Monday, February 6, 2017

Менингококкын халдвар

Тодорхойлолт: Менингококкын халдвар нь арьсан дээрх өвөрмөц зөв биш хэлбэртэй хэмжээ нь ижилгүй цусархаг тууралт болон тархины зөөлөн бүрхүүл, тархины эдийн үрэвслээр илэрдэг нянгийн гаралтай амьсгалын замын цочмог халдварт  өвчин.
Үүсчгэгч: Niesseria meningitidis гэгдэх грамм сөрөг  хос кокк юм. Хөдөлгөөнгүй,спор үүсгэдэггүй , Гадаад орчинд тэсвэр муутай. A, B, C, D, Е, W, X, Y, Z  зэрэг серотиптэй. Менингококкын эсийн хана нь липополисахарид бүхий эндотоксин агуулдаг.
Тархвар судлал:
Халдварлах зам нь агаар дуслын  замаар өвчтэй хүнээс хүнд халдвар дамжина.
Өвчний эх уурхай нь:
  •  менингитийн халдвараар өвдсөн хүн
  • хамар залгиурын үрэвслээр өвчилсөн хүн
  •  нян тээгчид: насанд хүрэгчдийн 5-10% нь эрүүл нян тээгчид байдаг ба тэдгээрийн халдвар тээх дундаж хугацаа 9-10 сар
 Менингококкын халдвараар 19 насны хүмүүс түүний дотроос 6-36 сар хүртлэхнасны хүүхдүүд зонхилдон өвчилнө.
Хавсаргын тогтолцооны төрөлхийн дутагдалтай хүмүүс халдварт өртөмтгий.
8,10,15 жилийн үечлэлтэй дэгдэлт хэлбэрээр тархана.
Өвчлөл 9,10 сараас эхлэн 2,3 сард өвчлөл дээд хэмжээндээ хүрнэ.
Өвдсөний дараа тогтвортой дархлаа тогтоно.
Ангилал:
  • Түгмэл хэлбэр :
    • Менингококцемия
    • Менингит
    • Менингоэнцефалит
  • Байршмал хэлбэр
o    Нян тээгч
o    Хамар залгиурын үрэвсэл
  • Хавсарсан  хэлбэр
o   Менингококкцемия + менингит
o   Менингит+менингококкцемия
  • Ховор тохиолдох  хэлбэр
o   Зүрхний булчингийн үрэвсэл
o   Үений үэвсэл
o   Нүдний солонгон бүрхүүлийн үрэвсэл
Хүндийн зэргээр нь хөнгөн, дунд, хүнд ,нэн хүнд
Эмнэлзүйн явцаар нь цочмог, ужиг, архаг, цахилгаан хэлбэр гэж тус тус ангилна.   
Эмнэл зүй
Нууц хугацаа:6-7 хоног. Хамгийн бага нь 12 хэдэн цаг, их нь 20 хоног үргэлжилж болдог.
Өвчин 38-42 хэм хүртэл гэнэт өндөр халуурч, хоол унданд дургүйцэх, бие сулрах, дотор муухайрах, уур уцаартай цочромхой эсвэл ноомой болох царай цонхийх бага насны хүүхдэд гэдсээр өвдөх 1-2 удаа шингэн суулгах зэрэг ерөнхий хордлогын шинжээр эхэлж, 1-2 хоногт эмнэл зүйн сонгомол шинжүүд тод илэрнэ. Хөнгөн явцтай үед улаанбурханы тууралттай төстэй гүвдрүүт тууралт  бүх биеэр гарах бөгөөд тэдгээрийн аль нэг нь дотроосоо цусархаг шинжтэй болсон байна. Цусархаг тууралт нь өвчин эхэлснээс хойш 4-12 цагийн дотор ихэвчлэн хөл, гуяар гарна. Хэрэв өвчин хүнд явцтай байвал үхжилт тууралт 4-6 цагийн дотор биеийн дээд хэсэг болох цээж, хэвлий, нүүр, салст бүрхүүлд, ялангуяа нүдний салст бүрхүүлд гардаг. Цусархаг тууралт нь хөх ягаан өнгөтэй дарахад арилахгүй, одлог болон янз бүрийн хэлбэр хэмжээтэй байна. Гүвдрүүт тууралт 1-2 хоног, цусархаг тууралт дунджаар 2-5 хоног, үхжилт тууралт 7-10 хоног, заримдаа 2-3 сарын дараа арилах талтай.
Менингококкын хамар залгиурын үрэвслээр өвчилсөн  үед залгиур хоолойн арын хана маш улайсан хөөсөн, хамар битүүрсэн бронхитын шинж илэрнэ. Халуун субфебрилный.Цусны шинжилгээнд  цагаан эсийн тоо ихэссэн, улаан эсийн тунах хурд  бага зэрэг ихэссэн байна.
Менингококкцемия.
  • Энэ үед өндөр халуурч өвчин хурц эхэлнэ. Өвчтөний царай цонхигор , зовиур шаналгаа ихтэй байдаг.
  • Гол шинж тэмдэг нь цусархаг тууралт (цэгчилсэн хэлбэрээс том одлог цус харвалтууд хонго, гуя, гар мөчдөөр, цээжээр болон нүүр, зовхи нүдний салстад сийрэг цөөн туурна. Тууралт нь халууралт эхэлснээс хойш 4-12 цаг дунджаар 6-8 цагын дотор гарч эхэлдэг. Мөн  хамар, ходоод бөөр, өндгөвчөөс цус алдалт, харвалт үүсч болно. Арьсан дээрх том хэмжээний цус харвалт сүүлдээ үхжилт тууралт үүсгэнэ.
  • Мөн үеэр болон булчингаар өвдөх шинж илэрнэ. Хүнд хэлбэрийн үед моно, поли артрит, пневмония миокардит, перикардит, менингококкын цусан үжил (сепсис)-д шилжинэ.
МК менингит:
  • Өндөр халуурч хурц эхлэнэ, ядарна,
  • Толгой хүчтэй өвдөнө, толгой эргэнэ,
  • Бөөлжинө, бөөлжсөний дараа биеийн байдал улам  дордоно,
  • Тайван биш, саатлийн байдалтай
  • Менингитийн шинжүүд илэрнэ. /Дагзны булчингийн хөшингө, Кернинга, Бурдзинскийн шинжүүд /
МК-н үжил: Цахилгаан хэлбэрээр маш хүнд хурдан явцтай эхэлнэ. Тууралт богино хугацаанд нэмэгдэнэ. Дагжин чичэрнэ, толгой руу нь хүчтэй хатгаж өвдөнө, олон удаа  бөөлжинө, халуурна (40-410С) тайван биш, эсвэл ноомой нойрмог, үе үе таталт өгнө.
Нэн хүнд явцтай менингококцемийн үед насанд хүрэгчдэд дараахь 4 шинж илэрсэн үед нас баралт өндөр гэж үздэг:
  •  Ийлдсийн фибриноген 1.5 g/L  ба түүнээс бага
  • V фактор 0.2 ба түүнээс бага
  • Тромбоцит 80х109 /л
  • Нугасны шингэнд цагаан эс  20х106 /л-ээс бага
Цусан үжил зарим үед богино хугацааны дотор хүндэрч, хэт хурдан явцтай халдвар хордлогын шокод хүргэдэг.
Халдвар-хордлогын шокийг гурван зэрэг болгон хуваана.

Үзүүлэлтүүд
ХХШ I зэрэг
ХХШ II зэрэг
ХХШ III зэрэг
Зовиур
Жихүүдэс хүрэх
Бие ихээр сулрах
Даарах, бүгчимдэх
Биеийн халуун
38-39 хэм
36 хэм, хэвийн
Багассан, 35-36 хэм
Арьсны халуун, мөчний хөрөлт
Арьс дулаан мөч бүлээн
Арьс бүлээн, мөч хүйтэн
Бүх бие хүйтэн
Царайны өнгө, хөхрөлт
Цонхигор, хамар уруулын гурв хөх
Цонхигор, эрээнтсэн, мөч хөх
Хөхөлбөр, бүх бие хөх
Гведалийн шинж
8-10 сек
10 сек-с их
10 сек-с их
Тууралт
Олон тооны цусархаг, үхжилт
Том том цусархаг, том үхжилт
Том том үхжилт, хүүрийн толбо
Цусархагийн шинж
Тууралт нэмэгдэнэ, нүд салс цус харвалт
Нүдний салс цус харвалт их, хамраас цус гарах
Цус алдах
Мэдрэл-сэтгэхүйн байдал
Ухаантай, хөөрөл, хэт мэдрэг, цочромхой
Ухаантай, саатал, хөөрөл, менингитийн шинж, таталт
Ухаан бүүдгэр, ухаангүй, тархины оврого, мэдрэхүй алдагдсан
Амьсгал
Олширсон
Амьсгаадсан
Эмгэг амьсгал, хэм алдагдсан
Зүрхний цохилт
Хурдассан
хурдассан
Хэм алдагдсан

Менингоэнцефалит:Толгой хүчтэй өвдөнө, эргэнэ, дотор муухайрч бөөлжинө, нүд, дагзруу  өвдөнө, өндөр халуурч чичирнэ, артерийн даралт ихсэнэ, ЭКГ өөрчлөгдөнө. Ухаан санаа өөрчлөгдөж голомтот шинж тэмдэг гарна.
Тархины цочмог хавангийн эмнэлзүй
Үзүүлэлт
1-р үе
2-р үе
3-р үе
Ухаан санаа
Бүүдгэр , хөөрөл ба саатлын байдалтай
Ухаангүй , тархины комын 1,2-р үеийн шинж
Ухаангүй , тархины комын 2,3-р үеийн шинж
Татах хам шинж
Богино хугацааны чичирхийлсэн клоник таталт
Удаан хугацааны бүх биеийн тоник, сул клоник таталт
Богино хугацааны тоник дараа нь таталт илрэхгүй
Булчингийн тонус
Хэвийн үл мэдэг чангарсан
Чангарсан
Суларсан, арилсан
Рефлекс
Рефлекс хэвийн бага зэрэг ихэссэн
Арьс ,шөрмөсний рефлекс суларсан. Эмгэг рефлекс
Рефлекс илэрсэн
Хүүхэн хараа
Хэвийн , нарийссан, гэрлийн урвал сул
Нарийссан , гэрлийн урвал сул
Өргөссөн , гэрлийн урвалгүй
Нүдний эвэрлэгийн рефлекс
Сул
Илрэхгүй
Илрэхгүй
Менингитийн шинж
Тод
Тод
Багассан
Амьсгал
Олширсон
Олширсон , хэм алдагдсан
Цөөрсөн , эмгэг амьсгал
Артерийн даралт
Нэмэгдсэн
Нэмэгдсэн
Багассан
Царай
Баргар , хүрэндүү
Хөхөвтөр , хүрэндүү эсвэл цонхигор
Цонхигор
Хөхрөлт
Илрэхгүй
Хамар уруулын гурвалжин
Акроцианоз
Цусны сахар
Хэвийн ихэссэн
Ихэссэн
Янз бүрийн хэмжээнд
рО2
Хэвийн
Багасах
Хэт багасах
рСО2
Хэвийн
Багасах
Янз бүрийн хэмжээнд
РН
Хэвийн
Амьсгалын гаралтай алкалоз
Янз бүрийн хэмжээнд
Нугасны усны даралт
Нэмэгдсэн
Нэмэгдсэн эсвэл багассан
Нэмэгдсэн

Оношлогоо:  
1.Нян судлалын шинжилгээг антибиотик эмчилгээнээс өмнө цус , тархи нугасны шингэнийг авч үүсгэгч илрүүлэх шинжилгээгхийнэ.
2. Цусны ерөнхий шинжилгээнд: цагаан эсийн тоо хэт олшрох (15·109/л ба түүнээс дээш), улаан эсийн тунах хурд 20 мм/цаг ба түүнээс ихболно.
3. Тархи нугасны шингэнд:нугасны ус даралттай, булингартай, эсийн тоо тоолж болохгүйгээр ихэсэж нейтрофил эс давамгайлсан (60-100%), уураг нэмэгдсэн  байна.                     
Хүндрэл:Менингококцемийн үед халдвар хордлогын шок, менингитийн үед тархины цочмог хавангийн хүндрэл хамгийн элбэг бөгөөд үхэлд хүргэдэг хүндрэлүүд юм.
Эрт тохиолдох хүндрэл
·         Халдвар хордлогын шок
·         Тархины цочмог хаван
·         Бөөрний дээд булчирхайн цочмог дутагдал
·         Бөөрний цочмог дутагдал
Хожуу тохиолдох хүндрэл
·         Тархины дотоод даралт ихсэх
·         Эпилепси
·         Дотоод шүүрлийн булчирхайн эмгэг
Эмчилгээ:
Менингококкт халдвар гэж оношлосон тохиолдолд эмнэлгийн тусламж үйлчилгээний шатлалыг үл харгалзан эмчилгээг шууд эхэлнэ.
Хөнгөн дунд хэлбэрийн үед анхны тусламжийг үзүүлэн зөөвөрлөнө.
3 сараас доош үед
·         Цефатаксим 50 мг/кг/удаа 6 цагаар
·         Ампициллин 300 мг/кг/хоногт эсвэл амоксициллинтэй   хавсран хэрэглэнэ.
·         Дексаметазон 0.4 мг/кг-аар  12 цагаар 2 хоногийн турш  хийнэ.
·         Менингиттэй бол нугасны ус авах
·         Бусад шинж тэмдгийн эмчилгээнүүд
3 сар түүнээс дээш насныханд
·         Цефтраксион50-75 мг/кг/удаа эсвэл Цефатаксим 2 хувааж 7-10  хоног. Кальцийн бэлдмэл хэрэг
·         Дексаметазон 0.4 мг/кг-аар  12 цагаар 2 хоногын турш  хийнэ.
·         Менингиттэй бол нугасны ус авах
·         Бусад шинж тэмдгийн эмчилгээнүүд
Хүнд хэлбэр болон шоктой үедаль ойр байгаа эмнэлэгт хандан эмнэлгийн тусламж үйлчилгээг яаралтай үзүүлнэ.
·         Левомицетин сукцинат80-100 мг/кг 8 цагаар биеийн байдал тогтворжсоны дараа Цефтраксион 100 мг/кг/хоногт бодож
·         Дексаметазон 0.4 мг/кг-аар  12 цагаар 2 хоногын турш  хийнэ.
Хэрэв шоктой байвал:
·         Хөл гарт бүлээн жин тавина
·         Хүчилтөрөгч эмчилгээг хамрын ац гуурсаас эхлээд шаардлагатай бол цагаан мөгөөрсөн хоолойд  гуурс тавин амьсгал удирдах хүртлэх арга хэмжээг авна
·         Найдвартай 2 том судсыг хатган богино, бүдүүн зүү тавин яаралтай шингэн сэлбэж эхэлнэ.
Рингер лактат эсвэл Натри хлоридын 0.9% ийн уусмалыг 20мл/кг аар бодон урсгаж 10 минутын дотор хийнэ. 5-10 минутын дараа дахин үнэлээд үр дүнгүй бол дахин дээрх үйлдлийг 3-н удаа давтан хийж болно. Энэ үедээ амин  үзүүлэлтүүдийг хянана.
•         АДуД>65
•         Агшилтын Д>90 мм муб
•         Шээсний гарц> 0.5 мл/кг/ц
•         Захын цусны О2-н сатураци>94%байлгахыг зорино.
Хэрэв шингэн сэлбэлтэнд үр дүн өгөхгүй бол Инотроп , вазопрессор эмчилгээг авна.
Допамин 10-20 мкг/кг/мин
Адерналин 0.1 мкг/кг/мин
·         Коагулограммын шинжилгээнд үндэслэн цус бүлэгнэлтийн алдагдалыг засна. Үүнд: Шинэ хөлдөөсөн сийвэн 10-20 мл/кг-р бодон хийнэ
·         Хүчил шүлтийн тэнцвэрийн шинжилгээнд рН>7.15 байгаа үед натри бикарбонатийг 4 мл/кг-р бодон хийнэ
·         Цусны сахар 3 ммоль/л-с доош үед 10% глюкозыг 5 мл/кг-р бодон дуслаар хийнэ
Тархины хавангийн үед
  • Толгойг  30° өндөр байлгана
·         Хүчилтөрөгч эмчилгээ
·         Маннитол  0.25-0.3 гр/кг/удаа тунгаар түргэн дуслаар хийнэ
  • Өвдөлтгүй  байлгах / тархины даралт ихсэхээс сэргийлхээс гадна тархины хаванг бууруулна/
  • Нормооксеми  / PO2-ийг 90%-с доош 5 минут байлгахад нас баралт 3 дахин хэсдэг / PaCO2 80-110 mmHg
  • Нормоволеми
  • Нормовентиляци
  • Нормогликеми                       /сахар 90-110 mg/dl/
  • Нормотерми                           /36-38°C/
  • Цус багадалтаас сэргийлэх   /Гемоглобин 10 мг/дл-с их/
  • Осмосийг хэвийн байлгах  /280-295 мосмоль/л/
Асаргаа, сувилгаа:Менингококкийн халдвараар өвчилсөн өвчтөнг ямар ч тохиолдолд халдвартын эмнэлэгт тусгаарлаж эмчилнэ.
Хайрсан, шарсан хоол болон янз бүрийн хүчтэй амтлагчаас бусад хоолыг хориглохгүй хэрэглэнэ. Өөрөө хооллож чадахгүй тохиолдолд ходоодны хаймсуураар, эсвэл судсаар хооллоно. Өвчний цочмог үеийг намдтал хэвтрийн дэглэм сахиулна.

Wednesday, December 14, 2016

Хөлдөлтийн үед үзүүлэх анхны тусламж


Хөлдөлтийн үед үзүүлэх анхны тусламж
Удаан хугацааны хүйтний үйлчлэлд үе мөчийн төгсгөл хэсэг, эсвэл чих, хамар зэрэг ил орших хэсгүүд хөлддөг. Хүйтний үйлчлэлд хөлдөлт болохоос гадна осголт болдог. Осголт, хөлдөлтөнд хүйтний эрч, агаарын чийглэг, салхины хурд зэргээс гадна хувцаслалт, биеийн эсэргүүцэл чухал үүрэгтэй. Бариу давчуу гутал хувцас нь цусны эргэлтийг саатуулж, амархан хөлдөх боломж бүрдүүлнэ. Мөн эцэж ядрах, цус алдах, удаан хугацаанд хөдөлгөөнгүй байх зэрэг нь хөлдөлтийг түргэсгэдэг. Хөлдөлтийг явцаар нь хөлдсөний дараахь буюу шинж тэмдэг нь балархай үе, гэссэний дараахь буюу шинж тэмдэг нь илрэх үе гэж хоёр хуваана. Хөлдөлтийг хүндрэлийн зэргээр нь 4 ангилдаг.
I зэрэг. Арьс, зөөлөн эд хөрч, өнгө нь улайж, улмаар цайвар болно. Хорсож хатгуулж өвдөхөөс гадна хавагнаж загатнах, мэдээ сулрах шинж илэрнэ.
II зэрэг. Хөлдөлт арьсны хөхлөг давхарга хүртэл явагдана. Хавагнаж, 2-3 хоносны дараа цусархаг шингэн бүхий цэврүү үүснэ. Нэлээд хүчтэй өвдөх ба хөлдсөн хэсэгт арьсны мэдээ суларна.
III зэрэг. Арьс бүтнээрээ хөлдөж үхжих бөгөөд арьсны өнгө хүрэнтэж, цусархаг шингэнтэй том цэврүүнүүд үүснэ. Арьсны мэдрэл алдагдаж, хатуурч үрэвсэх шинж тэмдэг илэрнэ. Арьс нь унасны дараа идээлж, шархны эдгэрэлтийг удаашруулна.
IV зэрэг. Яс хүртэл гүн хөлдөж, гэссэний дараа мөчний хөлдсөн хэсэг бүхэлдээ үхжинэ. 10-14 хоногийн дараа хөлдсөн хэсэг нь эрүүл эдээс тусгай шугамаар зааглагдана.
Хөлдөлтийн үед юуны өмнө дулаан байранд оруулж хөлдсөн хэсгийг спирт, үнэртэй ус зэргээр арчаад, аажим гэсгээнэ. Мөчийг мөстэй, хүйтэн усанд дүрэх, эсвэл цасаар үрж зөөлөн иллэг хийж, цусны эргэлтийг аажим сэргээх арга хэмжээ авна. Өвчтөнд халуун цай уулгах замаар дотроос нь аажим гэсгээж болно. Хөлдсөн хэсэгт хөвөнтэй зузаан боолт хийж өгнө. Гүн хөлдөлтийн үед анхны арга хэмжээг эрчимтэй аваад мэргэжлийн эмчид хүргэх нь чухал. Хөлдөлт, осголтоос сэргийлэхэд цаг улирлын байдалд гутал хувцсаа зөв тохируулах, хүйтэнд ажиллахын өмнө сайн амрах, илчлэг сайтай хоол унд хэрэглэх нь чухал юм. Хүйтэнд архи хэрэглэх нь буруу. Учир нь архи нь захын судсыг түр тэлж өргөсгөн дулаан алдах явдлыг түргэсгэхээс гадна биеийн эсэргүүцлийг доройтуулна. Хүйтэн нөхцөлд хүн үргэлж хөдөлж, ажиллаж байх нь хөлдөлтөөс сэргийлэхэд тустай. Ер нь зөв хувцасласан эрүүл саруул биетэй хүн л хүйтнийг хамгийн сайн тэсвэрлэдэг.

Хөлдөлтийн үед үзүүлэх анхны тусламж


Хөлдөлтийн үед үзүүлэх анхны тусламж
Удаан хугацааны хүйтний үйлчлэлд үе мөчийн төгсгөл хэсэг, эсвэл чих, хамар зэрэг ил орших хэсгүүд хөлддөг. Хүйтний үйлчлэлд хөлдөлт болохоос гадна осголт болдог. Осголт, хөлдөлтөнд хүйтний эрч, агаарын чийглэг, салхины хурд зэргээс гадна хувцаслалт, биеийн эсэргүүцэл чухал үүрэгтэй. Бариу давчуу гутал хувцас нь цусны эргэлтийг саатуулж, амархан хөлдөх боломж бүрдүүлнэ. Мөн эцэж ядрах, цус алдах, удаан хугацаанд хөдөлгөөнгүй байх зэрэг нь хөлдөлтийг түргэсгэдэг. Хөлдөлтийг явцаар нь хөлдсөний дараахь буюу шинж тэмдэг нь балархай үе, гэссэний дараахь буюу шинж тэмдэг нь илрэх үе гэж хоёр хуваана. Хөлдөлтийг хүндрэлийн зэргээр нь 4 ангилдаг.
I зэрэг. Арьс, зөөлөн эд хөрч, өнгө нь улайж, улмаар цайвар болно. Хорсож хатгуулж өвдөхөөс гадна хавагнаж загатнах, мэдээ сулрах шинж илэрнэ.
II зэрэг. Хөлдөлт арьсны хөхлөг давхарга хүртэл явагдана. Хавагнаж, 2-3 хоносны дараа цусархаг шингэн бүхий цэврүү үүснэ. Нэлээд хүчтэй өвдөх ба хөлдсөн хэсэгт арьсны мэдээ суларна.
III зэрэг. Арьс бүтнээрээ хөлдөж үхжих бөгөөд арьсны өнгө хүрэнтэж, цусархаг шингэнтэй том цэврүүнүүд үүснэ. Арьсны мэдрэл алдагдаж, хатуурч үрэвсэх шинж тэмдэг илэрнэ. Арьс нь унасны дараа идээлж, шархны эдгэрэлтийг удаашруулна.
IV зэрэг. Яс хүртэл гүн хөлдөж, гэссэний дараа мөчний хөлдсөн хэсэг бүхэлдээ үхжинэ. 10-14 хоногийн дараа хөлдсөн хэсэг нь эрүүл эдээс тусгай шугамаар зааглагдана.
Хөлдөлтийн үед юуны өмнө дулаан байранд оруулж хөлдсөн хэсгийг спирт, үнэртэй ус зэргээр арчаад, аажим гэсгээнэ. Мөчийг мөстэй, хүйтэн усанд дүрэх, эсвэл цасаар үрж зөөлөн иллэг хийж, цусны эргэлтийг аажим сэргээх арга хэмжээ авна. Өвчтөнд халуун цай уулгах замаар дотроос нь аажим гэсгээж болно. Хөлдсөн хэсэгт хөвөнтэй зузаан боолт хийж өгнө. Гүн хөлдөлтийн үед анхны арга хэмжээг эрчимтэй аваад мэргэжлийн эмчид хүргэх нь чухал. Хөлдөлт, осголтоос сэргийлэхэд цаг улирлын байдалд гутал хувцсаа зөв тохируулах, хүйтэнд ажиллахын өмнө сайн амрах, илчлэг сайтай хоол унд хэрэглэх нь чухал юм. Хүйтэнд архи хэрэглэх нь буруу. Учир нь архи нь захын судсыг түр тэлж өргөсгөн дулаан алдах явдлыг түргэсгэхээс гадна биеийн эсэргүүцлийг доройтуулна. Хүйтэн нөхцөлд хүн үргэлж хөдөлж, ажиллаж байх нь хөлдөлтөөс сэргийлэхэд тустай. Ер нь зөв хувцасласан эрүүл саруул биетэй хүн л хүйтнийг хамгийн сайн тэсвэрлэдэг.

Хүүхдийг осол гэмтлээс сэргийлэх талаар эцэг эх, асран хамгаалагчдыг үүрэг хариуцлагыг намэгдүүлэх, анхан шатны тулсламжийн дадал эзэмшүүлье


  1. 1. Хүүхдийг осол гэмтлээс сэргийлэх талаар эцэг эх, асран хамгаалагчдын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, анхан шатны тусламжийн дадал эзэмшүүлэх нь
  2. 2. 1. Хүүхдийн осол гэмтэл –Дэлхий нийтэд • 5-29 насны хүүхэд, залуучуудын нас баралтын үндсэн шалтгаан нь зам тээврийн осол болж байна. • ДЭМБ хүүхэд бүрийг осол гэмтэл, хүчирхийллийн эрсдлээс урьдчилан сэргийлж чадвал өдөрт 2000 гаруй хүүхдийн амь нас, эрүүл мэндийг аврах боломжтойг мэдээлж байна. • Дэлхийн хэмжээнд хүүхдийн осол гэмтлийн нас баралтанд зам тээврийн осол, живэх, түлэгдэх, унах, хордох, дайралт, халдлага, өөрийгөө гэмтээх шалтгаан тэргүүлж байгаагийн дотор түлэгдэхээс бусад шалтгаанд эрэгтэй хүүхдүүд эмэгтэй хүүхдүүдээс илүү өртсөн байна. • Хүүхдийн нас ахих тусам тухайн насны нас баралтанд осол гэмтлийн эзлэх хувь нэмэгдэж байна. • 15-19 насны өсвөр насны хүүхдийн нас баралтын тал хувийг осол гэмтлийн нас баралт эзэлж байна.
  3. 3. 2. Хүүхдийн осол гэмтэл – манай улсад • Хүүхэд өсвөр үеийнхний дунд бүртгэгдсэн осол гэмтэл 2008 онд 10000 хүн амд 311.4 байсан ба 2012 онд 388.3 болж нэмэгдсэн. • Нийт бүртгэгдэж байгаа осол гэмтлийн тохиолдлын 27.9 хувийг 19 хүртэлх насны хүүхэд, өсвөр насныхан эзэлж байна. • Хүүхдийн осол гэмтлийн тэргүүлэх шалтгаанд – Бүх төрлийн уналтаас үүдэлтэй осол гэмтэл – Зам тээврийн осол гэмтэл – 0-5 хүртэлх насны хүүхдийн түлэгдэлт
  4. 4. 2. Хүүхдийн осол гэмтэл – манай улсад (2) • 2013 оны байдлаар нэг хүртэлх ба 1-4 насны хүүхдийн осол гэмтлийн тохиолдолд-түлэгдэл хамгийн өндөр /10000 хүн амд 112.2-119.2/ • 5-9, 10-14 насны хүүхдүүдэд-дунд чөмөгний хугарлаас бусад мөчний ясны хугарал (43.98; 67.04) • 15-19 насны хүүхдэд-гавал тархины гэмтэл / 10000 хүнд 63.14 /бусад гэмтлээс илүү тохиолдож байна.
  5. 5. Õ¿¿õäèéí îсол гэмтлийн тэргүүлэх эмгэгүүд, насны бүлгээр, 10000 хүн амд
  6. 6. 2. Хүүхдийн осол гэмтэл – манай улсад (3) • 0-19 насны хүүхдийн осол гэмтлийн нас баралтын шалтгаан насны бүлгүүдээр эрэгтэй, эмэгтэй хүүхдийн дунд ялгаатай байна. • Эрэгтэй: -15-19 насны хүүхдийн нас баралт 41.0 хувийг эзэлж байгаа нь хамгийн өндөр - 5-9 насны хүүхдийн нас баралт 12.2 хувь байгаа нь хамгийн бага • Эмэгтэй: – 1 хүртэлх насны хүүхдийн нас баралтын эзлэх хувь хамгийн өндөр (24.9 хувь) – 10-14 насны хүүхдийн эзлэх хувь (13.1 хувь) хамгийн бага байна.
  7. 7. Хүүхэд ба өсвөр насны залуучуудын осол гэмтлийн шалтгаант нас баралтын байдал, хүйсээр
  8. 8. 0-5 хүртэлх насны хүүхдүүдийн түлэгдэлт өвчинд өртөж буй шалтгаан
  9. 9. Түлэгдсэн хүүхдүүдийн хувийн жин, хүүхдийн нас (сараар) 2.8 27.5 47.8 14.2 3.2 3.2 0 10 20 30 40 50 60 0-6 сар 7-12 сар 12-24 сар 25-36 сар 37-48 сар 49-60 сар Хувийнжин Хүүхдийн нас (сараар) Эх сурвалж: ЭМЯ, ДЭМБ, НЭМХ "0-5 насны хүүхдийн түлэгдэлт өвчинд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлс" судалгаа,УБ хот, 2011 он
  10. 10. Чингэлтэй дүүрэг, 0-5 насны осол гэмлтийн улмаас нас барсан тохиолдол 9 5 2013 он 2014 он
  11. 11. Чингэлтэй дүүрэг, 2013 оны осол гэмтлийн шалтгаан Түлэгдсэн, 4, 45% Механик бүтэлт, 1, 11% Нохойнд хөөгдөж унасан, 1, 11% Худагт унасан, 1, 11% Авто осол, 1, 11% Хоолонд хахсан, 1, 11%
  12. 12. Чингэлтэй дүүрэг, 2014 оны осол гэмтлийн шалтгаан Түлэгдсэн, 2, 40% Механик бүтэлт, 1, 20% Авто осол, 1, 20% Гэртэйгээ шатсан, 1, 20%
  13. 13. ХҮҮХДҮҮД ГЭРТЭЭ ТҮЛЭГДЭЖ БАЙНА. Эцэг эхчүүд халуун хоол цайгаа гэрийн шалан дээр, газраар тавьж хийдгээс олон хүүхдүүд гэртээ түлэгдсээр байна. Гэрийн зууханд тусгаарлалт байхгүйгээс хүүхдүүд халуун яндан, зууханд хүрдэг; Халуун хоол цай хийж байхдаа хүүхдээ холдуулаагүй, анхааралгүй байснаас; Халуун тогооны (Хятадын гэх) хэрэглээ гэр хорооллын айл өрхөд их байна. •Тогооны залгуур нь маш богино тул олон залгуурт ойртуулж газарт хоол, цайг хийж байгаа; •Тогооны таг нимгэн тул хоол, цай дэврэхэд барьж авах; Өдөр тутам хэрэглэдэг тул тогооны залгуурын утас шалбарах, таг нь байхгүйгээс;
  14. 14. ХҮҮХДҮҮД ГЭРТЭЭ ТҮЛЭГДЭЖ БАЙНА. Өрхөд шатамхай бодис, хийн түлшийг зориулалтын бус газарт байрлуулан ашиглаж байгаа нь аюул учруулах эрсдэлтэй байна. Өрхийн цахилгааны утас, залгуурын байршил тохиромжгүйгээс Гэрт цахилгааны утсыг мэргэжлийн хүний зөвлөгөөгүйгээр аюулгүй байдлыг хангахгүй оруулдаг. Ингэснээр залгуур нь тохиромжгүй газарт байрлаж хоол, цайг шалан дээр хүүхдийн гар хүрэх газарт хийдэг байна.
  15. 15. ХҮҮХДҮҮД ГЭРТЭЭ ТҮЛЭГДЭЖ БАЙНА Хашаандаа •Зөвшөөрөлгүй гагнуур хийх, •Машин засварлах, Цахилгааны ил, шалбархай утас газраар явуулах зэрэг хүүхэд түлэгдэх эрсдэлтэй, аюултай орчинг бий болгож байна. Тогоо, халуун тогоо, ус буцалгагч, халуун сав зэрэг халуун хоол, цайтай сав, суулгыг тавих тусгай тавиур байхгүйгээс шалан дээр байршуулж байна. Энэ нь бага насны хүүхдүүдэд шууд түлэгдэх аюултай орчинг гэрт нь бий болгож байна.
  16. 16. Суудлын даруулга • Өндөр хөгжилтэй орнуудад хүүхдийн суудлыг хүүхэдтэй өрхийн 90 хувь нь хэрэглэдэг. • АНУ-д хийгдсэн судалгаагаар: – 0-4 насны хүүхдийн ослын үедэх эмнэлэгт хэвтэлтийг 69 хувиар – нэг хүртэлх насны хүүхдийн нас баралтыг 70 хувиар – 1-4 насны хүүхдийн нас баралтыг 47-54 хувиар тус тус бууруулдаг нь тогтоогдсон байна. •
  17. 17. Хүүхдийн суудал үйлдвэрлэгчид дараах 5 төрлөөр үйлдвэрлэдэг. : • Бүлэг ба Тодорхойлолт • 0 - 10 кг хүртэлх жинтэй хүүхдийн • 0+ 13 кг хүртэлх жинтэй хүүхдийн • I 9-18 кг жинтэй хүүхдийн • II 15-25 кг жинтэй хүүхдийн • III 22-36 кг жинтэй хүүхдийн
  18. 18. ХҮҮХДЭЭ ТҮЛЖ БОЛЗОШГҮЙ ЗАН ҮЙЛЭЭ ХЭРХЭН ӨӨРЧЛӨХ ВЭ? Хүүхдээ усанд оруулахдаа халуун хүйтнийг шалгаж байх Хүүхдээ хооллох үедээ зэрэгцэж хоолоо идэхгүй байх Хүүхдийн гар хүрэх газраас аюултай зүйлсийг холдуулах
  19. 19. ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ, АЮУЛГҮЙ ОРЧИНГ ХЭРХЭН БҮРДҮҮЛЭХ ВЭ? ЭЦЭГ ЭХЧҮҮД ХҮҮХЭДДЭЭ ТАВИХ АНХААРЛАА САЙЖРУУЛАХ ПИЙШИНГИЙН ХААЛТ ТОГООНЫ ТАВИУР
  20. 20. ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ, АЮУЛГҮЙ ОРЧИНГ ХЭРХЭН БҮРДҮҮЛЭХ ВЭ? ЦАХИЛГААН ЗАЛГУУРЫН БОЛОМЖИТ ШИЙДЭЛ Олон залгуурыг хүүхдийн гар хүрэхээргүй дээр байрлуулах ЗУУХНЫ ӨР
  21. 21. Анхны тусламжийг хэрхэн үзүүлэх вэ? • Хүүхдээ түлэгдэх үед эцэг эхчүүдийн 78.1 хувь нь эмнэлэгт очихгүйгээр гэртээ ямар нэгэн арга хэмжээ авдаг байна. • Эцэг эхчүүд хүүхдээ түлэгдэхэд барааны саван, хоромхон тос, амьтны тос зэргийг түрхсэн мөн элсэн чихэр, ариун боолт хийсэн нь өвчнийг хүндрүүлдэг болох нь тэдний түлэгдэлтийн үед хүүхдэд үзүүлсэн анхны тусламжаас харагддаг.
  22. 22. Хэрэв хүүхэд түлэгдвэл та дараах арга хэмжээг аваад шууд түргэн тусламж дуудах хэрэгтэй Дараах тохиолдолд түлэгдэлтийн зэргээс үл хамаараад эмчид заавал хандаж байх шаардлагатай: •Түлэнхийн талбай нь 5 алга нийлүүлсэн хэмжээнээс их • Бага насны хүүхэд • Өндөр настан түлэгдсэн • Цавь, хамар, ам, толгой, амьсгалын зам, хоёр гар, хоёр хөл түлэгдсэн үед.
  23. 23. ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ, АЮУЛГҮЙ ОРЧИНГ ХЭРХЭН БҮРДҮҮЛЭХ ВЭ? • ХҮҮХДИЙН ӨСӨН ТОРНИЖ БУЙ ОРЧИН АЮУЛТАЙ, ХОР ХӨНӨӨЛ УЧРУУЛДАГ БАЙХ ЁСГҮЙ. • ҮҮНИЙГ ЭЦЭГ ЭХ БОЛСОН ТА, БИД Л ӨӨРЧИЛЖ ЧАДНА.

Monday, November 28, 2016

ТОМУУ ТОМУУ ТӨСТ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЬЕ


1. Томуу - халдварладаг өвчин

Ханиад,томуу нь томууны вирусээр үүсгэгддэг ба ханиах,найтаах  үед болон хамрын ялгадасаар тархан халдана.

Зарим өвчнүүдийн үед ханиад томуугийн өвчинтэй   адил шинжүүд олонтаа илэрдэг бөгөөд ханиад ,томуу хэмээн андууран оношлогдох нь нилээд тохиолддог. Ханиад,томуугаар зөвхөн  бага насны хүүхэд төдийгүй бүх насныхан өвчилдөг. Томуугаар өвчилсний дараа ихэнхи хүмүүсийн өвчний шинжүүд хэдэн өдөр үргэлжилдэг. Томуугийн үед дараах шинжүүд илэрнэ:
  • Халуурна.
  • Хоолой өвдөнө.
  • Жихүүдэс хүрнэ.
  • Ханиана.
  • Толгой өвдөнө
  • Булчингаар өвдөнө
  • Бие суларна
Зарим үед өвчин хүндэрч хатгалгаа болон даамжирна.Ингэж хүндрэх нь зүрх судасны болон амьсгалын замын архаг өвчтэй хүмүүст онцгой аюултай байдаг. Хүүхдүүд өндөр халуурч,гүйлгэн суулгах ба таталт хүртэл өгч хүндэрч болно.Жил бүр 226 000 хүн томуугийн хүндрэлээр эмнэлэгт хэвтэж эмчлүүлдэг ба тэдгээрээс 36 000 нь нас бардаг байна (тэдний олонхийг  өндөр настнууд эзэлдэг).
Томуугийн эсрэг вакцин нь томуугаас хамгаалах хамгийн найдвартай хамгаалалт юм.


2. Томуугийн эсрэг идэвхигүйжүүлсэн вакцин
Томуугийн эсрэг хоёр төрлийн вакцин байдаг.
  1. Идэвхигүйжүүлсэн, үхүүлсэн вакцин буюу “ томуугийн эсрэг тариа “-булчинд тарьж хэрэглэдэг.
  2. Амьд буюу сулруулсан вакцин.Хамарт дусааж хэрэглэнэ.
Томуугийн вирус жил болгон өөрчлөгдөн хувирч байдаг.Иймээс жил бүр вакцинийг өөрчлөн давтан хийлгэхийг зөвлөдөг байна. Эрдэмтэд жил бүр томуугийн хэлбэрийг сайтар судлаж тогтоосны дараа тэр жилдээ дэгдэж болох хамгийн өндөр магадлалтай вирусийн эсрэг, вакцинийг бүтээдэг. Хэрэв вирусийн штамм нь үнэн зөв тогтоогдсон бол тэр жилдээ энэ  вакцин нь хүмүүсийг ханиад томуутай холбоотой  өвчнөөс хамгаалж чаддаг байна. Вирус нь хэдийгээр яг онож тогтоогдоогүй ч байсан энэ вакцин тодорхой хэмжээний хамгаалалт үзүүлдэг. Томуугийн вакцин нь томуу төст бусад вирусээр үүсгэгдсэн өвчнүүдийн үед хамгаалалт болж чаддаггүй.

Вакцин хийлгэснээс хойш 2 долоо хоногийн дараа үйлчилж эхэлнэ. Нэг жил хүртэл хамгаалах үйлчилгээ нь үргэлжилдэг. Зарим идэвхигүйжүүлсэн томуугийн вакцин тимерозол хэмээх консервантийг агуулсан байдаг. Энэ  бодисыг хүүхдэд гаж хөгжил бий болгодог гэсэн яриа байдаг боловч 2004 онд бүхэл бүтэн судалгааны баг үүнийг судалсны дараа үгүйсгэсэн бай. Одоогийн томуугийн эсрэг вакцинууд тимерозолийг агуулдаггүй.

3. Хэн томуугийн эсрэг вакцинд хамрагдах хэрэгтэй вэ?

6 сар,түүнээс дээш насны хүүхдүүд,хөгшид ,насанд хүрэгсэд:
  • 6 сараас  18 нас хүртлэх хүүхдүүд
  • 50 ба түүнээс дээш насныхан
Ханиад,томуугаар өвчилж,хүндэрч болзошгүй хүмүүсийн бүлэг,эмнэлгийн тусламж байнга хүртэгсэд. Үүнд:
  • Ханиадны улиралд жирэмсэн байгаа эмэгтэйчүүд
  • Архаг өвчтэй өвчтөнүүд:
  1. зүрх
  2. бөөр
  3. элэг
  4. уушги
  5. бодисын солилцооны хямрал,жишээ нь:чихрийн шижин
  6. багтраа \астма\
  7. цус багадалт,бусад цусны өвчинтэй хүмүүс
  • Дархлааны систем суларсан хүмүүс
  1. -Дархлал хомсдлын хам шинжтэй хүмүүс
  2. Удаан хугацаанд тодорхой эмчилгээ хийлгэж байгаа хүмүүс,жишээ нь   стеройд хэрэглэж байгаа хүмүүс
  3. Хорт хавдрын эсрэг туяаны болон эмийн эмчилгээ хийлгэгсэд
  4. Залгиурын болон амьсгалын өөрчлөлт үүсгэдэг мэдрэл-булчингийн өвчтэй хүмүүс,жишээ нь:тархины саажилт ба таталт уналт өгдөг өвчтэй хүмүүс
  5. 6 сараас 18 нас хүртэл насны аспирин  эмчилгээ удаан хугацаагаар хийлгэж байгаа хүүхдүүд \Томуугийн халдвар авах үед тэдэнд Рей хам шинж үүсдэг.\
  • Асрамжийн газар удаан амьдарч буй  асруулагчид
Томуугаар өвчилж,хүндэрч болзошгүй бүлгийн хүмүүсийг асрамжлан харж хандагсад:
  • Эмнэлгийн ажилчид
  • Дөнгөж төрсөнөөс 5 нас хүртлэх хүүхэдтэй гэр бүлийн гишүүд
  • Доорхи гэр бүлийн гишүүд:
  • 50-с дээш настангууд амьдардаг
  • Томуугаар өвчилж,хүндэрч болзошгүй бүлгийн хүмүүс амьдардаг гэр бүлийн гишүүд,асран хамгаалагчид,үйлчлэгчид
Эмнэлгийн ажилтнууд мөн доорхи бүлгийн хүмүүст жил бүр вакцин хийлгэхийг зөвлөдөг. Үүнд:
  • Хүн ам олноороо цугларч амархан халдвар тархах боломжтой ,нийтийн байранд амьдрагсад
  • Аялал,зуучлалын зохион байгуулагчид,жуулчид
Мөн ханиад ,томуу хүрэхгүйн тулд урьдчилан сэргийлэхээр хүссэн хэн боловч вакцин хийлгэж болно.

4. Томуугийн вакцинийг хэдийд хийлгэх вэ?
 
Боломжтой бол 10,11 сард хийлгэхээр төлөвлөөрэй.Гэхдээ 12 сар ч гэсэн нэг их хожимдохгүй,үр дүнтэй  хэвээр л байдаг.Томуугаар 11 сараас 5 сар хүртэл өвчлөж болох ба хамгийн өндөр өвчлөл 1 ба 2 сард тохиолдоно.Ихэнхи хүмүүст нэг удаагийн вакцин хийлгэхэд л хангалттай. 9 хүртэлх насны хүүхдүүд анх удаа вакцин хийлгэж байгаа үед томуугаас хангалттай сайн  хамгаалахын тулд 4 долоо хоногоос багагүй хугацааны дараа давтан 2 дахь удаа  хийлгэх шаардлагатай болдог. Томуугийн эсрэг вакцинийг хатгалгааны эсрэг зэрэг бусад вакцинтай нэг зэрэг хийх боломжтой.

5. Зарим хүмүүс вакцин хийлгэхийн өмнө эмчээс зөвөлгөө авах хэрэгтэй

Хэрэв та хүнд харшилтай  ямарваа нэг зүйлд харшил өгч хүндэрч эмнэлгийн тусламж авч байсан бол эмчид хандах хэрэгтэй.

Томуугийн вакцинд харшлын урвал  өгөх нь ховор боловч, тохиолддог.
  • Томуугийн вакцинийг өндгөнд ургуулж гаргаж авдаг.Иймээс өндгөнд харшилтай   хүмүүс энэ вакцинийг хийлгэх хэрэггүй.
  • Ямар нэгэн зүйлд хүнд хэлбэрийн харшил өгч байсан хүмүүс вакцин хийлгэхийг хориглоно.
  • Өмнө нь томуугийн вакцин хийлгэхэд мэдэгдэхүйц хариу урвал өгч байсан бол эмчид мэдэгдэж зөвөлгөө авч байж хийлгэх хэрэгтэй.
Хүндэвтэр болон хүнд өвчтэй хүмүүс өвчнөө эдгэртэл хүлээж бүрэн эрүүлжсэний дараа вакцин хийлгэхийг зөвлөж байна.Хөнгөвтөр өвчлөгсөд харин вакцин хийлгэж болох нь.

6. Вакциний дараа гар болох хүндрэлүүд

Вакцин хийлгэсний дараа бусад эм тарианы адил хариу гаж урвал өгч болно.Хөнгөн харшлын урвалаас эхлээд хүнд хэлбэрийн урвал өгч болдог.Гэвч маш ховор.Идэвхгүйжүүлсэн томуугийн вакцин нь үхүүлсэн томуугийн вирусийг агуулдаг тул  томуугаар өвчлөх боломжгүй.Вакциний дараахь хөнгөн урвал:
  • Тариа хийсэн хэсэгт улайж ,хавдаж,өвчтэй болно.
  • Халуурна.
  • Өвдөнө.
Дээрхи шинжүүд вакцин хийлгэсний дараа 1-2 хоног үргэлжилнэ.

Вакциний дараахь хүнд хэлбэрийн урвал:
  • Амь насанд аюултай хүнд харшлын урвал өгч болно.Вакцин хийснээс хойш хэдхэн минут,цагийн дотор үүснэ.
  • 1976 онд 1 удаа вакциний хүндрэлээс болж Гийена-Барре хам шинж \ сааждаг өвчин\ үүссэн байна.Энэ нь нэг сая тохиолдолд 1-2 тохиолдож болох нь. Гэвч ханиад,томуугаар хүндэрч буй тохиолдлын хажууд хамаагүй бага тоо билээ.

Wednesday, November 23, 2016

Томуу, томуу төст өвчин, Амьсгалын замын цочмог өвчин түүнээс сэргийлэх талаар иргэд, олон нийтэд зориулсан зөвлөмж


Xүргэхийг зорьж буй гол  мэдээлэл

Өгөх мэдээлэл, зөвлөмж, тайлбар, лавлах, тодруулга
Томуу өвчин гэж юу вэ?

Цочмог эхэлж  38°С орчим халуурах,  ханиалгах,толгой өвдөх,хоолойөвдөх, үе мөч, булчингаар  шархирч өвдөх зэрэг ерөнхий хордлогын  эмнэл зүйн шинжээр илэрч байгаа тохиолдлыг томуу өвчин гэнэ.
 2013 он гарсаар дэлхийн ихэнх улс, орнуудад томуугийн А хүрээний (H3N2), (H1N1), В хүрээний вирусээр үүсгэгдсэн томуу өвчин ихсэх хандлагатай байна.
Томуу төст өвчин,амьсгалын замын цочмог өвчин  гэж юу вэ?


Томуугаас гадна томуутай төстэй амьсгалын замын цочмог  өвчлөл үүсгэдэг олон төрлийн вирүсүүд байх бөгөөд дараах шинж тэмдгүүдээс доод тал нь 2 шинж тэмдэг илэрсэн бол түүнийг томуу төст өвчин буюу  АЗЦӨ гэнэ. Үүнд:
           Хамрын үрэвсэл(хамар битүүрэх, ус гоожих, нусгайрах)
           Хоолой өвдөх(сөөх, улайх, хөндүүрлэх, идээлэх)
           Ханиалгах (халууралттай/халууралтгүй).
Үүсгэгч нь юу вэ?
Томуу үүсгэгч нь томуугийн А,В,С хүрээний вирүс бөгөөд дотроо 200 гаруй дэд хүрээтэй, тэдний бүтцийн уургууд байнга бага багаар хувьсан өөрчлөгдөж, эргэлтэнд орсноор шинэ төрлийн томуу өвчин үүсгэж байдаг.  Генийн түвшний гүнзгий (мутац) өөрчлөлт явагдсан тохиолдолд цартахал үүсгэх шалтгаан болдог.

Мөн томуутай төстэй өвчин, амьсгалын замын хурц үрэвсэл үүсгэдэг иж томуу, аденовирүс, риновирус, метапневмовирүс, коронавирүс, бокавирүс,  RS вирүс  гэх мэт  олон үүсгэгчид бас л амьсгалын замын өвчин үүсгэж  байдаг.

Томуугийн өвчлөл ихсэхээс өмнө урьдал байдлаар томуу төст өвчин, амьсгалын замын цочмог өвчлөл гарч, аажим  нэмэгдсээр томуугийн дэгдэлтэнд хүргэж, дэгдэлтийн дараа ч үргэлжлэн гарсаар байх хандлагатай байдаг.



Халдвар яаж дамждаг вэ?
Томуу болон АЗЦӨ, томуу төст  өвчин нь эдгээр өвчтэй, халдвартай хүнээс:
-        Агаар дуслаар - ханиахнайтаах, ярих үед болон сэлгэж, халдваржуулаагүй өрөө тасалгааны агаар зэргээр  амьсгалын замаар халдварлана,
-       ахуйн хавьтлаар - өвчтэй, халдвартай хүний  бохир гар, аяга халбага, тоглоом, алчуур, гар утас, утасны харилцуур зэргээр дамжин халдана.



Дээрх өвчнүүдийн үед түгээмэл илэрдэг шинж тэмдэг:

-       Өвчин гэнэт 38 хэм буюу түүнээс дээш халуурах, эсвэл халуурахгүй боловч бие нь эвгүйрхэн жихүүцэж эхлэх
-       Толгой өвдөх, бие сулрах
-       Хамраас шингэн нус гарах, хамар битүүрэх
-       Хуурай хуцуулж ханиалгах, цэртэй ханиах, хоолой сөөх
-       Хоолой торж өвдөх, цээжээр өвдөх
-       Амьсгаадах,булчин болон үеэр шахирч хөндүүрлэх 
-       Дотор муухайрах
-       Бөөлжис цутгах
-       Бага насны хүүхдэд ходоод гэдэсний талын шинж суулгах, хэвлийгээр хөндүүрлэх шинж илрэх




Илүү өртөмтхий болон хүндэрч болзошгүй хүн ам:

-       Дархлаа дутагдалтай
-       Хорт хавдартай
-       Дэлүүгээ авхуулсан болон дэлүүний үйл ажиллагаа алдагдсан
-       ХДХВ-ийн халдварын бүх үе шатанд байгаа хүн
-       Дархлаа дарангуйлагч эм хэрэглэж байгаа өвчтөн  
-       Удаан хугацаанд хэвтэрт байгаа хүн
-       Жирэмсэн эмэгтэй
-       Багтраа –астматай
-       Чихрийн шижинтэй
-       Удаан хугацаагаар аспирин тогтмол хэрэглэж байгаа  20 хүртлэх насны хүүхэд, залуучууд
-       Бага насны, ялангуяа 5 хүртлэх насны хүүхдүүд
-       Амьсгал, зүрх судас, тархи мэдрэл, дотоод шүүрлийн булчирхай, шээс бэлгийн замын архаг хууч өвчтэй, илүүдэл жинтэй, харшилтай хүмүүсэдгээр өвчнөө эмчлүүлэх, эрүүлжүүлэх, эмнэлгийн хяналтанд байх арга хэмжээ авах.






Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэхийн тулд иргэд юу хийвэл зохих вэ?
-       Хангалттай унтаж амрах, идэвхитэй хөдөлгөөнтэй байх, стрессийг зохицуулах,
-       Шингэн хангалттай уух, эрүүл, аюулгүй, илчлэг, шаардлага хангасан  хоол хүнс хэрэглэх.
-       Гараа байнга савандаж угаах, спиртэн суурьтай гар ариутгагч хэрэглэж занших.
-       Ханиаж, найтаахдаа ам, хамраа дарах эсвэл тохойгоорой хаах буюу хүнгүй тал уруугаа хандах, маск зүүх, шүлс, нус цэрээ ил хаяхгүй байх.
-       Гэр, сууц, анги, ажлын байр орчныг тогтмол агааржуулж, дулаан байлгах.
-       Нойтон цэвэрлэгээ тогтмол хийх, халдваргүйжүүлэх бодис хэрэглэж занших.
-       Даарахгүй байх, цаг улиралдаа зохицуулан дулаан хувцаслах,
-       Хүүхдийг товлолын дархлаажуулалтад бүрэн хамруулах, улиралын томуугийн вакцинд хамрагдах.
-       Өвчлөх, хүндрэх эрсдэлтэй архаг хууч өвчин, харшил зэргийг эмчлүүлэх
-       Тамхи, архи, мансууруулах, дархлаа дарангуйлах эм бодис хэрэглэхгүй байх.
-       Хэрвээ томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн төвдөө / өрх, сумын эмнэлэгт/ мэдэгдэж, эмч дуудаж үзүүлэх.
-       Томуу, томуу төст өвчний улмаас гэрээр эмчлүүлэх үедээ дээрх зөвлөгөөг үргэлжлүүлэн мөрдөх.



Гарч болзошгүй хүндрэлүүдээс сэргийлэх арга
-       Анхдагч  вирүсийн шалтгаант уушгины хатгаа
-       Хоёрдогч  нянгийн шалтгаант уушгины хатгаа
-       Хавсарсан  шалтгаант уушгины хатгаа
-       Архаг, хууч өвчнүүдийн  сэдрэлт
-       Тархи, мэдрэлийн үрэвсэл, эмгэгүүд
-       Мөгөөрсөн хоолойн үрэвсэл
-       Дунд чихний үрэвсэл
-       Биеийн булчингийн болон үеийн үрэвсэл
-       Зүрхний булчингийн болон үнхэлцгийн үрэвсэл зэргээс сэргийлж эмчид хандаж эмчлүүлэх.
Томуу, томуу төст өвчний талаар мэдээлэл авах эх үүсвэр
боломжууд:
энэ вебсайтуудад хандан мэдээлэл авч болно. 
-       Эмч, эмнэлгийн ажилтанд хандаж лавлах асуух, зөвөлөгөө авах
-       Зөвлөмж гарын авлага,  сонин, сэтгүүл, сайт үзэх унших
-       Доор дурдсан лавлах утсанд хандаж зөвлөгөө авах

Томуу, томуу төст өвчний үед хаашаа хандах вэ?
-       Сум, өрх, багийн эмч,эмнэлэгт хандах. Отроор яваа, явуул хүн аль ойр байгаа эмч, эмнэлэгт хандах.
 Лавлах утас:
-       Халдварт өвчний лавлах 100,
-       Аймаг, хотын түргэн тусламж 103,
-       Амин холбоо өэмт утас 70378150