Xүргэхийг зорьж буй гол мэдээлэл
|
Өгөх мэдээлэл, зөвлөмж, тайлбар, лавлах, тодруулга
|
Томуу өвчин гэж юу вэ?
|
Цочмог эхэлж 38°С орчим халуурах, ханиалгах,толгой өвдөх,хоолойөвдөх, үе мөч, булчингаар шархирч өвдөх зэрэг ерөнхий хордлогын эмнэл зүйн шинжээр илэрч байгаа тохиолдлыг томуу өвчин гэнэ.
2013 он гарсаар дэлхийн ихэнх улс, орнуудад томуугийн А хүрээний (H3N2), (H1N1), В хүрээний вирусээр үүсгэгдсэн томуу өвчин ихсэх хандлагатай байна.
|
Томуу төст өвчин,амьсгалын замын цочмог өвчин гэж юу вэ?
|
Томуугаас гадна томуутай төстэй амьсгалын замын цочмог өвчлөл үүсгэдэг олон төрлийн вирүсүүд байх бөгөөд дараах шинж тэмдгүүдээс доод тал нь 2 шинж тэмдэг илэрсэн бол түүнийг томуу төст өвчин буюу АЗЦӨ гэнэ. Үүнд:
Хамрын үрэвсэл(хамар битүүрэх, ус гоожих, нусгайрах)
Хоолой өвдөх(сөөх, улайх, хөндүүрлэх, идээлэх)
Ханиалгах (халууралттай/халууралтгүй).
|
Үүсгэгч нь юу вэ?
|
Томуу үүсгэгч нь томуугийн А,В,С хүрээний вирүс бөгөөд дотроо 200 гаруй дэд хүрээтэй, тэдний бүтцийн уургууд байнга бага багаар хувьсан өөрчлөгдөж, эргэлтэнд орсноор шинэ төрлийн томуу өвчин үүсгэж байдаг. Генийн түвшний гүнзгий (мутац) өөрчлөлт явагдсан тохиолдолд цартахал үүсгэх шалтгаан болдог.
Мөн томуутай төстэй өвчин, амьсгалын замын хурц үрэвсэл үүсгэдэг иж томуу, аденовирүс, риновирус, метапневмовирүс, коронавирүс, бокавирүс, RS вирүс гэх мэт олон үүсгэгчид бас л амьсгалын замын өвчин үүсгэж байдаг.
Томуугийн өвчлөл ихсэхээс өмнө урьдал байдлаар томуу төст өвчин, амьсгалын замын цочмог өвчлөл гарч, аажим нэмэгдсээр томуугийн дэгдэлтэнд хүргэж, дэгдэлтийн дараа ч үргэлжлэн гарсаар байх хандлагатай байдаг.
|
Халдвар яаж дамждаг вэ?
|
Томуу болон АЗЦӨ, томуу төст өвчин нь эдгээр өвчтэй, халдвартай хүнээс:
- Агаар дуслаар - ханиах, найтаах, ярих үед болон сэлгэж, халдваржуулаагүй өрөө тасалгааны агаар зэргээр амьсгалын замаар халдварлана,
- ахуйн хавьтлаар - өвчтэй, халдвартай хүний бохир гар, аяга халбага, тоглоом, алчуур, гар утас, утасны харилцуур зэргээр дамжин халдана.
|
Дээрх өвчнүүдийн үед түгээмэл илэрдэг шинж тэмдэг:
|
- Өвчин гэнэт 38 хэм буюу түүнээс дээш халуурах, эсвэл халуурахгүй боловч бие нь эвгүйрхэн жихүүцэж эхлэх
- Толгой өвдөх, бие сулрах
- Хамраас шингэн нус гарах, хамар битүүрэх
- Хуурай хуцуулж ханиалгах, цэртэй ханиах, хоолой сөөх
- Хоолой торж өвдөх, цээжээр өвдөх
- Амьсгаадах,булчин болон үеэр шахирч хөндүүрлэх
- Дотор муухайрах
- Бөөлжис цутгах
- Бага насны хүүхдэд ходоод гэдэсний талын шинж суулгах, хэвлийгээр хөндүүрлэх шинж илрэх
|
Илүү өртөмтхий болон хүндэрч болзошгүй хүн ам:
|
- Дархлаа дутагдалтай
- Хорт хавдартай
- Дэлүүгээ авхуулсан болон дэлүүний үйл ажиллагаа алдагдсан
- ХДХВ-ийн халдварын бүх үе шатанд байгаа хүн
- Дархлаа дарангуйлагч эм хэрэглэж байгаа өвчтөн
- Удаан хугацаанд хэвтэрт байгаа хүн
- Жирэмсэн эмэгтэй
- Багтраа –астматай
- Чихрийн шижинтэй
- Удаан хугацаагаар аспирин тогтмол хэрэглэж байгаа 20 хүртлэх насны хүүхэд, залуучууд
- Бага насны, ялангуяа 5 хүртлэх насны хүүхдүүд
- Амьсгал, зүрх судас, тархи мэдрэл, дотоод шүүрлийн булчирхай, шээс бэлгийн замын архаг хууч өвчтэй, илүүдэл жинтэй, харшилтай хүмүүсэдгээр өвчнөө эмчлүүлэх, эрүүлжүүлэх, эмнэлгийн хяналтанд байх арга хэмжээ авах.
|
Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэхийн тулд иргэд юу хийвэл зохих вэ?
|
- Хангалттай унтаж амрах, идэвхитэй хөдөлгөөнтэй байх, стрессийг зохицуулах,
- Шингэн хангалттай уух, эрүүл, аюулгүй, илчлэг, шаардлага хангасан хоол хүнс хэрэглэх.
- Гараа байнга савандаж угаах, спиртэн суурьтай гар ариутгагч хэрэглэж занших.
- Ханиаж, найтаахдаа ам, хамраа дарах эсвэл тохойгоорой хаах буюу хүнгүй тал уруугаа хандах, маск зүүх, шүлс, нус цэрээ ил хаяхгүй байх.
- Гэр, сууц, анги, ажлын байр орчныг тогтмол агааржуулж, дулаан байлгах.
- Нойтон цэвэрлэгээ тогтмол хийх, халдваргүйжүүлэх бодис хэрэглэж занших.
- Даарахгүй байх, цаг улиралдаа зохицуулан дулаан хувцаслах,
- Хүүхдийг товлолын дархлаажуулалтад бүрэн хамруулах, улиралын томуугийн вакцинд хамрагдах.
- Өвчлөх, хүндрэх эрсдэлтэй архаг хууч өвчин, харшил зэргийг эмчлүүлэх
- Тамхи, архи, мансууруулах, дархлаа дарангуйлах эм бодис хэрэглэхгүй байх.
- Хэрвээ томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн төвдөө / өрх, сумын эмнэлэгт/ мэдэгдэж, эмч дуудаж үзүүлэх.
- Томуу, томуу төст өвчний улмаас гэрээр эмчлүүлэх үедээ дээрх зөвлөгөөг үргэлжлүүлэн мөрдөх.
|
Гарч болзошгүй хүндрэлүүдээс сэргийлэх арга
|
- Анхдагч вирүсийн шалтгаант уушгины хатгаа
- Хоёрдогч нянгийн шалтгаант уушгины хатгаа
- Хавсарсан шалтгаант уушгины хатгаа
- Архаг, хууч өвчнүүдийн сэдрэлт
- Тархи, мэдрэлийн үрэвсэл, эмгэгүүд
- Мөгөөрсөн хоолойн үрэвсэл
- Дунд чихний үрэвсэл
- Биеийн булчингийн болон үеийн үрэвсэл
- Зүрхний булчингийн болон үнхэлцгийн үрэвсэл зэргээс сэргийлж эмчид хандаж эмчлүүлэх.
|
Томуу, томуу төст өвчний талаар мэдээлэл авах эх үүсвэр
боломжууд:
|
энэ вебсайтуудад хандан мэдээлэл авч болно.
- Эмч, эмнэлгийн ажилтанд хандаж лавлах асуух, зөвөлөгөө авах
- Зөвлөмж гарын авлага, сонин, сэтгүүл, сайт үзэх унших
- Доор дурдсан лавлах утсанд хандаж зөвлөгөө авах
|
Томуу, томуу төст өвчний үед хаашаа хандах вэ?
|
- Сум, өрх, багийн эмч,эмнэлэгт хандах. Отроор яваа, явуул хүн аль ойр байгаа эмч, эмнэлэгт хандах.
Лавлах утас:
- Халдварт өвчний лавлах 100,
- Аймаг, хотын түргэн тусламж 103,
- Амин холбоо өэмт утас 70378150
|
Монголын Мянганы Сорилтын сангийн Эрүүл мэндийн төсөл хүн амын дунд зонхилон тохиолдох халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт шатанд нь оношлох, эмчлэх чиглэлээр “Цусны даралт ихсэлт, чихрийн хэв шинж 2, хөх болон умайн хүзүүний хавдрын эрт илрүүлгийн үзлэг” орон даяар 2012 оны 4 сарын 7-ноос эхлэсэн билээ. Энэхүү эрт илрүүлэг, шинжилгээний нэг болох умайн хүзүүний эсийн шинжилгээнд 30-60 насны эмэгтэйчүүдийг 3 насны давтамжтайгаар хамруулах юм. Өөрөөр хэлбэл энэ онд 30, 33, 36, 39, 42, 45, 48, 51, 54, 57, 60 настай эмэгтэйчүүд хамрагдана. Энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр умайн хүзүүний хорт хавдрыг эрт үе шатанд нь илрүүлэх, эмчилгээний үр дүнг нэмэгдүүлэх, өвчтөний амьдрах хугацааг уртасгах, амьдралын чанарыг дээшлүүлэх зэрэг ач холбогдолтой юм.
Умайн хүзүүний хавдар
Манай улсад эмэгтэйчүүдийн дунд тохиолдох хорт хавдрын өвчлөлийн хоёрдугаарт умайн хүзүүний хорт хавдар орж, нийт хорт хавдрын тохиолдлын 9 хувь, эмэгтэйчүүдийн хорт хавдрын 18 хувийг эзэлж байна.
Шинээр оношлогдсон нийт тохиолдлын 60 гаруй хувь нь III, IV үе шат буюу хожуу үедээ оношлогдож, 50 орчим хувь нь оношлогдсон жилдээ нас барж байгаа нь эрт илрүүлгийн арга хэмжээ хангалтгүй байгааг харуулж байгаа юм.
Умайн хүзүүний хорт хавдар гэж юү вэ?
Умайн хүзүүний гадаргыг бүрхсэн хучуур эсүүдэд хэвийн бус өөрчлөлт гарахыг хэлнэ.
Шалтгаан, эрсдэлт хүчин зүйлс: Умайн хүзүүний эсийн хэвийн бус өөрчлөлтийн голлох шалтгаан нь хүний хөхөнцөр вирусын халдвар юм. Хүний хөхөнцөр вирусын олон төрөл, омог байдгаас 16, 18 төрөл нь умайн хүзүүний хавдар үүсгэх эрсдэл 70 хувь байна гэж үздэг. Умайн хүзүүний хорт хавдар үүсэх магадлалыг ихэсгэдэг хүчин зүйлсийг эрсдэлт хүчин зүйлс гэнэ. Үүнд:
- Хүйс: зөвхөн эмэгтэйчүүдэд тохиолдоно
- Бэлгийн амьдралын идэвхтэй насанд байгаа эмэгтэй
- Бэлгийн олон хамтрагчтай байх
- Бэлгийн хамтрагч нь олон хавьтагчтай байх
- Хэт эрт буюу хэт хожуу анхны төрөлт (16 наснаас өмнө, 25 наснаас хойш)
- Бэлгийн замын халдварт өвчин (ялангуяа хүний хөхөнцөр вирусын халдвар)
- Бэлэг эрхтэний герпес
- Жирэмсэн үедээ зулбалтаас сэргийлэх зорилгоор диэтилстилбестрол (ДЭС-эстроген төст бодис) хэрэглэсэн эсэх
- Олон удаа vр хөндvvлэх
- Удаан хугацаагаар ерөндөгтэй /спираль/ байх
- Тамхи татах
- Хоол хүнсэнд жимс ногоо бага хэрэглэх
Илрэх шинж тэмдэг: Умайн хүзүүний эсийн хэвийн бус өөрчлөлтийн үед гарах илэрхий шинж тэмдэг байдаггүй ба зөвхөн эсийн шинжилгээгээр эмгэг өөрчлөлтийг оношилно. Харин өвчний хожуу үед дараах шинжүүд илэрч болно. Үүнд:
- Үтрээнээс мөчлөгт бусаар цус алдах
- Бэлгийн хавьтлын дараа үтрээнээс цус гарах
- Үтрээнээс идээрхэг, эвгүй үнэртэй ялгадас гарах
- Хэвлийн доогуур, ууц нуруугаар чилж хөшиж өвдөх
- Гуя руу дамжиж өвдөх
- Тодорхой шалтгаангүй турах
- Бие суларч, ядарч тамирдах
Умайн хүзүүний эсийн шинжилгээнд хэн, хэзээ, хэрхэн хамрагдах вэ?
- Бэлгийн харьцаанд орсноосоо хойш 3 жилээс хэтрэлгүй шинжилгээнд орж эхлэх
- Эхний шинжилгээг 21 наснаас хойш оройтох хэрэггүй
- Ер нь бэлгийн харьцаанд орсон л бол 3 жил тутам тогтмол шинжилгээ өгч хэвших
- Эмэгтэйчүүдийг 30-60 насны хооронд 3 жил тутам шинжилгээнд хамрагдахыг зөвлөж байгаа
Шинжилгээ өгөхөд анхаарах зүйлс:
- Шинжилгээг сарын тэмдгийн мөчлөгөөс бусад үед өгнө
- Шинжилгээ өгөхөөс 48 цагийн өмнө шүршүүрт орохгүй, эмэгтэйчүүдийн тос, ариун цэврийн хөөс зэргийг хэрэглэхгүй
- Шинжилгээ өгөхөөс 48 цагийн өмнө бэлгийн харьцаанд орохгүй
- Шинжилгээ өгөхөөс 48 цагийн өмнө жирэмснээс сэргийлэх эм уухгүй мөн үтрээгээр лаа, тампон, цацлага эмчилгээ хийхгүй



