ханган ажиллаж, эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилтныг томуугийн эсрэг дархлаажуулалтанд хамруулах ажлууд хийгдэж байна. Дээрхи ажлууд хийгдэж байгаа боловч тус аймгийн БОЭТ болон НЭ-ийн үйл ажиллагаанд томуугийн 7 хоногийн мэдээ өгөлтөөс бусад ажлууд хангалтгүй хэрэгжиж, байгууллагын удирдлагууд энэ талаар мэдээлэл багатай байна. Дэмжлэгт хяналтын явцад Орхон, Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газар, Бүсийн оношлогоо эмчилгээний төв, Нэгдсэн эмнэлгүүдэд тус бүрт нь хийж хэрэгжүүлэх ажлын зөвлөмжийг өглөө.
Зураг 1. Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Г.Баясгалан, Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Ю. Алтантуяа, халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн нарын хамт
Зураг 2. Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүдэд зөвлөлгөө өгч байгаа нь.
Зураг 3. Орхон аймгийн БОЭТ-ийн ерөнхий эмч Ч.Цэрэндагвад дэмжлэгт хяналтын удирдамж, тандалтын талаар танилцуулж байгаа нь.
Зураг 4. Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга С. Энхжаргалд дэмжлэгт хяналтын талаар танилцуулж байгаа нь
Зураг 5.Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч Б.Эрдэнэтулгатай тандалтын талаар ярилцаж байгаа нь
Зураг 6. Дархан-Уул аймгийн “Амин холбоо” ӨЭМТ-ийн ахлагч С. Туяа, (зүүн гараас 2 дахь) мэргэжилтнүүдийн хамт
No comments:
Post a Comment